Эротик улс төр

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 30

Хүйтний эрч суларч амжаагүй цаг дор МАН-ын байрны үүдэнд хэсэг эмэгтэйчүүд хагас нүцгэн жагсаж эсэргүүцлээ илэрхийллээ. Хэдийгээр богино хугацаанд үргэлжилсэн ч энэ эсэргүүцэлд оролцсон бүсгүйчүүдийн биеийн байдалд санаа зовсон хүмүүс цөөнгүй байсан бол тэднийг битүүхэн дотроо шоолж, “нэг мөр бүтэн нүцгэн жагсахгүй дээ” гэх буюу “эротик улс төр” хэмээн нэрлэж байв.  

Гэхдээ бүсгүйчүүд маань ийнхүү гудамж талбайд нүцгэн эсэргүүцэл илэрхийлээд байгаагийн цаана юу байна вэ. Юуны өмнө манай эрх баригчдын чих дөжирч иргэдээ сонсохгүй байгааг харуулсан хэрэг. Арга ядахдаа л ийнхүү өөрийгөө нүцгэлэн жагсаж байгаа гэдгийг ч хаа хаанаа бодох л учиртай. Өөрсдийнхөө амьдралын төлөө чадах бүхнээрээ тэмцэж байгаа царай нь энэ. Түүнээс ямар Ц.Мөнхбаяр шиг буун дуу гарган, тэсрэх бөмбөг тавьж өөрийгөө ялтан болголтой биш. Ямар ч үр дүнгүй тэмцэл учраас хагас нүцгэн эсэргүүцлийг сонгосон хэрэг.

Энэ эмэтгэйчүүд аргаа барахдаа хөхөө өвлийн хүйтэнд хагас нүцгэн жагсаагүй. Эрүүл мэндээрээ дэнчин тавьж жагсаж байгаагийн цаана тэмцэхээс аргагүй амьдрал нь байгаад хамаг учир оршино. Эсэргүүцэгчдийн хувьд ТҮЦ-ийг албадан буулгах болсонтой холбогдуулан жагсаж байгаа юм. Тиймээс тэд ийн жагсах болсон шалтгаанаа ””Амьдралаа залгуулдаг бизнесийг нь улсаас албадан устгаж буйг эсэргүүцэж байна”” хэмээсэн. Харин үүний ар талд улстөрчид бий гэх хөндлөнгийн мэдээлэл байгаа ч эротикдуу эсэргүүцлийн цаана чухам хэн гэх эрхэм байгааг мэдэх аргагүй. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө иргэн хүн тэмцсэн байхыг ч үгүйсгэхгүй. Магадгүй “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас зохион байгуулсан учраас ийнхүү хардахад хүргэсэн байх.

Үүнээс өмнө буюу 2016 онд хэсэг эмэгтэйчүүд Сүхбаатарын талбайд дээр нүцгэн жагсаж, “оффшорчдыг шалгаад хариуцлага тооцооч” хэмээж байсан. Харин үүний цаана өдгөөгийн Ерөнхийлөгч байсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Оффшорчдын эсрэг удаа дараа таамаг дэвшүүлсэн болохоор Х.Баттулгыг хэмээн хардсан ч байж болно. Гэхдээ талбай дээр “оффшорчдын эсрэг” болсон энэ жагсаалд улстөрийн үнэр байсан уу гэвэл байсан. Ингэхэд цэвэр ичимтгий хэмээн нэрлэгддэг монгол бүсгүйчүүд маань хэдийнээс ийнхүү нүцгэн жагсахдаа тулав аа.

Тэгвэл Английн Лондон хотноо 2004 онд автомашин эсэргүүцсэн жагсаалыг нүцгэн эмэгтэйчүүд унадаг дугуйтай явж илэрхийлсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татсан зүйл байв. Энэ цагаас хойш нүцгэн жагсаал олонтаа зохион байгуулагдах болсон билээ. Харин арваад жилийн дараа манай улсад хагас нүцгэн эсэргүүцэл нутагших хандлагтай болчихлоо.

Жагсаал цуглаанд дөжирсөн нийгэм, улстөрчид төдийлөн үүнийг ойшоохгүй байгаа учраас ирэх хаврын үймээнээр бүсгүйчүүүд маань бүтэн нүцэглээд явах вий гэсэн инээдтэй айдас хаа хаана бий байх. Эротикдуу улстөр хийлээ гээд байдал дээрдэх эсэхэд одоохондоо хариу өгөхөд эрт байна.

А.Толбо

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.191.201) 2025 оны 03 сарын 13

Баргийн хүйтэнг тэсвэрлэхээр өөхтэй, зузаан хүүхнүүд байна?! Яах гэж тэднийг дотоггш нь оруулсан юм бэ?! Хариуцлагыг нь тэр турхирсан хүмүүс нь үүрнэ биз?! Хоёрын хооронд хагас нүцгэлж байхаар бүр шалдан жагсахгүй дээ?!

1  |  0
ner hundee bod(103.212.118.221) 2025 оны 03 сарын 13

eruuljuuleh bairand shaldluulhad yu boddog ve

1  |  0
Top