“Монос”-ын Л.Эрдэнэчимэг “Насны зээл” түгээхээр зэхэж сууна уу

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 31

Бид улстөрд өндөр карьер бүхий явсан нөхдийг “Хаана явна” булангаараа сурвалжлан хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг онцоллоо.

Хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Т.Алтаншагай нарт “Насны зээл” гэх 50 сая төгрөг дансаар шилжүүлчихээд сураг тасарсан УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг хаана явна вэ. Төрийн ордонд зүй бусаар авирлаж байгаа түүний халамцуу бичлэг алдагдаж, тэр нь Т.Алтаншагай сэтгүүлчийн гарт орсон гэдэг. Тиймээс амыг нь таглах зориулалтаар “Насны зээл” хэмээх 50 сая төгрөгийг Х.Бат-Ялалтын дансанд шилжүүлэн дуулиан тарьсан удаатай. Энэ нь санал өгөх өдөр хаалга тогшиж байсан үед үнэхээр болчимгүй асуудал болсон доо. Үнэн хэрэгтээ хамт шоудсан УИХ-ын гишүүн Г.Уянга энэ бичлэгийг гаргаж олон нийтэд дэлгэсэн нь хөдлөшгүй үнэн гэдгийг эх сурвалж өгүүлдэг. Нөгөө талаас нэг тойрогт өрсөлдсөн дуучин залуугийн оролцоо байсныг ч үгүйсгэх аргагүй. Түүнээс бус “Насны зээл”-д хамрагдсан хүмүүс 50 сая төгрөгнөөс буцахгүй гэдгийг ч нуугаад яахав. Сонгууль дөхсөн үед нэгнээ “хавирсан” энэ ажиллагаа амжилттай болсон уу, ерөөсөө Л.Эрдэнэчимэгийн парламент дахь насны тоо дууссан уу сураг тасарсан.   

Харин бусдад “Насны зээл” олгож явсан Л.Эрдэнэчимэг хаана явна вэ гэхээр хувийнхаа бизнест анхаарлаа хандуулаад тун завгүй байгааг бидэнд дуулгасан. Зарим нөхөд Л.Эрдэнэчимэг энэ мэтээр хэдэн ч хүнд “Насны зээл” олгосон юм билээ. Тэгэхээр “Насны зээл”-д гаргасан мөнгөө ялагдал хүлээсэн дөрвөн жилд нөхөж олохоор тун завгүй яваа хэмээн хошигносон.

Түүний хувьд “Монос” группийг үүсгэн байгуулагч учраас тус группийнхээ үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар ОХУ-ын нэгэн компанитай туршлага судлах хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа гэх. Энэ түншлэлийн хүрээнд үйлдвэрийн өргөтгөл шинэтгэлийн ажил хийж байгааг дуулгасан. Олон нийтийн цахим сүлжээнд Л.Эрдэнэчимэг нь хүлэмжийн бизнест хөл тавьж жилд хоёр удаа ургац хурааж байгаа тухай мэдээлэл тарж байгаа нь бас нэг бизнестэй холбоотой. Сүүлийн үед байгалийн гаралтай эм, эмийн бүтээгдэхүүнд анхаарч, хүний биед хор нөлөө багатай байхаар тооцоолон эм бэлдмэл үйлдвэрлэх болсон нь ийнхүү хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэх шаардлага тулгарсан гэхэд болно. Тэр ч бүү хэл түүнийг улс төрөөс нэг мөр холдохоор шийдсэн гэх зэрэг шуугиан ч байсан.  

