Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн дүүргүүдийн иргэдтэй уулзалт хийх үед “УИХ чадамжгүй байна. Тараах хэрэгтэй. Ерөнхийлөгч энэ бүхнийг манлайлан ажиллах ёстой” гэсэн мэдээлэл гарч, иргэдийн шүүмжлэлд өртсөн. Ерөнхийлөгч Х.Баттулга зүүн аймгийн иргэдтэй уулзалт хийж байна. Ерөнхийлөгчийн ярьж байгаа зүйлийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Ерөнхийлөгчтэй би таардаггүй хүн шүү дээ.Үндсэн хуульд Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн бэлгэдэл гэсэн заалт байдаг юм шүү. Улстөрийн намуудын дарга нар нь яриад, иргэд шүүмжилж байна биз пээ. УИХ-ыг тараах тухай, жагсаал, цуглаан хийх тухай ярьдаг, уриалан дууддаг хүн нь Ерөнхийлөгч биш. Жагсаал, цуглаан болбол, намуудын дарга нар нь үзэлцээд байвал боль гээд сууж байх үүрэгтэй хүн чинь Ерөнхийлөгч байхгүй юу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бол бий. Манай намын мөрийн хөтөлбөрт ч туссан. Ерөнхийлөгч өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярьж болохгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай болох чинь Ерөнхийлөгчийн хийдэг ажил биш” гэсэн байр суурь илэрхийллээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )
ULSIIN IH HURLIIN DARGA ERONHIILOGCH HOER ULGER DUURIALALTAI ASUUDALD HSNDAH ESTOI
ULSIIN IH HURLIIN DARGA ERONHIILOGCH HOER ULGER DUURIALALTAI ASUUDALD HSNDAH ESTOI
УИХ үнэхээр чадамжгүй арчаагүй гишүүдээр дүүрсэн байхад дуугүй суугаад байх ч бас хэцүүдээ. Гэхдээ хуулийн хүрээнд шаардах л хэрэгтэй. Ерөнхийлөгч МОНГОЛ ялна гэсэндээ хүрээрэй
Hulgaich battulgyg zailuulya
Hulgaich battulgyg zailuulya
Нямдорж та Өмнөговийн нүүрсийг Хятад руу зөөдөг машинуудын хэдэн хувийг эзэмшдэг вэ? Тэдгээр машиныхаа жолоочийг яагаад ганцхан Хөвсгөлөөс авдаг юм бэ? Шудрага хүн юм бол үнэнээр нь хариулаарай. Хариуг чинь зөв эсэхийг Өмнөговийн иргэд шалгана.
ene esti unen shuu