Монголыг бурхан ивээг!

2018 оны 01 сарын 31

 

1. Ой санамжаа сэргээе. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед, Сангийн сайд Д.Чойжилсүрэнгийн олон удаагийн толгой бөхийсөн хэлэлцээрийн эцэст ОУВС-аас санал болгосон татваруудын нэмэгдэл, тэтгэврийн насны дээд хязгаарыг шинээр тогтоосон шийдвэр гаргасан нь 2017 оны гуравдугаар сар. Удахгүй жилийн өмнөх нүүр хуудасны мэдээллүүд чинь сануулаад эхлэх байх. Эл шийдвэрийг тухайн үед 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр үзэглэж байв. Үүнийгээ тайлбарласны хүчинд Ж.Эрдэнэбатын Засгийн газар амь мэнд, толгой бүтэн хэдэн сар тэсч үлдсэн юм даг. За тэгсэн гадныхантай хэлэлцээр хийхдээ толгойгоо өргөж байгаад улсаа төлөөлөөд томхон дуугарчихдаг Ерөнхий сайдтай болчихдог юм байна. Үр дүнд нь олныг доргиосон энэ шийдвэр буцаж, тэтгэврийн нас 50-65 хүртэл чөлөөт сонголттой болж, татваруудаа хазаарлаж чадлаа. Хэлэлцээрийн ширээний ард хэн Монголыг төлөөлөх вэ гэдгээс монголчуудын хувь заяа шалтгаалдагийг эндээс харж болно.

2. Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа " Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирлын өмнөөс харж байгаад " Хоёр талаас ажлын хэсэг байгуул. Монголын ашиг орлого нэмэгдэх ёстой. Зээлийн хүүгээ бууруул, үр ашигаа нэмэгдүүл, цаашид бид "Оюу толгой" гэдэг компанитай ярихгүй, "Рио Тинто" гэдэг компанитай л ярина. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг юм, энэ үгийг сайн бодож яваарай гээд нүүр бардам, тэргүүн дээгүүр хэлчихлээ. Өмнө нь хэн ингэж Монголыг төлөөлөн том дуугарч чадсаныг сануулчихвал талархая. Ц.Элбэгдоржоос эхлээд " Жижиг улсын том улстөрч байх хэцүү" гэж ирээд л бялангалчлаад, бараг л улс орноосоо ичээд явдаг бус уу?

3. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаадад ажиллаж буй монголчууддаа хандан "Эдийн засгийн хүндрэлтэй үед хүний нутагт ажиллаж, эх орон, ээж аав, гэр бүлдээ мөнгө явуулж, ар гэрээ тэтгэн улс орондоо нэмэр болж буй монголчууддаа баярлалаа" хэмээн хэллээ. Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн харийн нутагт хар ажил хийж хагацлын зовлон амсаж яваа монгол ахан дүүсдээ "Баярлалаа, та нартаа" гэж анх удаа хүндэтгэн хэлснийг зориуд дурдмаар байна.

4. АН-ын Засгийн газрын үед Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат " Нефть боловсруулах үйлдвэрээ ашиглалтанд оруулчихвал долларын ханш 1000 төгрөгөөс доош унаж, бүр 100 төгрөг ч болох боломжтой" хэмээн мэдэгдэж, мань мэтийг шоконд оруулсан ярилцлага "Өдрийн сонин"-д нийтлэгдэн, мань эрийн рейтинг гэрлийн хурдаар өсч байв. Гэтэл одоо нефть боловсруулах болон гангийн үйлдвэр барихаар төлөвлөж буй У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаана, тараана гээд гүйж явах. Хэн нь ч барьсан яадаг юм, үйлдвэртэй л болж байвал, ямар Эрдэнэбат л өмчлөөд авчихсан санаа юм уу. Гурван ч Ерөнхий сайд нефть дотооддоо боловсруулна гэж мөрөөдөөд, бүр шавыг нь тавьж улаан тууз хайчилсан юм даг. Ганц тоосго өрөөгүй л байна. О.Магнай шиг хүүхэд бидний хаа сайгүй дээр нь амьдарч байгаа нүүрс буюу хар алтнаас ган, хий хүртэл гаргаж авдгийг мэдэхгүйдээ Засагт дүгнэлт өгөөд задарч явдаг цаг уу, мэддэгтээ харамлаад хашгирч яваа юм уу? Д.Эрдэнэбатын цаасан дээр зурсан нефть боловсруулах үйлдвэрийг хөрсөн дээр босгочихвол У.Хүрэлсүхийг шүтээд үхчихье, зүгээр.