Хэдийгээр олон шалтгаалах зүйлээс улбаалан УИХ-д дахин сонгогдож чадаагүй ч улстөрийнхөө карьерийг орхихгүй байх олон үндэслэл түүнд бий. Нэгдүгээрт, тэр УИХ-д дөрвөн жил сууж, арга туршлагад суралцахын зэрэгцээ энэ ажилд амташсан. Хоёрдугаарт, бизнесээс илүүтэй улстөрд хүч үзэх сонирхол давамгайлж байх нь дамжиггүй. Улс төрд хүч үзэхэд хөрөнгө мөнгөнөөс эхлээд төвөгтэй асуудал түүнд байхгүй. Гуравдугаарт, улс төрийн хувьд санаж сэдээд орхисон ажил олон байх магадлалтай. Парламентад байх дөрвөн жилийн хугацаанд санаачилж, сэдэж орхисон хууль тогтоомжоос харахад эргэн улстөрд орохоос өөр аргагүй. Цагаан талыг нь бус хар талыг нь ихэнхдээ мэдээллээд байсан болохоос богино хугацаанд юм юманд л гар дүрээд үзсэн хүн. Дөрөвдүгээрт, Өдгөөгийн АН-ын дарга С.Эрдэнэтэй эмэгтэйчүүдээс нэлээд ойр дотны хүн гэгддэг учраас Л.Эрдэнэчимэгийн карьерийг АН-ын дарга дэмжиж таарна. Нөгөө талаар сонгуульд ялагдал хүлээсэн АН санхүүгийн хувьд ядмагхан байгааг надаар хэлүүлэх юун. Тэгэхээр С.Эрдэнэд хөрөнгө мөнгөтэй улстөрчид юу юунаас чухал байгааг ойлгож ядах зүйлгүй. Харин ялагдал хүлээсэн дөрвөн жилд Л.Эрдэнэчимэг бизнеэсээ өргөтгөж, хэтэвчээ зузаалж байгаа нь намын даргад алсуураа ихээхэн таалагдаж байгаа. Энэ мэт хүчин зүйлс нь түүнийг улстөрд мөнхийн уяж өгсөн гэдэгт мөрий тавьсан ч болно.

Л.Эрдэнэчимэг УИХ-д зүгээр ч нэг мануухай болж суугаагүй. Бохирдол буураагүй л болохоос биш УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга, манлайлагч удирдагч байж чадаагүй л болохоос бус УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, байгаль орчин хүнсний чиглэлд дорвитой бодлого гаргаагүй ч  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж, энэ хугацаандаа олон хуулийн төсөл санаачилж, ажлын хэсэгт орж ажилласан гишүүн. Тэр тусмаа Төрийн ордонд тамхи татсан халамцуу бичлэгээ цацуулсан болохоос биш “Тамхины хяналтын тухай хууль”-ийн автор бол яах аргагүй Л.Эрдэнэчимэг мөн. Энэ хууль нь яах аргагүй цаг үеэ олж төрсөн хэрэгтэй зүйл гэдгийг мэргэжилтнүүд нэгэн дуугаар зөвшөөрдөг юм билээ. Үүнээс харвал тэр “мартагдсан дууль” бол биш.  

Ингэхэд хөрөнгөтэй бол хөрөнгөтэй, боловсролтой бол боловсролтой, нийгэмд хүрээлэлтэй бол хүрээтэй Л.Эрдэнэчимэг чухам яагаад УИХ-ын сонгуулиар өвдөг шороодов гэдэг асуудал зүй ёсоор тулгарч байна. Хүний санаанд оромгүй үйл хөдлөл, үг өгүүлбэрт л УИХ-ын гишүүний хувь заяа нуугдаж байдгийг хашир бурхинууд бол андахгүй мэднэ дээ. Харин үүнийг Л.Эрдэнэчимэг анзаараагүй учраас сонгуульд унасан, түүнээс боломж байсан.  

