Р.Эмүжин: Ардчилсан парламентыг тараачихаад Ард нь та ноёлох юм уу, Ерөнхийлөгч өө?

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 29

"Зиндаа" сайтын "Шүлгэн нийтлэл" гэх шинэ булан уншигчдад хүрээд удаагүй байгаа билээ. Тэгвэл энэ удаа тус буландаа яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжингийн Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан шүлгийг хүргэж байна.

 


 

Эмүжингээс ядарсан анддаа хаяглав.

Будилж л явна уу, Ерөнхийлөгч өө
Буурлаасаа эхлээд найдах л юм
Бухимдаад л байна уу, Баттулга аа
Булт олноороо хүлээх л юм
Банкны зээлийг хүчингүй болгоно гэж
Балай авахад чинь ичиж л байлаа
Гучин гэр бүлийг гутамшиг болгоно гэж
Гудиггүй бурахад чинь цочиж л суулаа
Хурц ахтай хамт улс төр хийхэд чинь
Худлаа даа гээд итгэж л байлаа
Өргөн, нарийн цариг ярихад чинь
Өчнөөн шархлаад сонсож л суулаа
Өнөө хэнийг хужаа гэхэд чинь
Өргөн олноороо хуйларч л байлаа
Өрнөдөд данстай хүмүүсийг шүүхдээ та
Өөрийгөө мартаад хөөрчихсөн байналээ
Утаа яриад уушигаа нээхдээ та
Ууталсан мөнгөө мартчихсан байна лээ
Улсын их хурлыг тараана гэж хэлэхдээ та
Учиргүй олон цаг тасалснаа нуусан байна лээ
Төмөр замыг цэргүүдээр бариулна гэхдээ та
Түрүүчийн авсан мөнгөө тайлагнаагүй байна лээ
Сайншандыг үлгэр болгон хүлхэхдээ та
Солонгос руу илгээсэн мөнгөө яриагүй байна лээ
Амьдрал чинь минийхтэй адил тогтворгүй
Авсан эхнэр чинь албан журмаар бүртгэлгүй
Зээлийн хэмжээ чинь жилээс жилд өсөөд
Зээрийн хурдаар гуядаад хүндхэн л байна уу?
Тэрбумын ордонтой хувийн сэтгүүлчээ тэжээх гэж
Тэвдэж явааг чинь ойлгож л байгаа
Тойрон хүрээлэгчдийнхээ тогоог дүүргэх гэж
Тонгочиж явааг чинь тольдож л байгаа
Зөвлөхүүд чинь зөрөлдөж давхиад
Зүрх чинь зүггүй савлаад
Төрөлх нам чинь замаа салгаад
Түмэн олон чинь зангаа буруулаад
Хаана л явна даа, Баттулга аа
Хаашаа л яарна даа, Ерөнхийлөгч өө
Хааны сэнтий чинь томдоод байна уу
Харин та минь балчирдаад байна уу?
Үг болгоноос чинь зика Энхболд үнэртээд
Үйлдэл болгоноос чинь Баатархуяг харагдаад
Үнэндээ та утсан хүүхэлдэй болчихжээ
Үзвээс та минь савлуур дээр суучихжээ
Үндэсний аюулгүй байдлаа үнэгэнд үүрүүлчихээд
Үлийн цагаан оготно шиг зүдэж л явна уу
Тамгын газраа хярсны сүүлэнд уячихаад
Талын тарвага шиг хошгирч л явна уу?
Төр улс чинь таны хэлсэн, хийсэнтэй адил
Төөрдөг байшин шиг болчихвол яахсан билээ
Түмэн олон чинь таны хүрээллийнхэнтэй адил
Түрийдээ багталцахгүй нүдэлдвэл яах билээ
Ерөнхийлөгчийн тухай хуулиа бүрэн уншсан уу,та
Есөн тугт Монголын эвийг сахихаа ойлгосон уу
Зангидсан хөмсөг чинь тавирах болоогүй юу
Занасан хүмүүс чинь танигдах болоогүй юм уу
Хакүхо Даваажаргалаас ярилцлага авсан гээд
Хачин их онгироход чинь өрөвдөж л суулаа
Хамаг Монголыг дэлгэцээр хэмждэг юм уу,та
Ханах болоогүй амбиц юм уу, Баттулга аа?
Сошиалд од гэдгийг чинь мэднэ ээ
Солиотой олон дэмжигчтэй гэж сонссон
Баттулгын гинжтэй нохдод
Бариулна гэдгээ ч мэдэж байгаа
Улс орноо та цахимаар хэмждэг юм уу
Удамт түмнээ арай л басаад байна уу
Хилийн дээсээ та коментоор хардаг юм уу
Хилээ сахин суугаа ард олон чинь яах вэ?
Ардчилсан парламентыг тараачихаад
Ард нь та ноёлох юм уу
Улсын их хурлыг тараачихаад
Урд нь та захирах юм уу
Задарсан улсыг чинь хэн эмхлэх вэ
Замаа олоогүй та чадах уу
Бутарсан улсыг чинь хэн хураах вэ
Будилж төөрсөн та чадах уу
Жагсаад хөгждөг бол жагсъя, хамаагүй
Жаргах нь тэгээд хэн юм бэ
Тарамдаад хөгждөг бол таръя, хамаагүй
Тансаглах нь тэгээд хэн юм бэ?
Арслантай тамгыг чинь хэн атгадаг юм бэ
Ард урдаас чинь хэн турхирнам бэ
Хүчтэнтэй тамгыг чинь хэн барьдаг юм бэ
Хөөрхий түмний чинь зовлон багадаа юу?
Элбэгээгийн хөгийн бахыг хангаж
Эрээн цаас шиг хийсээд яах вэ
Энхболдын хөх инээдийг хүргэж 
Энд тэнд гишгэлээд яах вэ
Наадмын сар гарахад та минь
Найраагүй нам сүндэрлээрэй
Намрын сэрүүн унахад та минь
Найган ганхахгүй бат суугаарай, зэээ хөө гэж...

