Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр "Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийхээр болсон тухай дуулгасан. Тодруулбал, тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл дээрх мэдэгдлийн дагуу өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад холбогдох асуудлыг УИХ-д өргөн барихаар хэлэлцэж байгаа юм.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )