Засгийн газрын 100 хоног тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа хамт өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдын бодлого, зорилтынхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд мэдээллийн эхэнд "Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна гэж дүгнэж болно. Хүндхэн цаг хугацааг бид туулж байна гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. 2017 онд эдийн засгийн бодит өсөлт гарлаа. Өвөг дээдсийнхээ байгуулсан эртний түүхт улсынхаа хувь заяаг бид дампуурлаар шийдэж болохгүй. Тийм учраас ОУВС-тай хамтран ажиллах сонголт хийсэн. Энэ сонголт зөв байж ээ гэдэг нь харагдаж байна. Мүүдиз агентлаг Монголын эдийн засгийг C зэрэглэлээс B зэрэглэл рүү оруулсан. Энэ нь манай эдийн засаг сайжирч, тогтворжиж байгаагийн нотолгоо.
-2018 онд төсвийн алдагдлыг найман хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна-
2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар болсон байна. Цаашид төгрөгийн ханш чангарах төлөв харагдаж байгаа. Айлд хэрэгтэй үедээ хэрэглэнэ гээд арслантай авдартаа мөнгөө хадгалдаг. Түүнтэй адил Монголбанкинд цэвэр албан нөөц гэж бий. Валютын нөөц нэмэгдсэнээр долларын ханш буурч байна. Валютын огцом өсөлтөөс болж алдагдал их хүлээдэг байсан. Цаашид доллар тогтворжино. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ийн 20 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 9 хувь болсон. 2018 онд төсвийн алдагдлыг найман хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 онд 3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл 2016 онд 1,6 тэрбум байсан бол өнгөрсөн онд 1,9 америк.доллар хүрч 19.7 хувиар ашигтай гарсан байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2017 онд 10,5 тэрбум хүрсэн. Малын тоо толгой өссөн. 66.2 сая малтай болж 4.7 саяар тоо толгой нэмэгдсэн байна. 2017 онд бид улсын хэмжээнд 27.8 мянган тонн мах экспортолж 137 тэрбум төгрөгийн орлого олжээ. Цаашид ХАА, газар тарилангааа сэргээж мхаа экспортолох боломж бидэнд байна.
-Монгол Улсад тулгамдаад байсан өрийн дарамтаас зөв менежментээр гарлаа-
2017 онд бид Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. Мөн Чингис бондын 500 сая ам.долларыг төллөө. Монгол Улсад тулгамдаад байсан өрийн дарамтаас зөв менежментээр гарлаа. Эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийг авчрах хэд хэдэн арга хэмжээг өнгөрсөн онд хийж хэрэгжүүллээ.
-Орлогоо нэмэгдүүлж зарлагаа багасгана-
2016 онд Монгол Улсын эдийн засаг эрчимт эмчилгээний сэхээний тасагт байсан эдийн засгийг энгийн тасагт шилжүүллээ. 2018 онд бид эдийн засгийг эмнэлгээс гаргаж гэрт нь авчрах, 2019 онд ажилд нь оруулах хэрэгтэй. Миний ээж, аав тээврийн жолооч байсан хүмүүс. Тээврийн жолоочийн хүүхэд учраас улсынхаа эдийн засгийг машинтай зүйрлэвэл чиргүүлтэй 30 өндөр даваа руу өгсөж байгаатай адилхан байдаг юм. Эдийн засгийг доройтуулахад хүргэсэн гол хүчин зүйл нь санхүүгийн сахилга бат алдагдсаных байлаа. Тооцоо судалгаагүй өргүй зардал их гаргасан. Гадна, дотны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан. Бид дан ганц уул уурхайг шүтсэнээс болж эдийн засаг түүхий эдийн бүтээгдэхүүн дагаад унадаг. Дээр нь хоёр хөрш болон олон улсын байгууллагуудад нэр хүнд унасан маань бидний зовлон. Бид оношоо тогтоосон тул эмчлэх ёстой. Зовлонгийн шалтгаанаа засаж залруулах нь хамгийн чухал. Ингэхийн тулд хоёр зүйл дээр анхаарч ажиллана. Нэгдүгээрт, төрийн албаны санхүүгийн сахилга батыг тогтоох явдал чухал байна. Юуны түрүүнд бид сахилга хариуцлагаа сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг зогсоох. Энэ хоёр зорилт бол Засгийн газрын гол зорилт юм. Монгол гэдэг айл жилдээ 6 төгрөг олж 8.50 төгрөг зардаг байна. Хоёр төгрөгөө гадаад дотоодын тусламж зээл бусад эх үүсвэрээс бүрдүүлдэг. Тиймээс төсвийн алдагдлаа багасгана. Орлогоо нэмэгдүүлж зарлагаа багасгана. Ингэж чадвал монголын эдийн засаг сэргэх хамгийн том алхам болно.
Бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид ДНБ-ийн 70 гаруй хувийг бүрдүүлж байна
Гадаад, дотоодын өр ширийг дарахад үндэсний үйлдвэрлэгчдийн үүрэг оролцоо өндөр гэдгийг би зориуд тэмдэглэн хэлье. Бизнес эрхлэгчид нартаа баяр хүргэе. Бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өнөөдөр Монгол Улсын ДНБ-ийн 70 гаруй хувийг бүрдүүлж байна. Эдийн засагт ийм өндөр үүрэг гүйцэтгэж байгаа бизнес эрхлэгчдийнхээ татварын таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд манай засгийн газар ажиллах болно. Засгийн газрын бодлогын төвд, монгол хүн, Монгол Улсын иргэн байх болно.

Бид монгол иргэн рүүгээ чиглэсэн улс төр, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ. Үлдэж байгаа 2018-2020 онд Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Хөтөлбөр боловсруулж дууссан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлнэ. Урд өмнөх Засгийн газруудын сайн сайхан хийж бүтээсэн зүйлийг нь үргэлжлүүлж, алдааг нь засна. Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг манай Засгийн газар боловсруулж дууслаа. Бид энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, айх аюулгүй, сэтгэл амгалан амьдрах ёстой. Гэдэс цатгалан байна гэдэг нь ажилтай, орлоготой байна гэсэн үг. Сэтгэл амгалан гэдэг нь бие эрүүл, гэр бүл, үр хүүхэд нь аз жаргалтай сайн сайхан амьдарна гэсэн үг. Энэ хоёрыг бид хангаж ажиллах ёстой. Үүний төлөө Монголын төр засаг ажиллах ёстой. Эрүүл биетэй, саруул ухаантай, ажилтай, орлоготой, ирээдүйдээ итгэлтэй Монгол Улсын иргэн эх орондоо амьдрах ёстой. Энэ нөхцөл боломжийг бүрдүүлэх нь төр засгийн үүрэг, манай Засгийн газрын эрхэм зорилго. Ингэхийн тулд ард иргэдээ эрүүл хүнс, гэр орноор хангах, боловсрол эзэмшүүлэх, ажилтай орлоготой болгож, эрүүл мэндийг нь хамгаалах ёстой.Ингэж чадаж байж монгол хүн эх орондоо сайн сайхан амьдарна. Үүний тулд долоон арга хэмжээг дэвшүүлж байна.
• Эрүүл хүнсээр ард түмнээ хангах. Монгол Улс хүнсний орон болох ёстой.
• Эх орноо эрчим хүчээр хангах
• Нефть шатахуунаар хангах.
• Дэд бүтэц, зам тээврээр хангах
• Мэдэээл технологи, харилцаа холбоогоо сайжруулах
• Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, бизнес эрхлэгчидээ бүх талаар дэмжих ёстой.
• Гадаад харилцаагаа өргөжүүлэх. Эдгээр долоон зүйлийг хэрэгжүүлэхийн төлөө бид ажиллана.
