Ардчилсан нам болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар хуралд оролцож АН-аас зохион байгуулах гэж буй жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: МАН сүржин мэдэгдэл хийдэг даржин гүйцэтгэлтэй ажилладагаа болих хэрэгтэй
"Өнөөдөр хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Ардчилсан намаас эрх баригчдад хэд хэдэн шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Шаардлагын дагуу бодит үйл ажиллагаанууд хийгдээгүй байна.
Бидний зүгээс хариу өгөхгүй бол хоёрдугаар сарын нэгэнд 21 аймаг болон нийслэлд орон даяар жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ хэлсэн. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнүүдээс тавьсан шаардлагыг нийгэмд буруу, ташаа ойлгуулж, иргэдийн тархийг угаах тийш нь эргүүлж эхэллээ. МАН-ын ганц чаддаг зүйл нь ард иргэдийн тархийг угааж, аливаа зүйлсийг харлуулах л даа. Ардчилсан намын бүлгийн гишүүд болон МАХН-аас Ц.Оюунбаатар дарга мөн оролцож байна.
-Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн нарийн учигийг энэ хүн мэдэхийн дээдээр мэднэ-
“У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийг сүр дуулиантай тэмдэглэлээ. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлын 32 ажлын 70 гаруй хувийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хийчихсэн ажил байна. У.Хүрэлсүх ажил хийсэн дүр үзүүлэх гэж хамж, шимж оруулж болох бүхий л ажлыг 32 ажилдаа багтаасан байна. Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнийг илрүүлсэн гэж хийсэн ажилдаа оруулчихсан байна. Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажил биш шүү дээ. Харин Монголын хуулийн байгууллагын хийх ажил. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед энэ асуудал шийдэгдсэн.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлана гэж 100 хоносон ч зарласангүй. Хэрвээ захиалагчийг зарласан бол Ц.Нямдорж хэлсэн амандаа хүрэх байлаа. Сүржин мэдэгдэл хийдэг даржин гүйцэтгэлтэй байдлаа болих хэрэгтэй. Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүйн сайдаар таван удаа ажиллалаа. Энэ хүн С.Зориг агсны хэргийн нарийн учигийг энэ хүн мэдэхийн дээдээр мэднэ. Чингис бондын өрийг дарсан гэж сүржин зарласан мөртлөө евро бондын 680 сая долларын өрийг дарсанаа олон нийтэд мэдэгдээгүй. Евро бондын өрийг Сү.Батболдын Засгийн газрын үед авсан. Энэ 680 сая долларыг ямар бүтээн байгуулалтад оруулсан нь тодорхойгүй. Энэ өрийг бонд гаргаж байж дарсан. МАН өрийг өрөөр дарахгүй гэдэг амлалтаасаа буцсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улс орон, ард түмэнд хэрэгтэй яг ямар ажил хийгээд байгаагаа Засгийн газар хэлж чадахгүй байна. Аль салбарын санхүү эдийн засаг сайжирч, ард түмний амьдрал яаж дээшлээд байгаа юм. Бодитой үр дүнгүй байна шүү дээ. ОУВС Оюу Толгойгоос гарч байгаа зэс, хүдрийн мөнгийг дотоодын банкаар дамжуулахгүй гэдэг шийдвэр гаргаснаас өөр ямар дорвитой шийдвэр хийв. Энэ бүхэнтэй бид эвлэрч чадахгүй ээ. Чингис бондын 1.5 тэрбумын зээлийг хэдэн жил ярилаа. Гэтэл өнөөдөр өрийн босго 100 давчихсан явж байгаа. Өрийн босго 58 давахад л чуулганы танхимыг нураачих гэж байсан шүү дээ. Нэг ч том төсөл хөдөлгөж чадаагүй л байна. Эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа боловч бодитой үр дүнгийн талаар тоймтой мэдээллийг эрх баригчид одоо хүртэл өгөхгүй байгаа. Манай улсын гадаад өр 2.5 тэрбум доллараар нэмэгдсэн. Инфляци 7.8 хувьд хүрчихээд байна. Улс орон даяар хийх эсэргүүцлийн жагсаалаа бид маргааш хийдгээрээ хийнэ.Бидний тавьсан шаардлагаас хүн амын орлогын албан татвараас бусад татварыг буулгасангүй. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүрэхийн тулд хариуцлагатай байна. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Бензин, шатахууны онцгой албан татварыг тэглэсэн нэрээр хоёр төрлийн бензиний л татварыг тэглэсэн. Өнөөдөр МАН төр барьж чадах юм уу, чадахгүй бол хариуцлагаа хүлээ” гэлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Засгийн газрын хийсэн гэх 30 ажил зүгээр л яамдын хэмжээнд хийчих ажил
Бид маргаашийн жагсаалаар 60 тэрбумын хариуцлага хаачив, энэ бүх буруу гаргасан татварын нэмэгдлээ цуцлахыг шаардана. Шатахууны үнэ өсөлтөөс болж бараа бүтээгдэхүүний үнэ өссөнд хэн хариуцлага хүлээх юм бэ гэдэг шаардлага тавина. 2012-2016 онд эдийн засаг маш хүнд, гадны хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан үед Ардчилсан намын Засгийн газар улс орноо авч гарч байсан юм. Энэ бол бидний итгэл үнэмшил. Бид энэ үед дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн. Дотооддоо бид үйлдвэр эрхлэх боломжтой юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлж чадсан юм. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд нь ард иргэдээ гадагшаа гарч ажиллаач, гадаадад очоод манайхаас ажиллах хүч аваач гэж ярьж болдог юм уу. Приусны татвар нэмнэ гэснээ буцаасан. Үнэ нь нэмсэний дараа гаргасан шийдвэрээ буцаадаг. Сонгуулийн дараа эргээд нэмчихдэг ийм эргэж буцсан шийдвэр гаргаж болохгүй. Өнөөдөр Засгийн газрын хийсэн гэх 30 ажлыг харахад зүгээр л яамдын хэмжээнд хийчих ажлыг төрийн ажлын хэмжээнд яриад суугаад байгааг гайхаж байна. Тиймээс маргааш тайван байдлаар жагсаал цуглаан зохион байгуулах болно.