2018.01.29.

Сэтгэгдэл ( 52 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(103.212.116.93) 2025 оны 03 сарын 13

za yanhan min busdad ataarhaad yahav.chi boov shoov zaluu huuhedee muruuduud shulgerhuu ymaa bichij suu,boovnii dontoi hugshin avgai

1  |  0
Zochin(150.129.143.16) 2025 оны 03 сарын 13

Р. Эмүүжин Баттулга ерөнхийлөгчийн үнэн бодит байдалыг бичсэн байна. С. Жавхлан ерөнхийлөгч 2 л нэг адил санагдаад байдаг юм . Нэг учираа олохгүй юу хийхээ мэдэхгүй бусдаас дэмжлэг хайсан эсвэл.энэ олдсон эрх мэдлээ дахин алдахгүйн тулд нийгэмд бусдын хийж бүтээж байгааг үгүйсгэсэн буруу суртал ухуулга явуулж нийгэмд эмх замбраагүй байдал бий болгож онц байдал зарлах болох бий дэ. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг санагтүн. Монголчууд яахаа алдсан юм алга Энэ 2 том намын эрх мэдэл булаалдсан хэсэг бүлэг хүмүүсээс.болж ард олон хохирч үлдэх ёсгүй хэн нь хэн бэ гэдэгийг ард түмэн мэдн

1  |  0
Eej ehner hun(27.123.212.133) 2025 оны 03 сарын 13

Энэ одоо болиосой өөрийгөө үгээр үхүүлж үгээр сэхээи нэгэн гээд бодчиж. Ядаргаатай юм бэ өөрөө юу ч хийхгүй өрөөл бусдыг буртаглах амархан байх лдаа. Өөрөөсөө бусдыг үнэн зөв олж харах ухаанаа хаана гээгээ вэ. Өөрөө бусдыг хүндэлж үлгэр дуурайл үзүүлчээд өрөөлд шүүмж тавиасай алтан загасны эмгэн шиг ааш гаргах юм яандаа хөөрхий

1  |  0
Тэнэг(202.9.42.2) 2025 оны 03 сарын 13

Ер нь эвгүй хутгагч аймшгийн хүншүүдээ женко. Сонгосон хүмүүс нь удкү амаа барина элбэг дуракаасаа нэг их дээрдэх юмгүй ард нь мафи бгашдэ. Олон юмаараа дутуу хүн ккк

