Ерөнхийлөгчийн ”экс” эхнэр намын удирдлагад багтаж, ИЗНН-ыг сэрээнэ

2018 оны 01 сарын 30

Өнөөгийн "Иргэний зориг, Ногоон нам"-ын суурь болсон ИЗН-ыг анх 1998 онд С.Баяр нар АН-ын блокыг хуваах зорилгоор байгуулсан гэгддэг. Харин одоо С.Баяр нарын хуучин кадрууд улстөрөөс хөндийрч, Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ынхан ИЗН-ын үйл ажиллагааг идэвэхжүүлэхийг зорьж байна гэх шум гарч эхэллээ. Унтаа байсан намыг ийнхүү сэрээхийн учир нь МАН-ын эсрэг ажиллагаанд нэгдмэл байдалтайгаар оролцохоор шуударсан гэх... Энэ ч үнэний ортой бололтой.

Тодруулбал, ИЗНН-ын үндэсний хороо саяхан хуралдаж, дүрмийн өөрчлөлтөө баталжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан С.Оюун намын даргын албаа хүлээлгэн өгч, Ц.Ганхуяг үргэлжлүүлэн намын даргаар ажиллахаар болсон байна. Түүнчлэн Б.Батбаатар, Л.Ганхуяг, Ц.Энхтуяа нарыг ИЗНН-ын дэд даргаар, харин С.Батбаатарыг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ.

Энд байгаа хүмүүс АН-аас угшилтай хийгээд, тэдний дотор Ерөнхийлөгч Х.Баттулгын "экс" эхнэр Ц.Энхтуяа байгаа нь дээрх шумын үндэслэл болсон байх талтай. Тэрбээр өдгөө Ерөнхийлөгчөөс тусдаа амьдардагч албан ёсны гэрлэлтийн баталгаатай байгаа, тиймдээ ч  Ерөнхийлөгчийн бодлого, шийдвэрийг шүүмжлэхээс илүүтэй дэмжинэ гэх таамгийг төрүүлж буй юм.

Тэрбээр ИЗНН-ыг байгуулагдсан цагаас нь хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтэд нь дэмжлэг үзүүлж ирсэн гэгддэг.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДОО(202.9.42.202) 2025 оны 03 сарын 13

Энэ нөхрөөс төмөр замын мөнгөө аваачээ. АТГ ЮУ ХИЙДЭГ БНАА. БАРИМТ НЬ ИЛ БАЙСАН БИЗ ДЭЭ. гэр бүлээрээ хулгайч хачин гарууд вэ

1  |  0
Зочин(217.172.229.74) 2025 оны 03 сарын 13

Hereggui nam

1  |  0
X(162.105.113.6) 2025 оны 03 сарын 13

Оюунгүй бол энэ нам сайн ажиллаж магадгүй шүү

1  |  0
Top