Монгол Улс хөгжлийн замд явахдаа хос эдийн засагтай болох ёстой. Үүний нэг нь уул уурхай, нөгөө нь хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр юм. Бид өргөн уудам газар нутагтай. Асар том боломж нөөц бий. Өргөн уудам газар нутгаа ашиглах цаг нь болсон. Атрын гуравдугаар аяныг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Бид хоёр том улстай хөрш. Монгол Улс далайд гарцгүй ч хүн далайд гарцтай. Монгол улс бие даасан эрчим хүчний тогтолцоо байхгүй. Тиймээс дотооддоо эрчим хүчээ хангана. Ингэхийн тулд 3,4-р цахилгаан станцыг өргөжүүлэх шаардлагатай байна. Энэ жил энэ онд хийгдэнэ. Өмнийн говьд нар, салхины эрчим хүчийг ашиглах асар их нөөц бий. Энэ эх үүсвэрийг ашиглаад дэлхийд байхгүй том сэргээгдэх эрчим хүч байгуулах боломжтой гэсэн саналыг БНСУ-ын Ерөнхий сайд тавьсан. Бид гадагшаа харах цаг болсон. Одоо Монгол Улс Зүүн хойд ази, Евро ази руу хандаж, ажиллах зайлшгүй шаардлага байна.
Үнийг тогтворжуулах, хомсдол бий болгохгүйн тулд Засгийн газар А-80, АИ-92-ын Онцгой албан татварыг тэглэсэн. Хангамж сайжирч байна гэдэг мэдээлэл ирсэн. Нефтийн хангамжийг сайжруулахын тулд бид дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулна. 20 жил ярьсан энэ ажлыг эхлүүлэх Засгийн газар бол энэ засгийн газар. Монгол Улс жилдээ 1.1 сая тонн шатахуун хэрэглэдэг. Үүний 98 хувийг ОХУ-аас, 2 хувийг БНСУ болон БНХАУ-аас авдаг. Бид тусгаар тогтносон улс. Хүнс, эрчим хүч, нефтээ дотооддоо хангах ажлыг бид хийнэ.
Таван толгойг бид цогцоор нь авч үзэх ёстой. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар яамны сайд бэлтгэж байгаа. УИХ дээр эцсийн байдлаар шийдэгдэнэ. Одоо бид Таван толгойгоо ашиглах цаг болсон” гэлээ.
Төрийн албан хаагчдын цалинг нэмж тэтгэвэрт гарах насыг хуучнаар нь үлдээнэ
Түүнчлэн Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийхээр болжээ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Иргэдийн илүү төлсөн татварын мөнгийг буцааж олгох юм байна. Эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийг лхагва гарагт УИХ-д өргөн барьж, чуулган завсарлахаас өмнө шийдвэрлүүлэх аж. Цаашид нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төлөвлөжээ.
Ш.АДЪЯАМАА
Сэтгэгдэл ( 10 )
woow thanks
Umnuh zasag seheenees tasagt shiljuulchih shig boldon do. Odoo emnelgees gargahgui yum u. Arhag bolchihloo
Та нарын хийсэн ажил гэж байхгүй, бүгд өмнөх ЗГ-ын хийсэн ажил? харин та нар нилээд ажлыг нь устгаж, баахан хулгайч нарт ажил хариуцуулсан болж баллаж байна. Та нар худлаа хуцахдаал гарамгай юмнууд байна. Ажил бол хийж чадахгүй, луйвар, шахаагаа л хийцгээж байгааг чинь харж байна.
За болж дээ. Хүрэлсүхд итгэж байгаа шүү.
Гэрэл гэгээтэй үг сонсох сайхан б.а. Улам сайн ажиллах байлгүй дээ.
30 jil xulxiduulsan bolokhoor 2 chixendee itgexgyi yum xarnaa xo unen bol sain baina mongolchuudyn 90 xuby unexeer unalaa daa uul ny 3xan say shuu dee bid xed
Маш их тэвдээд үгээ олохгүй байна. Үгээ дагаад үйлдлээ хянахгүй байна. Засаг сайхан үг хэлэхэд биш сайн үйл хийхийн төлөө байдаг юм. Дүр эсгэсэн биш сэтгэлээсээ хийсэн ганцхан зөв үйлдэлд хүн амиа өгдөг юм
hudalch
Mongol ulsaa Aziin BAR uls bolgonoo. Bayan Mongol orond yaduu amidrah uchirgui!
zaluusaa tuslaarai. wkmoney.club/6568654447785 linkeer orood unegui burtguuleed tus bolooch. 150 dollar cash hiih gesen hedhen hun dutchaad boldoggui. ug ni ajilgui orlogogui nad metiin hund cash hiigeed avchuul heregtei site bna shuu. tanii unet tsagnaas 2 minut l zartsuulagdana