УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт хоёр га газрыг тус суманд суугаа БНХАУ-ын Ерөнхий консулын газарт 70 жилийн хугацаатай өгөх утгатай тогтоол юм байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.2 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжлээ. Хуулийн дагуу хоёр улс харилцан дипломат, Элчин сайд, консулын газартаа газар олгодог юм байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )
70jiln daraa darga nar amid bx uu kkk xyja nar sungaad 200ga bolgox bz dee
Өгсөн байгаад үзээрэй.
Энэ ёстой буруу юу 2га вэ!!! 2Метр ч өгч болохгүй.ард түмнээсээ санал асуух хэрэгтэй.
Хятадууд ”СЭМ СЭМ”-ээр дөхөж ЭХЛЭЭД удахгүй ”БАРЫН АТГАЛТ”- аар базахын шинж дээ... Улаанбаатарт 3 га Газар авах санал тавьсан.. Энэ гэсэн үг болох вэ...????