УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Б.Пүрэвдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн төслийн эцсийн хувилбарыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд сонсоод 60 тэрбумын хувилдаанаар гарч ирсэн өнөөдрийн олонхи хэлэлцэх эрхгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, нэг намын явцуу эрх ашгийг хамгаалж халдах эрх энэ олонхид байхгүй. Үндсэн хуулийн эцсийн танилцуулга дээр маш олон өөрчлөлт оруулсан байна. Ард түмний итгэлийг хүлээж чадахгүй, бодлогогүй байгаа энэ парламент Үндсэн хуульд гар хүрэх эрх байхгүй.
Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл нийслэлийн онцгой статус, өмч, төсвийн эрх, газартай холбоотой асуудлууд дахин төлөвлөлт бүдэг туссан байна гэж Ардчилсан намын бүлэг тодорхой саналууд гаргасан. Хуулийн төслийг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ хатуу байгаа. Манай намын бүлэг хэлэлцүүлэг зохион байгуулж үр дүнд нь гарсан тодорхой саналуудыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй хэр нь чуулганаар яаравчлан оруулж болохгүй" гэлээ.
-БОАЖЯ-ны био аюулгүй байдлыг хангах үндэсний хорооны мэдээллийг сонсчээ-
"Хувиргасан амьд организм, био технологийн шинэчлэлийг цөөхөн хүн амтай монголд хавтгайруулан хэрэглэх шаардлага байгаа эсэх асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Судалгаанаас харахад олон хүн амтай улс оронд өргөн хүрээнд хүнсний баяжмалд тэжээл болгон ашигладаг нь тогтоогдсон байна. Цөөн хүн амтай манайх шиг улс оронд ой хамгаалах, экспортын бүтээгдэхүүн зэрэгт хэрэглэх нь зүйтэй боловч дотоодын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдалд анхаарах ёстой үзлээ. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор хувиргасан организмын жин 5 хүртэл хувь гэсэн ноцтой асуудлыг оруулж ирсэн. Энэ нь маш өндөр гэж судлаачид үзэж байгаа юм. Өнөөдрийг хүртэл био аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр манай улсад байгаагүй. 2014 онд оруулж ирсэн төсөл өнөөдрийг хүртэл хэлэлцэгдээгүй. Тиймээс БОАЖЯ, ЭМЯ, ХХААХҮЯ онцгой анхаарах ёстой".
-Улсын эдийн засаг сэхээнээс энгийн тасагт шилжлээ гэх Ард түмний эдийн засаг хэзээ сэхээнээс гарах вэ-
Засгийн газрын 100 хоногийн хийсэн ажлын тайлан мэдээлэл өнөөдөр болж байна. Ер нь бол амлалтаас амлалт руу явдаг энэ хугацаа хэзээ дуусах вэ гэдгийг эрх баригчдаас асууя. Сонгуулиар бүрэн эрх авсан хугацаа нь талдаа орж байхад ард түмний бухимдал юунд ихсээд байгаа вэ гэдэгт дүгнэлт хийх цаг болсон. Засгийн газрын бодлогогүй, болчимгүй, эргэж буцсан энэ шийдвэрүүдийн золиос ард иргэд болж байна. Үүнийг ямар нэгэн амлалт, шинэ амлалтаар шийдвэрлэх боломжгүй гэдгийг эрхбаригчид онцгой анхаарах хэрэгтэй. Татварын талаар тавьсан шаардлагын хариуг Засгийн газар хариу өгөөгүй. Маргааш албан ёсоор нэхнэ гэдгээ бүлгийн дарга мэдэгдлээ. Өнөөдрийн эрхбаригчдад хэд хэдэн алдаа байна. Ядуу эдийн засагтай оронд татварыг шатлалтай нэмж болохгүй гэдгийг удаа дараа Ардчилсан намын бүлэг сануулж байсан ч эрх баригчдын алдаатай бодлого гарсаар байна. Жишээ дурьдахад Приус машины татварыг нэмчихээд буцаасан, үр дүнд нь приус машины үнэ нэмэгдсэн. Хүүхдийн мөнгийгн 40 хувь болгоод дараа нь 60 хувь, одоо 80 хувь болгож байна.Хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгочихоод өнөөдөр шахалтаар буцааж байна.Ингэснээрээ Засгийн газар асуудлыг шийдэж байгаа юм биш. Засгийн газрын алдаатай, эргэж буцсан шийдвэрүүд иргэдийг хохироож байгаа л байдал. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсын эдийн засаг сэхээнээс гараад энгийн тасагт шилжлээ гээд гоё үг яриад байх шиг байна. Ард түмний эдийн засаг хэзээ сэхээнээс гарч энгийн тасагт шилжих юм бэ гэдгийг Ардчилсан намын бүлэг үргэлж тавих болно. Аливаа асуудалд шийдэл, шийдвэр байх ёстой. Эцсийн өгөөж нь ард түмэнд тустай байх нь чухал.