5. Анхны хилийн чанадад хийсэн айлчлалаа Ерөнхий сайд төвийг сахисан орноос эхэлсэн нь гадаад харилцааны хувьд зөв алхам байсан гэдгийг дурдмаар байна. Урагшаа их мөнгөний сургаар ухалзсангүй, их нөлөөний сургаар хойшоо уралдсангүй. Энэ алхмаараа Монгол Улс хэдий нөлөө бүхий хоёр том гүрний дунд оршдог, хямарсан эдийн засагтай боловч төвийг сахисан бодлоготой улс гэдгээ харууллаа.

6. Өмнөх, өмнөх, өмнөх Ерөнхий сайдуудын тавьсан өрөн дороос гарах гэж ачаагаа дааж ядан зүтгэж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шинэчлэлийн, Шийдлийн ч гэх шиг гоё ганган тодотгол байхгүй. Тэдэнд алдаа бий. Оноо түүнээсээ ч олон бий. Цэвэрлэх байгууламжаас эхлээд хэд хэдэн тулгамдсан томоохон асуудлыг шийдэхээр төлөвлөж байна. Улиг домог болсныг нь орхиод, урагшаа шийдвэртэй чиглэсэн гол хэдээс нь дурдлаа. Нэмэр болдоггүй юм гэхэд нэрмээс болохгүй байх ухаан хэн хэнээс маань гарах учиртай. Өөрсдөө 30 жилийн турш хэлэх, хэмлэх, хулгайлах, худалдахаас бусдаар хийгээгүй ажлаа гуравхан сартай Засгийн газраас нэхэж ам уралдуулахаа больчихвол Монголыг бурхан ивээнэ!

7. За тэгээд одоо намайг Хүрэлсүхийн захиалгаар бичсэн гээд муулцгаа, муулцгаа, энэ чинь л муухай монгол араншин. Өөлж гоочлохдоо харин Б.Ринчин ахайн "Муухай монгол хүн"-ий тухай хэлсэн захисныг санаарай. Ойлгохгүй байгаа хүмүүст мөр холбож, шүлэглээд бичээд өгөх юм уу, яахын?

Сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kadd(183.177.96.130) 2025 оны 03 сарын 13

numur nuulugund chin bga balinchuudaa zailuulaacheeeee

1  |  0
Tengeriin huu(66.181.187.158) 2025 оны 03 сарын 13

Emuujin hiigeed eh orniihoo toloo dugarah er zorigtoi eronhii saiddaa talarhaj bna.Emuujin mini dugarah shig dugar,zasgiin terguun mini zutgecen shig zutge.Bi,bid ta nartai,bugdeeree negdbel MONGOL MANDANA

1  |  0
songogch(66.181.161.95) 2025 оны 03 сарын 13

Er hun shig eh ornii tsereg shig

1  |  0
Ganchimeg(27.123.212.139) 2025 оны 03 сарын 13

Mash zuv

1  |  0
Zochin(139.5.217.64) 2025 оны 03 сарын 13

Gaihaltai

1  |  0
тэнгэр уул(66.181.160.26) 2025 оны 03 сарын 13

Уулийн орой дээр байгаа чоно чицага алдлаа. Ажилд нь амжилт

1  |  0
С.Гааяа(112.72.11.107) 2025 оны 03 сарын 13

Та зөв бичжээ

1  |  0
Янжинсүрэн(66.181.180.104) 2025 оны 03 сарын 13

Маш сайхан сэтгэгдэл төрж байна. Үр хүүхдийн минь ирээдүй сайн сайхан байх болтугай. Ярьснаа үйл хэрэг болгоорой. Ажилд нь амжилт хүсьё. Хариуцлагаа маш их чангатгаарай.

