Х.Баделхан сайд 400 сая төгрөгний өртөгтэй лексус 570 хөлөглөдөг үү

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 30

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машин унадаг  болох нь саяхан ил болсон билээ. 

Татвар нэмэгдэж иргэдэд дарамт болж буй энэ үед УИХ-ын гишүүд, сайд нар тансаг хэрэглээнээс татгалзах ёстой байтал гурван айлын орон сууцны үнэтэй дүйх хэмжээний мөнгөөр машин унаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргээд байгаа юм.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 400 сая төгрөгний өртөгтэй лексус 570 маркийн авто машин унадаг талаар  мэдээлэл сүүлийн үед  цацагдаж эхэлсэн.

Тэгвэл дээрх мэдээлэл ташаа болох талаар түүний ажлын албанаас мэдэгдэл гаргалаа.Тус мэдэгдэлд "Х.Баделхан сайд өмнөх долоон сайдын үед хэрэглэгдэж ирсэн хуучин машиныг албандаа хэрэглэдэг ба тус машины "Engine" гэрэл ассан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тээврийн хэрэгсэл унадаг хүн бүр ямар хэмжээний элэгдэлд орсон машины тус гэрэл нь асдаг гэдгийг гадарлах билээ. Үүнтэй холбогдуулж нэг ч төгрөгийн сэлбэг, хэрэгслийн мөнгийг төсвөөс гаргуулаагүй, цаашид ч ямар нэг шинэ машин, техник хэрэгсэл авахгүй гэдгээ мэдэгдэж байна" гэжээ.

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.212.143) 2025 оны 03 сарын 13

ардчилсан намынхан торд байхдаа торийн албан хаагчдыг хэдэн мянгаар нэмж тосов томруулж, унэтэй машин унаж байхад нь юу ч хэлээгуй байсан хумуус одоо юу вэ?

1  |  0
Боос(103.229.123.155) 2025 оны 03 сарын 13

Шуналтай өвөөнүүдийг тэтгэвэрт нь гаргаачээ Хүрэл сүхээ

1  |  0
Баадай(66.181.185.239) 2025 оны 03 сарын 13

Нэгэнт байгаа машиндаа үйлчилгээ хийхгүй муутгаж байгааг айхтар арвич хямгач, тансагладаггүй хүн гэх үү. Ядаж юуг яаж бичихээ бодож байж бичээч

1  |  0
Hmmm(43.242.243.187) 2025 оны 03 сарын 13

Mongolchuudiin buh mashinii engine assan bga zugeer

1  |  0
Top