Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өглөөний цай” бизнес уулзалтад оролцов

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 25

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өглөөний цай” бизнес уулзалтад оролцож,  бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтад салбар бүрээс бизнес эрхлэгчдийн төлөөллүүд ирж, Засгийн газрын тэргүүнд тулгамдаж буй, яаралтай шийдвэрлэх асуудлуудынхаа талаар ярилаа. Тухайлбал, “Алтан булаг”-ийн чөлөөт бүс, төсөл боловсруулаад яам, сайд, албан тушаалтны царай хардаг байдлыг арилгаж, хаана ямар ч банкнаас бизнесийнхэн зээл авах боломжийг бүрдүүлж өгөхийг хүслээ. Мөн Ерөнхий сайдыг тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйн бүс байгуулах амлалтаа заавал биелүүлэхийг захисан юм. 2012, 2015 онд ган болсны улмаас тариаланчид их хэмжээний ургац алдсан гэх зэргээр санал хэлж байлаа.    

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top