1  |  0
mongol(103.212.116.93) 2025 оны 03 сарын 13

emujin yanhan bayjsaan kkk.daanch naadhiig chin tooh hun bhgui

1  |  0
MONGOL(69.34.149.69) 2025 оны 03 сарын 13

ENE NEG ZOXIOLCH NERTEI XALTAR XUUXEN ANX UDAA UIX-D SUUCHIXAAD, ODOO ZUULUN SENTIIGEESEE XAGTSAX VII GEXEES SHEEJ NI BUR GOOJIXNEE. ZOXIOLCHOO CH XAT. CHI XICHEESEN XICHEEGEEGUI ARD TUMEN TA NARIIG TARAAXDAA NEG TARAANA. GUDAMJIND LAAZ XUSHIGLUXDUU BEL DEE XUUXEN GUAI...

1  |  0
Зочин(66.181.188.236) 2025 оны 03 сарын 13

Үнэнийг бичжээ, оркуудад таалагдахгүй чацга алдацгааж байх шиг байна.

1  |  0
Монгол(217.214.150.9) 2025 оны 03 сарын 13

Тамир [ 27.123.214.104 ] | 21 цагийн өмнө Юм бодохоор л шүлэг болжээ. Ингэж эр зориг гаргах нь жинхэнэ нөхрийн шинж шүү. Нөхөрт итгэвэл үгий нь тунгаа, Нөлөөнд нь автвал үйлий нь тунгаа гэж үг байдаг.

1  |  0
Зочин(203.91.115.40) 2025 оны 03 сарын 13

76д бол хайртайн байгаан

1  |  0
S(202.9.43.223) 2025 оны 03 сарын 13

Одоо ногоо хошного царайтай бохчин нь алмас ацаар нь дуудаал уяаны нохой шиг дайрчна даа

1  |  0
зөв монгол(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

үнэн үгийг яралзтал бичсэн байна шүү. ажлын амжилт

1  |  0
Намхай(182.160.5.244) 2025 оны 03 сарын 13

Эмүүжинг овоо яруу найрагч гэж боддог сон. Яг л адилхан бууны нохой болж дээ. Ухаантай хүн хожим ойлгож, уучлал гуйх цаг ирэхэд ямар шүлэг бичих бол. Харин ухаан нь дутсан бол дутуу чигээрээ л үлдэнэ.

1  |  0
S(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

Наадахны чинь ард баян хужжаа байдаг байхоо

1  |  0
Иргэн(202.9.40.40) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж яаж хараад байна вэ? Хүний харц бол сэтгэлийн тусгал болой.

1  |  0
зочин(43.242.243.208) 2025 оны 03 сарын 13

Энэ бүхнийг ойлгохгүй хүмүүс түүнийг сонгосон шүү дэ.Тэгэхээр чи олон хүний дургүйг хүргэнэ бас түүний мафиоз маягийн баг чамайг одооноос отох болно.Би бол дахин сонгуулийн хэдэн төгрөгөнд санаа зовоогүй цагаан сонголт өгсөн хүмүүсийн нэг байна.Даанч хүмүүс дараагийн нэр дэвших хүмүүсийг харъя энэ удаа сонголт алга гэдгийг тухайн үед ухаараагүй.

1  |  0
зочин(66.181.161.19) 2025 оны 03 сарын 13

Би л гэж ангалзсан энэ болиосой жаахан юм бодмоор юм ийм зүйл бичиж сош сэш дээ оноо авах гэж мангартаж бн.хөдөний тэнжг хүүхэн тэнжгтэж бас нямдорж болвоо.