Юуны өмнө тэрбээр дугуй нь хагардаггүй орчин цагийн дэвшилтэт технологи бүхий өндөр үнэтэй “Бенз-S 500” маркийн автомашин худалдаж авснаа твитер хуудсаараа сонгогч олонд дуулгасан нь буруудсан хэрэг болов. Нийгмийн амьдрал ерөнхийдөө зүдүү, санхүүгийн бэрхшээл нүүрлэж байсан цаг дор Төрийн түшээ нь хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй машин авснаа бичихээр “Өлссөн хүнд өөх ярьсан”-тай адил болно. Өлссөн хүнд өөх яриад зодуулж байсан түүх ч бий. Өөрөөр хэлбэл, зүдүүхэн сонгогчиддоо гайхуулсан хэрэг болно шүү дээ. Тэр тусмаа манай сонгогчид юунд эмзэглэж юунд дургүй байдгийг тэрбээр мэдээгүй нь туршлага дутсан тал бий. Түүнээс бус Л.Эрдэнэчимэг бусад эмэгтэйчүүдийн адил худалдаж авсан зүйлээ л санаандгүй цахим хуудсаар жиргэсэн хэрэг.

Үүнтэй дөрөө харшуулсан нэг зүйл гэвэл гадаадын өндөр үнэтэй гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлсэн гэх үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл ч хүч нэмсэн тал бий. Сонгогчид бол энгийн хэрнээ өчүүхэн зүйлд сэтгэлээ урвуулж байдаг гэдгийг тэр одоо л сайн ойлгосон байх.

Монгол Улсад өргөн сүлжээ бүхий “Монос” группийг үүсгэн байгуулагчийн хувиар  “Монос”-той холбоотой сайн муу мэдээлэл нь бүгд түүнд ирж наалдана. Тэгээд ч эмийн бизнес буянтай юм шиг хэрнээ цаанаа сүүдэртэй бизнес бололтой. Түүнийг ид парламентад хүчээ авч байх үед  “Монос” группийн харьяа эмийн сангийн Эмзүйч 16 нярайн аминд хүрэх шахсан мэдээлэл олныг хирдхийлгэсэн. Үүнээс үүдсэн айдас, хараал зүхэл бүгдийг нь  аанай Л.Эрдэнэчимэгт нааснаар төгсгөл болж байсан түүхтэй. Уг нь Төр түшилцэж суугаа түүнд тэгтлээ хамаатай зүйл биш шүү дээ. Гэсэн хэдий ч түүний саналын рейтенгэд чамгүй нөлөөлсөн үйл явдал болсон.

Сониуч зантай гэмээр түүний туулай агнасан гэх зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан нь өрсөлдөгчдөд тун таатай сэдэв болж өгсөн. Энэ удаад ч тэрбээр ямар эмзэг сэтгэхүйтэй сонгогчидтой билээ гэдгээ ч бодолгүйгээр нэгэн зургийг олон нийтийн сүлжээнд гаргаж тавьсан нь лав сайнаар нөлөөлөөгүй.

Тэрбээр нэгэн Цагаан сарын баярын өмнө ахмад настнууддаа эм тариа бэлэглэсэн нь аанай л өрсөлдөгчдийн зүгт халбагдаад аманд нь хийсэн хоол болсон. Түүний энэ бэлгийг “муу ёрлосон”, “ахмад настнуудаа хэвтэрт орох”-ыг зөгнөсөн гэх зэргээр ёстой нэг мушгиж өгсөн нь амны билэгдэлтэй ард түмний сэтгэхүйд бэлэг бус хор хөнөөл болж буусан. Энэ бэлэггүй бэлэгтэй зуузай холбуулан “Монос”-ын хуурамч эм тариа гэх зэргээр ташуур өгсөн мэдээлэл гарсан нь санаандгүй хэрэг биш шүү дээ. Л.Эрдэнэчимэгээс өөр хүн бол “Монос”-оос бүр алсуур, тэр тусмаа эм тарианаас ихэд холуур пиар хийх учиртай байсан ч тэрбээр байгаагаараа л байсан нь томоос том алдаа болсон юм.

