“Хар жагсаалт”-аас гарсан ч “Хар данс”-нд орж буй Монгол

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 25

Монгол Улсыг “Хар жагсаалт”-аас гаргалаа хэмээн манай албаны хүмүүс хөл хөөр болж байгаа нь ихээхэн инээдтэй зүйл. Энгийнээр хэлвэл Монгол Улс мөнгө, татварын бодлогоо ОУВС-гаар бариулж байгаа шиг Европын холбооны мэдэлд давхар очиж байна гэсэн үг. Учир нь бид Европын холбооны өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж, татварын эрх зүйн орчинд гарч буй өөрчлөлт, тайлан мэдээгээ өгч, стандартыг мөрдөнө. Үүний зэрэгцээ Европын холбоотой хамтран ажиллаж, тэндээс мэргэшсэн хүмүүс авч ажиллуулах үүрэг хүлээнэ. Ингэхээр бид “Хар жагсаалт”-аас гарч “Хар данс”-нд орж байна гээд бодчих. Тэгээд ч хараас цагаан руу ороогүй, хараас саарал руу оруулж ирсэн гэдгийг албаны хүмүүс бүдэгдүүхэн дурдаад буй. Нөгөө талаар хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэх, зээлжих зэрэглэлд таатай орчин бий болоход багадаа хоёр жилийн хугацаа хэрэгтэйг Европын холбоо сануулсан. Өөрөөр хэлбэл, тэндээс өгсөн үүрэг даалгаврыг энэ хугацаанд яг таг мөрдөж байж дараагийн шатанд дэвшинэ гэсэн үг. Яг л ОУВС-тай адил чиг үүрэг өгсөн хэрэг.

Манайх шиг эдийн засгаа мөлхүүлчихсэн, эдийн засаг нь шууд утгаараа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх ханшаар тодорхойлогддог буурай оронд ихээхэн сөрөг үр дагавартай зүйл шил шилээ даран өрнөх эрсдэл том утгаараа үүслээ. Магадгүй их гүрнүүд дамжсан бүлэглэлүүд мөнгө угаах, бохир эдийн засгийн бүс болгох оролдлого ч цаанаас үүсэхийг хэн мэдлээ. Тэгэхээр манай эрх мэдэлтнүүд үүнийг сонин хэвлэлээр зарлаад хөлөө хугалах нь үнэхээр эмэгнэлтэй. Одоо бид мөнгө, санхүү, татвар, бодлогоо ОУВС, Европын холбоонд нэгэнт атгуулчихлаа. Тэгэхээр энд ямар ч парламент хэрэггүй. Ёстой тараана гээд байгаа хүмүүсийн зөв болж таарч байна. Одоо бидэнд Гүйцэтгэх засаглал ч хэрэггүй болчихлоо. С.Эрдэнэ л хэлээд байгаа болохоос биш огцруулна гээд байгаа хүмүүсийн түмэн зөв болж байна. Зуух тараадаг БОАЖЯ. Мөнгөө харьд бариулсан Сангийн яамаар яах юм бэ. Ажиллах хүчээ гадаадад илгээхээр харьд гэрээлдэг Хөдөлмөрийн яамаар ч яах юм. Яагаад гэвэл гуравхан сая хүн амтай, уул уурхайн баялгаараа дэлхийд тэргүүлэгч тусгаар тогтносон Монгол Улс ийн харийнхнаар удирдуулах юм бол татварын мөнгөөр эднийг тэжээгээд яадаг юм. Татан буулгах хэрэгтэй.

Агентлаг газрууд ч хэрэггүй. Гэрээнд заасан дагуу Европын холбооноос мэргэжилтнүүд оруулж ирээд удирдуулах ийм л зам үлджээ. Эгнээндээ дэлхийн их гүрнүүдийг багтаасан энэ холбоонд юу эс байх билээ. Авчраад л залаад байж дээ. Энэ бүхний эцэст үндэсний аюулгүй байдлыг чандлан сахих, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч гэж байгаад бүр ч хэрэггүй. Энэ бол алсуураа үндэстэнд заналхийлсэн “хөтөлбөр”, “хамтран ажиллах” нэртэй мангасууд юм. ОУВС, Европын холбооноос өгсөн чиг үүрэг, тэднээс өгсөн хугацаа, манайд өрнөж буй улстөрийн нөхцөл байдлыг харьцуулан харахаар бүр ч аймшигтай.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(99.203.14.102) 2025 оны 03 сарын 13

Mongoliig muuhkai bolgoj baigaa daisan mongol ner zuusen daisan baigaa shuu dee.ineedeg dotoodiin mongol daisnaa alaachei.

1  |  0
Зочин(202.179.31.113) 2025 оны 03 сарын 13

Энэ сэтгүүлчүү эсвэл сэтгүүрчүү Жаахан эерэг зүйл бичиж байлдаа Бүгд л мэдэж байнаа

1  |  0
Irgen(27.123.214.107) 2025 оны 03 сарын 13

Unen l yarij gende garcaaguu iim baidald oruulsan humuus ni AN gedgiig bugd l Medej bga

1  |  0
demjigch(27.123.212.137) 2025 оны 03 сарын 13

evropiin holboonii zuv..muusain luivarchin tonuulchdiig ilruuleh ..olon ulsiin shuuhed tataj hariutslaga huleelgeh ni zuv..

1  |  0
oyuun(202.179.31.29) 2025 оны 03 сарын 13

Jaahan yum unshij baij yariasai gej bodogdoh yum da

1  |  0
Иргэн(94.186.205.108) 2025 оны 03 сарын 13

Ууганбаяраа чи хятад эсвэл оросын даалгавраар ийм тэнэг юм бичээд байна уу даа.

1  |  0
Зочин (66.181.189.109) 2025 оны 03 сарын 13

Хар данснаас гарлаа гээд Гадаад яамнаас сүр дуулиан болгож яриад байсан.Монгол улсыг хэн хар дансанд оруулсан юм.Улс төрч олигархууд.Улсынхаа хөрөнгө мөнгийг дур мэдэн идэж уудаг газар Монголоос өөр хаа ч байхгүй

1  |  0
санаа(112.72.8.90) 2025 оны 03 сарын 13

Тиймдээ. Гэхдээ ийм болгосон улсууд нь ноёдууд олигархууд болцгоосон тэд бүгд бидний дээр хүүлээд л сууж байна даа.

1  |  0
Top