1  |  0
Нацгаа(203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

Сайн хүү дээ дэмжиж байна

1  |  0
za(150.129.141.139) 2025 оны 03 сарын 13

byy shantar uragh aa..

1  |  0
зочин хүн(202.9.43.158) 2025 оны 03 сарын 13

Зоригтой шийдэмгий үр дүнтэй ажилаасай гэж хүсч байна эхнээсээ үр дүн нь олон түмэнд мэдрэгдэж байна шүү.

1  |  0
Чагнаа(162.105.113.6) 2025 оны 03 сарын 13

Болж байна хөө...

1  |  0
СОНГОГЧ(202.9.40.168) 2025 оны 03 сарын 13

ҮЙЛДВЭРЭЭ БАРЬЧИХВАЛ 2020 ОНД МАН- Г ДАХИН СОНГОНОО.

1  |  0
Dolgor(37.47.150.132) 2025 оны 03 сарын 13

Yostoi zob shudraga xelsen bnaa. Mongoliig Mini Tenger ibeeg. Ajillax bolomjiig ni Zasagtaa ogie.

1  |  0
Dolgor(37.47.150.132) 2025 оны 03 сарын 13

Yostoi zob shudraga xelsen bnaa. Mongoliig Mini Tenger ibeeg. Ajillax bolomjiig ni Zasagtaa ogie.

1  |  0
Тулгаа(103.57.92.47) 2025 оны 03 сарын 13

Боловсруулах үйлдвэр хэрэгтэй гэхдээ яаж бага зардлаартбарих вэ гэдэг л гол асуудал болоод баНа. Татвар нэмэхгүй бол бусдаар юу гэх вэ харин човоо эр ерөнхий сайд болцын шүү

1  |  0
Б(202.179.27.237) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж байна.Ул долоож долигоногчидоос л хол явах хэрэгтэй.

1  |  0
Зочин(203.91.115.40) 2025 оны 03 сарын 13

Зөв шүү.Дэмжиж бна. Улам зоригтой байгаарай. Охин минь.Атаархагчдаас айх хэрэггүй.

1  |  0
zochin (77.218.248.21) 2025 оны 03 сарын 13

Emuujin chi hardaad guigeed iliireel ternii tsaan ter bgaa geel hardaal abits huuguud l bdag yum bna lee er ni chi l dandaa ehelj olon yum dongosdog harin chi tal zasaj munguur yum bichhee boli!!! Chamd hezeej eh ornii sedevtei gants shuleg baidagui shdee dandaal bugs buur hayagdsan hayasan ailiin amidralruu ungiisen balai zabhai shulgeer duuren shdee hunii tolgoi deerehiigg buu har uuriiguu hechee !!!

1  |  0
монгол хүн(202.179.31.242) 2025 оны 03 сарын 13

Ерөөсөө нам гэж элийрч балайрч байхаа больё, зөвхөн Монгол орныхоо, Монгол хүнийхээ л сайн сайхны төлөө чин үнэн сэтгэлээр хийж байгаа ажлаар нь улс төрчдийг үнэлж байя. Үнэхээр эх орныхоо төлөө сайн сайхан ажил хийгээд байгаа жинхэнэ удирдагч байх юм бол улируулан сонгож байя, тэгвэл бид Сингапур шиг болоход ядах юмгүй дээ. Тэднээс хэдэн зуу, мянган хувь илүү боломж, илүү их газрын баялаг, ард түмний их ухаан байгаа л юмсан, уул нь. Даанч улс төржих гэдэг энэ нэг чөтгөрийн тойргоос гарч чадахгүй байна даа бид. Үүнээс болоод ард түмэн ардчилал нэртэй асар их хийрхэлд итгэхээ болиод байна шүү.

