Өдгөө 101 өдрийн өмнө сүр дуулиантайгаар Монгол Улсын Ерөнхий сайд болсон Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын "галт тэрэг" хөдлөөд багагүй хугацаа өнгөрчээ.
Тэрбээр Ерөнхий сайд болсон даруйдаа чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ "Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна" хэмээн зангарагтай хэлж байлаа.
Шинэ засгийн 100 хоног болж буйтай холбогдуулан тэд энэ хугацаанд юу хийв гэдэг асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна.
100 хоног. Энэ бол ердөө гурван сар, дээр нь ганц 7 хоног. Хүлээсэн, гиюүрсэн хүнд урт мэт боловч зорьсон, яарсан хүнд бага хугацаа.
Энэ богино хугацаанд

У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрөгч 100 хоногт юуг амжуулав, тэр зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлж чадсан уу гэдгийг
Цөөн үгээр дүгнэвэл:
- ДНБ-5,8 хувир өслөө.
- гадаад валютын албан нөөц 3 тэрбум ам.доллар болов.
- БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээл авахаар болов.
- “Чингис” бондын 500 сая.ам долларын өрийг барагдууллаа.
- Эрдэнэт үйдвэр үйлдвэрийг төрийн өмчид буцаан авлаа.
- Монгол Улс хар жагсаалтаас гарав.
- Цалинтай ээж хөтөлбөр болон өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгож эхэллээ.
- Шүүх шинжилгээний шинжилгээ журамд өөрчлөлт орж, хүүхдээс төлбөр авахаа болилоо.
- Тэтгэврийн зээлийн хүү 18 хувь байсныг 12 хувьд хүргэв
- С.Зоригийн хэрэг нууц биш боллоо.
- Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр бууруулав.
- Ахмадын тэтгэврийг хоёрдугаар сарын 01-нээс эхлэн 27 мянган төгрөгөөр нэмэгдэв.
-Засгийн газрын 100 хоногтойгоо зэрэгцэн гаргасан дөрвөн сайн мэдээ-
- Эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 насандаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарна. Үргэлжлүүлэн ажлаа хийх боломжтой. Түүнчлэн тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэх байсан бол гурван сар болгож бууруулав.
- Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлж, дөрвөн шатлалтай болгоод байсныг болиулж хэвээр нь үлдээх шийдвэрийг гаргав. Иймээс нэгдүгээр сарын татварын илүү төлөлтийг буцаан олгох юм.
- Цаашид хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд нь олгоно.
- Төрийн албан хаагчдын цалинг 2018 оны гуравдугаар улирлаас нэмж, 2019 онд инфляцийн төвшинтэй уялдуулан дахин өсгөнө.

-Тэгвэл 2018-2020 хүртэл У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бидэнд юуг амлав-
2018-2020 онд Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Үүний хүрээнд:
- Газрын доорх баялагаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирнэ.Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол улс далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай орон.
- Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно.
- ХАА, газар тарилангааа сэргээж махаа экспортлоно.
- Орлогоо нэмэгдүүлж зарлагаа багасгана.
- Засгийн газрын бодлогын төвд, Монгол хүн, Монгол Улсын иргэн байх болно.
- Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэнэ. Барилгын ажил 2018 онд эхэлнэ.
- Улаанбаатар хотод цахилгаангүй амьдарч буй 5 мянган орчим өрхийг ирэх хоёр жилд цахилгаантай болгоно.
- Халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг дулааны төвлөрсөн системд холбоно.
- Орон сууц, ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. 2018 онд 120 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна.
- Гурван ээлжтэй сургуульгүй болно, хүүхдүүд цэцэрлэгт алагчлалгүй явна. 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барина.
- Газрын тосны үйлдвэр бариана.
- Дулааны III, IV станцуудад өргөтгөл хийнэ.
- Атрын III аяныг үргэлжлүүлэн, 10 аймагт дулааны цахилгаан станц барина.
- Баруун таван аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбож, Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барьж, агаарын тээврийн салбарыг либералчилж өрсөлдөөн бий болгон, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулна" гэж хөгжлийн бодлогодоо тусгажээ.
Эдгээрийг хийж хэрэгжүүлж, амлалтаа биелүүлэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газарт 879 хоног үлдээд байна. Тоолуур явж эхэллээ.
Ш.АДЪЯАМАА
Сэтгэгдэл ( 4 )
UTASGUI TROLEIBUS YAVUULNA
энэ луйварчдын энд бичсэн \өмнө нь 1000 амалсан улиг болсон зүйл\ юмаар монгол хүний ууц тэнийхгүй, хоосон домог.юм хийе гэж байгаа бол Баделхан, Сарангэрэл,Нямдорж,Хүрэлбаатар, Сумъяабазар,Даваасүрэн нарыг эхний ээлжинд солиод, Монгол Улсыг хөгжүүлэх 15-20 жилийн төлөвлөгөөг мэргэжилийн байгууллага, хүмүүсээр хийлгээд түүнийгээ хэрэгжүүлэх гуйлга гуйгаад яввал улс орон арай өөр болно.
Монголын хүн амыг нийслэлдээ төвлөрүүлэх гээд байгаа юм уу гэсэн өнгөц сэтгэгдэл төрж байна. Хөдөө орон нутаг яах вэ. Хөдөө орон нутагийг хөгжүүлэхэд дээрх бүх зардал ахийд гарна. Үүний оронд хөдөө орон нутаг руу хандсан бодлогоо эхэлж түлхүү барьсанаар аль болох иргэдийг орон нутаг руу шилжүүлэх бодлого барьсан нь нэг сумаар 2 туулай буудахын адил бусуу гэж ойлгож байна. Ялангуяа хөдөөд ажилтай, сургууль цэцэрлэг нь нийслэлийнхээс чанарын хувьд адил байвал миний наснийхан буюу 45-аас дээш насныхан хүүхдүүдээ гэр бүлээ дагуулаад төрсөн нутаг орон руугаа тэмүүлнэ. Хот хөдөөгийн ялгаа хэдий
Иргэн хүний санал тул устгахгүй байхыг хүсье. УБ хотын гэр хорооллыг барилгажуулснаар утаа буурна гэх. Миний бодлоор одоо байгаа гэр хорооллын 50 хувийг барилгажуулж чадахгүйгээс хойш утаа мэдэгдэхүйц буурна гэхэд итгэхгүй байгаа. Гэр хорооллыг барилагжуулахын зэрэгцээ авто зам, дулаан цахилгаан, цэвэр бохир усны гээд олон инженерийн байгууламжыг шинээр барина үүнийг дагаад эх үүсвэрүүдэд өргөтгөл шинэчлэл хийх шаардлага гарна. Энэ бүхнийг хийхэд асар их хөрөнгө хэрэгтэй гэж бодож байна. Хотын хөгжлийг дагаад хүн амын бөөгнөрөл нэмэгдэнэ үү гэхээс буурна гэж байхгүй Монголын хүн амыг нийслэлд