Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машин унадаг болох нь саяхан ил болсон билээ.
Татвар нэмэгдэж иргэдэд дарамт болж буй энэ үед УИХ-ын гишүүд, сайд нар тансаг хэрэглээнээс татгалзах ёстой байтал гурван айлын орон сууцны үнэтэй дүйх хэмжээний мөнгөөр машин унаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргээд байгаа юм.
Тэгвэл энэ асуудалтай холбогдлуулан УИХ-дахь АН-бүлгээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагджээ.
Энэ талаар Б.Пүрэвдорж гишүүнээс тодруулахад тэрбээр "Төсөв хяналтгүй Засгийн газар дураараа аашлаад байгаа юм биз гэдэгт хяналт тавих шаардлага үүссэн. Тиймээс Төсвийн тухай хууль, 2017,2018 оны төсвийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн явцыг зайлшгүй шалгах шаардлага байна" гэлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ц.Нямдорж сайдын машины асуудлаар өнөөдөр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Яагаад ганцхан Ц.Нямдорж сайдын унааны асуудал яриад байгааг ойлгохгүй байна. Өмнөх Засгийн газрын үед сайд, дэд сайд нар бүгд том, том жип унаж, үргүй зардал гаргадаг нь ихэссэн байсныг манай Засгийн газар харин ч цэгцэлж байна. 3.8 тэрбумаар авто машины парк шинэчлэл, 10.5 тэрбумаар барилгын засвар, шинэ тавилга авахаар байсныг цуцалсан. Мөн 20 тэрбумаар удирдлагын цалинг бууруулж, хэмнэлт гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шадар сайд зэрэг орон нутагт ажилладаг сайд нарт туулах чадвар сайтай машинаар хангах шаардлага байгаа. АСЕМ-аар хэрэглэж байсан үнэтэй машин.Борлогддоггүй авто машиныг шилжүүлсэн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Тансаг хэрэглээнээс татгалзаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад унасан юм биш юм байна лээ. Сайд энэ асуудлаа өөрөө шийдчих байх".
Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 48 )
Энэ Элбэгээгийн төрөл гээд байгаа Пүрэвдоржиыг өөрийг нь шалгах хэрэгтэй. Энэээс их но гарна. Саяхан нөгөө хүүхний асуудалд ороогдоод байгаа казактай холбоотой шүү. АН ын бузруудын хэрэг болохоор замхардаг шүү.
Дорж гуай битгий донгос.АН ын үед тавьсан утаа гайгүй байсан гэв үү. Чи бол үнэнхүү элийрсэн яваа юм байна. Нам солигдоод утаа ихэсэнэ гэж юу байхав дээ мал минь
АСЕМ гэж нэг баахан үргүй зардал гаргасан завхарсан ажил болсон шүү. Одоо хэр их зарлага гарсан хэдий хэр хөрөнгө зарсан, нөгөө их байр саванд нь хэн байгааг ард түмэгд мэдээлмээр юм.
Tsever uls turiin ushuu avalt unertej baina.Unuudur Ulaanbaatariin gudamjaar duuren Lexus,Land unasan khumuus davkhildaad baigaag olj kharakhgui Nyamdorj gedeg saidiig onilood baigaa ni sonirkholtoi baina.
МАН гэж ёстой хэрэгүй нам. Энд байгаа хүмүүс нь ч гэсэн. Нөгөө муу нэртэй АН нь хамаагүй дээр байж . Яах гэж ийм ичих нүүргүй намд саналаа өгвөө. АН-ын үед утаа овоо гайгүй болж байсан. Гэтэл энэ хулгайчууд бүр ихэсгээд хаячихлаа. Тэгээд худлаа хуцахыг нь яана.
AN nd unendee hkeruulees eer hkiikh ajil algaa Ter mashinaa abch grashid ni hkii , ERDENEBAT odoo bas l hkiikh ajilgyi 60 terb. geed l AN darga Erdenebatiig ter baganuurt ni Noend ni egeech , saikhan ajil yridaggyi, dandaa hkeruul, ter mashiniig ni bustaagaad Elbegdorj yakh gej ASEM d ikh menge zarsniig shaguul
ZANDANSHATAR GEJ SUG ODOO HURTEL BGAAD L BHIIMAA
Ха ха өөр хийх юм эд нарт байхгүй болохоор аргагүй дээ.
Ажлын хэсэг байгуулж ганцхан машин шалгадаг яасан завтай хүмүүс вэ Инээд хүрчихлээ. Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэрээр барьсан байшингаа шалгуулвал зүгээр байх
Бөөсөнд хутга гаргав гэгч болж дээ?! Иймхэн юманд сүржигнэж байдаг яасан завтай нам бэ?! АН болон зарим нэг хүн Нямдорж, Хүрэлбаатар нараас үхтэлээ айж шөнө болгон хар дарж зүүдэлдэг байх аа?!?!?!
Ганц машин дээр ажлын хэсэг байгуулаад байхдаа яадаг тэнэг толгойтой АНам бэ. Намын нэр хүнд гэж байна уу, жирийн гишүүд чинь наадхаас чинь болж нүүр хийх газаргүй болох нээ.УИХын гишүүн гэж ийм тэнэг толгойнуудаас яаж салах бэ.