Мэдээжийн хэрэг, “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг шиг “Насны зээл” бол ихээхэн нөлөөлсөн. Үүнээс гадна өнгөрөгч 2016 оны сонгуулиар нийт сонгогчдын санал савлаж, МАН тал руу хэт ханарсан давалгаа хамгийн том ташуур болсон. Гэхдээ энэ саналын савлагааг өөртөө эргүүлэх боломж нь 72 дугаар тойрогт ганхцан Л.Эрдэнэичмэгт байсан ч тэрбээр учраа олохгүй унасан. Өрсөлдөгчид бүгд сул, сонгогчид МАН гэлтгүй, АН-аас уйдсан, ерөөсөө хувь хүн талд санал ханарсан байдалтай байсан ч энэ байдлыг тэр болон түүний баг мэдрээгүй гэхэд болно. Энэ саналын давалгаанд өнөөдөр парламент маань олон танихгүй гишүүдээр хүрээгээ тэлчихсэн байна.

Өнөөдөр өөрийн босгосон бизнесээ бөөцийлөн суугаа Л.Эрдэнэчимэг ялагдлынхаа алдаа оноонд дүгнэлт хийж, 2020 оны сонгуулийг төсөөлөн суугаа гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Тэгэхээр давхар сонгуулийн сурталчилгааны үед тулгарч болзошгүй зүйлд бэлдэн “Насны зээл” түгээхээр хэтэвчээ зузаалах нь ч хэрэг болох магадлалтай.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.180.218.38) 2018 оны 02 сарын 01

хувиасаа өгөхиймуу сдаа минь

0  |  0
зочин(49.0.218.68) 2018 оны 02 сарын 01

ахиж сонгуульд өрсөлдөний хэрэгүй дээ. бид ямар хүн бэ гэдгийг нь мэдсэн.

0  |  0
irgen(150.129.143.209) 2018 оны 02 сарын 01

huuramch avgai

0  |  0
irgen(150.129.143.209) 2018 оны 02 сарын 01

huuramch avgai

0  |  0
hg(202.72.245.165) 2018 оны 01 сарын 31

novshiin tsunk zuugch gutliin ul doloogch mini 60 terbum tugrugiin talaar tegvel bicheech chi muu pyazdy

0  |  0
ЗОЧИН(202.9.40.168) 2018 оны 01 сарын 31

МОНОПОЛЬ МУУЖГАЙ

0  |  0
Зочин(182.160.1.254) 2018 оны 01 сарын 31

Хүний өвчинөөр цадаж дээ эм зараад

0  |  0
и(66.181.186.144) 2018 оны 01 сарын 31

Яг үнэнийг хэлэхэд төрийн ордонд архи, тамхи, сээкс сурталчилсан шаамбий Эрдэнэчимэг, офшор Баярцогт хуужаа 2-оос болж АН өнгөрсөн сонгуульд нам ялагдсан шдээ. Энэ 2 хувалзаасаа салаасай билээ.

0  |  0
Зочин (103.57.95.228) 2018 оны 01 сарын 31

50 сая төгрөг авалцаж өгөлцсөн хүмүүс авилгын хэргээр шийтгүүлэх юм биш үү

0  |  0
Иргэн(208.54.80.153) 2018 оны 01 сарын 31

Бусад адилхан хахууль өгч наана цаана болсон нь үзэгдэж мэдэгдээгүй болохоор нэр цэвэр байгаа биз. Төрийн ордон бусад нь идэж уугаад байдгийг хүмүүс мэднэ. Ганц эмэгтэй рүү дайрах хэрэггүй. Бас хийсэн юмтай хүн. Хөөрхий түгжлүүдийн золиос.

0  |  0
Зочин(122.201.28.9) 2018 оны 01 сарын 31

Балай авгай балайраад тэр бизнесээ хийгээд л явна ард түмнээ доромжилж болдог гэж боддог хүнийг ард түмэн дахин сонгох уу бөгсөө л худалддаггүй юм бол

0  |  0
Top