2012-2016 онд Ардчилсан нам хүнд нөхцөлд ажилласан ч гэсэн шийдврэтэй хийсэн ажилтай эдийн засгийн хүнд хямдралтай үед ард түмнээ авч гарсан нам. Өнөөдөр бидний ажиллагаа зөв байсан гэдгийг өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагаа нотолж байна.
Харин өнөөдөр бол амлалтаас амлалт руу шилжсэн, ард түмэн амлалтад алгадуулсан 100 хоног болж байна. Ард түмэн бухимдалгүй, эдийн засгийн үр өгөөж бодитоор тусч, сэтгэл санаа нь тайван байх юм бол Засгийн газрыг ажил хийсэн гэж дүгнэж болно. Харамсалтай нь эсрэгээрээ явж байна" гэдгийг тэд онцлон хэллээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 9 )
Холоо очиж хуц та нарын ард түмнээ аваад гарсан гэж юу байдаг юм. Их өрийг хойч үе маань төлнө биз гэж байсан улсууд даа.
Ард түмний нэр барьж хоосон дүр эсгэхээ больбол таарна. Эрдэнэбат өөрөө болохоор Идэр рестороныг хулгайлж авсан луйварчин биз дээ. Түүнийгээ ард түмэнд хуваагаад өгчих. Тэгээд 7 буудалд очиж гэрт амьдар, худгаас ус ав, түлээ нүүрсээ зөөж галаа түл, жижглэн авч ид, тэгсэн цагт л чи ард түмний өмнөөс дуугарах эрх чинь үүсэнэ шүү.
ТАВЛАЖ БАЙГАА ЮМ ШИГ АНЫ АЦНУУД НЭГ ИЙМЭРХҮҮ ЮМ ЯРЬЖ СУУХААС ИЧМЭЭР ЮМ ДАА
Ануусууд монголчуудыг хэзээ тэнхрэх нь вэ гээд хулээгээд сууж байшд овоо тэнхрэнгуут нь араас урдаас нь босоогоор нь хэвтээгээр нь ануусдаж огох гээд хулээж байхгуй юу
Ardchilsan namiin novshnuud muruudud baigarai ta narig dahaid songohuu bugdig chin zailuulnaa
ХУЦААД байгаарай АРДЧИЛСАН НАМЫН эргүү новшнууд 14 НАЯД төгрөг хэвлэж ЭДИЙН засаг ХЭН БУДАА БОЛГОСОН БЭ зайлаарай МОНГОЛООС 2020 онд ялна гэнэ ГОРЬД ямар ч на м ЯЛАХГҮЙ эүэн нь ГАРААД ИРНЭ ДЭЭ ХАРЖ Л байгаараа НЯМДОРЖИЙГ ерөнхийлөгч болносон бол дээр байж
Ард түмнээ аваад гарсан ч гэх шиг. АН ч бн уу МАН ч бн уу нар манддагаараа л мандана. Та нарын хогийн яриаг сонсмооргүй бн. Тэгэхдээ ард түмэн бүгдийг мэдэж бга. олны дургүйцэл ямар байдгийг мэдэрчл бга биз дэ.
гуцваа гэж бодож бн
zaluusaa tuslaarai. wkmoney.club/6568654447785 linkeer orood unegui burtguuleed tus bolooch. 150 dollar cash hiih gesen hedhen hun dutchaad boldoggui. ug ni ajilgui orlogogui nad metiin hund cash hiigeed avchuul heregtei site bna shuu. tanii unet tsagnaas 2 minut l zartsuulagdana