А.Сүхбат гишүүн яагаад ажлаа хийхгүй байна вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 31

Туул голын ай сав газарт барилгын материалын хог хаягдал, хайрга олборлолтын компаниудаар дүүрлээ гэх мэдээлэл их болжээ. Гэтэл бид зөвхөн зуны цагт усны бохирдол ярьчихаад өвөл нь таг дуугүй байдагт хамаг учир бий. Агаарын бохирдол, утаа гэхээр өвөл яриад зун нь мартдаг шиг Туул гол, усны бохирдол гэхээр зунжин ярьчихаад өвөл хөлдөхөөр нь таг мартана. Гэхдээ Улаанбаатарын ундны усны гол цөм болсон Туул голыг хамгаалтад авахад хууль хэрэгтэй болсныг мэргэжлийнхэн сануулдаг. Тэгвэл энэ тал дээр манай УИХ-аас арга хэмжээ авахаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар А.Сүхбат гишүүнийг тохоон томилоод багагүй хугацаа өнгөрчээ. Гэтэл өнөөдөр төсөв мөнгө, эдийн засаг, утаа гээд яриад байгаа болохоос бус ундны усны эх үүсвэр, Туул голын бохирдлын тухай нэг ч ярихгүй байгаа нь харамсалтай. Тэгэхээр шуудхан хэлэхэд, А.Сүхбат гишүүн болон түүний багт багтсан гишүүд ажлаа хийхгүй байна гэсэн үг.

Уг нь энэ мэт ажлыг өвөл зуны аль ч улиралд хийж байж үр дүнд хүрдэг дэлхийн жишиг байгаа учраас ажлын хэсгийнхэн зогсолтгүй ажилламаар байгаа юм.    

Тухайлбал, Норовын Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай мэдээ цацагдсан. Энэ даруй өндөр эрх мэдэлтэй байсан Н.Алтанхуяг тус цахим мэдээллийн хэрэгслийг хаачихсан санагдана. Энэ асуудал ингэсгээд чимээ намдаасан ч нийслэлийнхний ундны усыг бохирдуулж байгаа “Хаан жимс” өнөөдөр ч үйл ажиллагаа явуулсаар байгаагийн цаана сайн зохицуулалт бүхий хууль хэрэгтэйг л сануулсан хэрэг.  

Энэ мэтээр Туул голын ай сав газар, эрэг дагуу эрх мэдэлтнүүдийн эзэмшил газар олон бий. Улаанбаатар хотын иргэд ундны усны хомсдол, бохирдлын гамшигт тулчихсан. Энэ бүгдийг дурдана гэвэл багаггүй цаг хугацаа орно. Харин нийслэлийн ундны эх үүсвэрийг хамгаалах, Туул голоо цэвэр байлгах тал дээр хаа хаанаа анхаарч байгаа ч тодорхой үр дүнд хүрч байсан түүх үгүй. Тиймээс Туул голыг хамгаалах сайн хуулийг УИХ-аар батлах зайлшгүй шаардлага байгааг ахин сануулъя гэсэн санааг ажил болгох үлдээд байна.

Удаа дараагийн тэмцэл, үүнд чиглэсэн үйл ажиллагаа нь мухардалд орж байснаас харвал улстөрчдийн оролцоо байдаг бололтой. Хамгийн наад зах нь 2016 онд УИХ-аас тохоон томилсон А.Сүхбат ахлагчтай багийнхан өнөөдрийг хүртэл ямар нэгэн тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа нь ч улстөрчидттэй холбон хардахад хүргэж байна.

Уг нь А.Сүхбат гишүүний ахалсан ажлын хэсэгт эх орон, элгэн түмнээ гэсэн сэтгэлтэй гишүүд харагдана лээ. Тэгэхээр бохирдлынхоо дээд цэгт тулсан Туул гол маань аврагдаж, нийслэлчүүд ундныхаа усыг цэвэр байлгах өдөр ирнэ гэж найдаж байна. Гагцхүү А.Сүхбат гишүүн ээ ажлаа хийх л үлдээд буй.

А.Толбо

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.71) 2018 оны 01 сарын 31

Yun tuul go 4 ehner 8 hvvhdee hvnii ooriin niilsen deer ni kazak abgaig yah be gej bad Sain boh bsan ODOO boliod Sain BOGS boson

0  |  0
X(162.105.113.6) 2018 оны 01 сарын 31

Уг нь сонгохгүй л байсан байхгүй юү... Сонгосон нь яс чанары нь таниулсан ч юм болов уу?

0  |  0
готов(59.153.112.253) 2018 оны 01 сарын 31

Энэ малд хийж чадах ажил гэж бааж, шээхээс өөр юу ч байхгүй. Хүн л юм хэлвэл дууриахаас өөр юм мэдэхгүй, тийм ч учраас НАМ-аа бутаргах ажилд оролцож, өөх өгөсөн хүнтэйгээ өөд уруугүй уралцаж яваа шүү дээ.

0  |  0
иргэн(202.179.31.110) 2018 оны 01 сарын 31

Юу хийх вэ. Яаж хийдэг юм болоо.

0  |  0
зочин(182.160.3.4) 2018 оны 01 сарын 31

ажилд орсоноо мартчихсан яваа юм бишүү, эсвэл эхнэрээ солих гээд завгүй байгаа юм боловуу

0  |  0
zochin(1.72.4.219) 2018 оны 01 сарын 31

ene erno yu h.sen suudl.n bugl.s tord henii tuluu aimagta yu h.ve ajil h.dgui thalinj.lj bdag iluu baim.r yum

0  |  0
Ас(202.72.245.206) 2018 оны 01 сарын 31

Ажил аа юун ажил аан би мартчихаж

0  |  0
Top