Хүмүүс таныг их шударга гэх юм
ЗАНДАНШАТАР-аа та нар чинь хуйвалдаан хийж засгийн эрхэнд гарахдаа бүх юмыг засна гээ биз дээ? Тэгчихээд мэдрэл Мэнгэтхар хятадын нууц албаныханд нухуулах гээд байна гэж АСЕМ нэрээр үнэтэй машин өгөдөг чинь, өмөөрөөд байдаг чинь юу юм вэ? Одоо нэмээд түрээсийн төлбөргүй байранд байдаг юм гээд бас АСЕМ-Д БАЙР ӨГӨХ ГЭЖ БАЙНА УУ? Долигонуур, долир хар урвагчаа?
570 төгрөгөөр хоногийн хоолоо болгож байгаа хүний дэргэд 570 авч унаад сахилгах хариуцлага, шударга ёс ярих нь өөрөө шударга ёс уу.Нямдоржоо
АСЕМ болж байхад энэ машин үйлдвэрлэгдээгүй байсныг мэдэх ү хар малнуудаа.... Зарим гарууд нь АСЕМ-р авсан борлогдоогүй машин гээд л цуурцгаах. Ёстой л манай ард түмэн цагаан цаас юм даа хөөрхийс
АНамын элбэгдоржийн АСЕМ ийн баасны үлдэгдэл машин л юм бнш тээ. Тэр элбэгдорждоо хэлээчээ эрдэнэээ
ajilaa xiij chadaj baiwal yu unax xereglex ni sonin bish baina saidad amjilt xvsie
энэ нямдоржид ямар ч ухамсар алга шунал л бна улс орондоо нэг ч болов тустай юм хийгээсэй билээ
ish chaavaasgaxai Erdene uum l yum xiij chadna tom yamny said xun ene zergi8n yum xereglexed yund ny nud xorsood bainaa baidag l erdi8n zuil shuu dee estoi ele avlaa
ШУДАРГА ГИШҮҮНЭЭС ШУН АЛТ САЙД БОЛОХОД НЭГ Л АЛХАМ БАЙДАГ ЮМ БАЙНА
АН-ынханд өөр хийх ажил алга уу
acemiin ued ashiglaj bsn mashin 2017ond uildwelsen bj bolhuu
энэ хүмүүс яацан юм вэ бусад хүний тухай шүүмжилж ярьж болдог энэ хүний хуурамч шудрага занг илчилж ил болгож болдоггүй юм уу өөрөө бүх булхайг хүнд нааж өөрт хэрэгтэйгээ шудрага дүр гаргаж наадаг хүнд өшөө хэдэн жил хулхидуулах гэсэн юм яасан ойлгож илэрүүлж больж болохгүй насаар нь хуурагдлаа энэ ааш араншингаар нь ашигласан хэдэн ч захаасаа жийж эхлэлээ өөд хамгийн но-той хүмүүсийн жийрэг болж нэг үсэрлээ одоо больцгооё хуурагдах шудрага дүрээр жүжиглэхэд нь хэдий болтол үхтэл нь хууртах гэсэн юмуу
Бүү хуцалд золбин ноход минь. Зоригийн хэргийг удахгүй илрүүлэх Нямдорж сайд никельсэн нисдэг тэрэг, хуягт машин, усан онгоц ч хөлөглөх дархан эрх эдлэж болно. Энэ хүн ард түмний өмнө мөнхийн гавьяа байгуулах гэж байна, тэнэгүүд ээ!
Яаманд сайд нар томилогдоод очиход доор нь байгаа хүмүүс ажлаасаа хусагдахгүйн тулд бүгд долигноод гүйдэг.Тийм хүмүүсийн үйлдэл нь Нямдоржийг хоролсон юм биш үү.
Улсын мөнгөөр авахуулчихаад дараа нь хувьдаа аваад явдаг зуршилтай энэ нямдорж. Дандаа тэгдэг юм. энэ унааг ч хувьдаа авах гээд хамгийн унэтэй шинийг захиалж байхгуй юу. Яамныхан нямдоржийн шуналтайг сайн мэднээ
Mongoliin huuli 3 honog gej unen yumaa ergej butsaal bodlogo algaa 2 nuudliin tsaadahiig ch harj chadahgui 3r angiin huuhdees dor tor boljde
Нямдорж сайдыг өмөөрнөө. Хийсэн юмтай хүн шүү. Хийсэн юмгүй байж төрийн нэр ашиглаж оффшарт мөнгөө нуусан биш.
Сайдын доодхууд нь нэг талаас зусардсан, нөгөө талаас доор нь нүх ухсан байхыг үгүйсгэхгүй...
ХУ Ж АА МАНАН ХУЛГАЙЧ БООВЧИН НАРАА Л ШОРОНД ХИЙ
Төр маш үрэлгэн байна. Сайд дарга нарт төсвийн хөрөнгийг ариг гамтай зарцуулах сэтгэл алга байна. Ард түмний нүдэнд харагдаж байгаа нь энэ 570 шүү дээ. Нүднээс далд мөнгө төгрөгийг яаж үрэн таран хийдэг, яаж тансагладгийг нь би д мэдэхгүй
Oorsdoo AN iinhan bugd l tom tom jeep unaad buduurtsen bj, yadag um, Nyamdorj guia unahad
Яадгийн унаж ил байг
ERDENETIIG AVAAD IRCEN GANTS DAICHINDAAA ONGOTS AVAAD UGCUN CH BAGADANA HOO CURTAI BAI 570 II CHIN XUN BOLGON UNADAG YUM