1  |  0
dfh(150.129.141.150) 2025 оны 03 сарын 13

Goyo heljee Ugaasaa bolovsrolgui hun hulgai hiij hudal hellj uyanii nohdooroo udirduulahaas oor yu hiij chadahav dee Toiron hureelegchuud ni bugd oortei ni adilhan teneguud shantaajchin china Uyanga Beltreg Enkold Davgadorj geed urtiin urt daraalal

1  |  0
Зочин(202.9.43.23) 2025 оны 03 сарын 13

Сайхан гоё үнэнийг өгүүлсэн шүлэг байна сайшааж байна

1  |  0
Зочин(202.9.43.23) 2025 оны 03 сарын 13

Ёстой моносон шүлэг байна энэ хүндАнандбазар чи арван сая төгрөг өг

1  |  0
цэнд(59.153.112.253) 2025 оны 03 сарын 13

ардчилсан праламент гэж хоосон нэр зааж, ард түмнийг шулж, улс орныг цөлмөж байна, энэ хэдэн луйварчид. одоо боллоо, энэ 76-г тарааж ерөанхийлөгчийн засаглалтай болж байж, энэ тамаас ангижирна.

1  |  0
иргэн(202.55.191.205) 2025 оны 03 сарын 13

үнэн л үг ойлгох тунгаах эсэх нь тэр гэж байгаа

1  |  0
Irgen(112.171.251.95) 2025 оны 03 сарын 13

Uneniig bichjee jenko mash ih ur taviad teriigee yaj argalahaa bodood baij aydaj bgaa shuu dee

1  |  0
Чагнаа(162.105.113.6) 2025 оны 03 сарын 13

Зиндаа гэдэг аятайхан нэрээ алга болгохын эхийг тавьжээ

1  |  0
M(202.9.40.154) 2025 оны 03 сарын 13

Унэнийг уран дурсэлжээ

1  |  0
зочин(202.179.26.154) 2025 оны 03 сарын 13

Эмүжин ч гэнэ үү хэн ч гэнэ үү энэ Авгай Би л нэг Уран цэцэн үгтэй гэсэн шиг Хүний ажил амьдралд хөндлөнгөөс орж шалжигнаж байх юм Хүн сайн яваа Хэн нэгэнд хэтэрхий их атаархаад ирэхээр Сэтгэцийн өвчтөй Хийрхүү зантай болдогийн нэг жишээ энэ Эмүжин болой,

1  |  0
zochin(202.9.42.26) 2025 оны 03 сарын 13

vnenshde eniig odoo ynagaabal taarna

1  |  0
з(43.228.131.229) 2025 оны 03 сарын 13

Хаа явсан газраа дандаа хулгайч шиг харж явахын хужаа чинь

1  |  0
Зочин(66.181.191.219) 2025 оны 03 сарын 13

Хэнд ч өөрийн гэсэн үзэл бодол байгаа.энэ бол хувь хүний бодол.ард олных биш.Ерөнхийлөгчид ямар бодол байгааг харагдсанаар л дүгнэж болохгүй.Аливаа зүйлийг гагцхүү цаг хугацаа л харуулдаг.Би явахад, цаг хугацаа л үлдэхтэй адил.

1  |  0
Баатар(202.9.40.18) 2025 оны 03 сарын 13

Энэ бичигч санаатай эргүү өмхий цавьтай ац өөрөөө юу ч бүтээгээгүй байж бусдыг шүүмжилж солиорч явдаг юу юм.

1  |  0
янхан хүүхэн(202.21.106.105) 2025 оны 03 сарын 13

*** хүүхэн

1  |  0
Тамир(27.123.214.104) 2025 оны 03 сарын 13

Юм бодохоор л шүлэг болжээ. Ингэж эр зориг гаргах нь жинхэнэ нөхрийн шинж шүү. Нөхөрт итгэвэл үгий нь тунгаа, Нөлөөнд нь автвал үйлий нь тунгаа гэж үг байдаг.

1  |  0
Тамир(27.123.214.104) 2025 оны 03 сарын 13

Юм бодохоор л шүлэг болжээ. Ингэж эр зориг гаргах нь жинхэнэ нөхрийн шинж шүү. Нөхөрт итгэвэл үгий нь тунгаа, Нөлөөнд нь автвал үйлий нь тунгаа гэж үг байдаг.

1  |  0
zochin(202.21.124.18) 2025 оны 03 сарын 13

uuriin tolgoigui utsan huuheldei n unen shuu

1  |  0
zochin(27.123.212.134) 2025 оны 03 сарын 13

Yag l uneniig bichijee

1  |  0
Top