1  |  0
Зочин (103.57.95.228) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр бардам сайхан үгийг РИО ТИНТО д хэлжээ.Ингэж л хэлэхгүй бол үндэстэн дамнасан том компани хөдлөхгүй шүү дээ.Өмнөх ерөнхий сайдууд гадны хүний өөдөөс ингэж дуугардаггүй байсан юм уу хаашаа юм.Иймд Хүрэлсүх ерөнхий сайдад талархаж байна.

1  |  0
ард(202.179.31.20) 2025 оны 03 сарын 13

бүгдл мундаг би хиих байсан би байсан бол гэхиим надаас бусад нь /сонгуульөгсөн/ төрд байсан шүү дээ Үнхээр л сайхан амьдрая гэж бодож байвал 90оноос хойш одоог хүртэл бүх шатанд /сум аймаг хот нийслэл/ төрд байсан луйварчдыг үндсээрнь зайлуулж байжл юм голдиролдоо орноо ард түмэн минь

1  |  0
nym(103.26.195.168) 2025 оны 03 сарын 13

vnen vnen tsag hugatsaa haruulah bhdaa ,uym gedeg shuud hurdan saihan bolchihgvi shvdee

1  |  0
Машбат(122.201.24.164) 2025 оны 03 сарын 13

зев , vнэнийг л ярьж бичиж байх нь ард тvмний санаа бодолд эерэгээр нелеелне .

1  |  0
GOD BLESS MONGOLIA(202.9.42.59) 2025 оны 03 сарын 13

GOD BLESS MONGOLIA

1  |  0
иргэн(202.9.42.170) 2025 оны 03 сарын 13

бурханд мартагдсан монгол улс

1  |  0
нефть боловсруулах ү(202.9.42.59) 2025 оны 03 сарын 13

нефть боловсруулах үйлдвэрийг хөрсөн дээр босгочихвол У.Хүрэлсүхийг шүтээд үхчихье,

1  |  0
А.Мөнхжаргал(202.179.27.149) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж байна. Улс орон маань эзэнтэй болж байх шиг. Муу нь сайндаа зааж, муруй нь шулуунаа засаж Мунхаг нь цэцэнээ захирч байсан цаг үе үүгээр дуусаг. Монголыг бурхан ивээг

1  |  0
үчир(66.181.161.67) 2025 оны 03 сарын 13

Ёстой долигносон бн.е.с магтаад,ер.муулаал өөртөө өэдөр суудал захиад бн.гэж ойлгов чиний бодох зөв,бусдын бодохбуруу биш шүү.хүн аль өнцгөөс яаж харна түүгээрээ дүгнэлт хийх нь бурууг чи мэдэж авдаа.амныхаа пангаар бага ангалз,хөдөө царайтай болохор долигнуур юм чи эмүжин.юм мэддэг царайлаад муухай монгол хүн гэснээ,бусдаас хэрүүл гуйлгүй сагсууралгүй бичиж сурах хэрэгтэй шүү.

1  |  0
туяа(119.206.3.96) 2025 оны 03 сарын 13

эмүжин чи мөнхийн л нэг ийм хар хэрүүлтэй төгсгөл хийхийн өөр өөрийгөө дөвийлгэх гэсэн санаатай юмуу овоодоо ганц аятайхан мэдээ гаргаж дээ гэхээр илийрээд

1  |  0
Очир(202.21.124.130) 2025 оны 03 сарын 13

дэмжиж байна Эмүжинг

1  |  0
Kkkk(27.123.212.143) 2025 оны 03 сарын 13

Khudlaa kholsnii setguulchee ardchilal erkh choloog dalimduulj bayajsan luivarchidtai sanal niilekhgui

1  |  0
Цнд(66.181.160.79) 2025 оны 03 сарын 13

Е. С-дад монголоо гэх сэтгэл дүүрэн бг. Даанч харамсалтай нь хажууд нь золбин сэтгэлгээтэй хогын ноходууд боорлоод байх шиг

1  |  0
S(202.21.106.168) 2025 оны 03 сарын 13

Одоо женко гэж наж могойг л зайлуулчвал 4 жил овоо урагшлах толовтэй байна

1  |  0
Top