МАХН-ын Дэд дарга Ц.Оюунбаатар: МАХН-ын зүгээс маргаашийн тайван жагсаал цуглаанд нэгдэж байна
Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, Засгийн газрын оновчгүй шийдвэрүүд нь ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна. Энэ бол эрх баригч намын удирдлагууд төрийн албыг 60 тэрбумаар арилжсантай холбоотой. Өнөөдөр ийм учраас МАХН-ын зүгээс маргаашийн тайван жагсаал цуглаанд нэгдэж байна. Мөн УИХ тарах ёстой гэдэг байр суурийг МАХН-аас илэрхийлж байгаа. Энэ парламент нэр хүндгүй байна. Хүчирхийлэгч, ёс суртахуунгүй, оффшорчид цугласан парламент болсон байна. Ард иргэдийн дийлэх нь УИХ-ыг тарах ёстой гэж үзэж байгаа учраас парламент тарах ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Бид мартамхай эрх баригчдад сануулсан жагсаал хийнэ
Хоёрдугаар сарын 1-нд Ардчилсан нам эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Сөрөг хүчин хэлэхгүй бол өөр хэн хэлэх билээ. Жагсахын тулд бид жагсаагүй. Энэ олон татвар бизнес эрхлэгчдийн нуруун дээр хүнд ачаа болж байна. Татвар нэмлээ үнэ нэмэгдэнэ. Маргааш татвар бууруулна гэж байна. Ийм бодлого байдаг юм уу. Засгийн газрын алдаатай бодлогоос үүдэж иргэд хүнд байдалд хүрч байна. Ардын намын дотоод “зодоон” монголын хямрал болж байна. Тэд өнөөдөр 65 болчхоод гурав, дөрөв хуваагдаад зодолдож байна. Өнгөрсөн хоёр жил бол иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлсэн хоёр жил байлаа. Засгийн газарт мэддэг юм юу ч байхгүй. Яагаад татвар нэмж байгаа юм гэхээр ”ОУВС нэм” гэсэн гэдэг. Өөрийн гэсэн толгойгүй Засгийн газар байлаа. Давхар дээлтэй Засгийн газар байлаа. Жилийн өмнө юу ярьж байсан, хоёр жилийн өмнө юу ярьж байснаа мартсан хоёр жил байлаа. Бид мартамхай эрх баригчдад сануулсан жагсаал хийнэ. Хонь шиг номхон байх юм бол эрх баригчид ноолно, Загас шиг дуугүй байх юм бол тэд даварна. Иймд маргааш хамтдаа улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулъя" гэлээ.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 20 )
Хүрэлсүхийн Засгийн газрын хийж байгаа ажлуудад АН шээс нь гоожлоо юу.Тийм сүрхий юм бол өөрсдөө засаг барьж байх үeдээ юу хийсэн юм.Ард түмний татварын мөнгөөр тансаглаж тансаглачихаад ичдэггүй муусайн тэнэгүүд
an nam bolio .ichij amidar .bid harin man angiin esreg jagsmaar bn .
Н. Энхбаяар эдийн засгийг сүйрүүлж ард түмний амьдралыг доройтуулсан ийм хүмүүстэй нийлж ард түмнийг жагсаал цуглаан эмх замбраагүй үйлдэлд уриалан дуудаж байвал нэр хүндэд чинь асар муугаар нөлөөлнө гэдэгийг мэдэж баймаарсан. н. Баасанхүүгийн нөгөа н. Уяанга маргаашийн жагсаалд хүч нэмээд өгөөч гээд ерөнхиылөгчын гуйлт үнэн болж таарлаа . С. Эрдэнэ гэдэг хүн ичиж амидараач бурхан чамайг цээрлүүлэх цаг болж байгаа бололтой зул жаргахдаа бадамлана гэж үг байдаг .
2020 ond ene AN-s salj neg taiban amgalan amidrah yumsan ed nariig turiin tusheed gej bodson chini harin turiin hutguuruud baisan yum b na
Ан ын ажилгүй хэдэн тэнгүүд орилж л байг тэр жагсаалд төрд хэрэггүй хэдэн хогнууд л очих байх ухаантай хүн очихгүй битгий очоорой ард түмэн минь та биднийг урдаа туугаад хэрэгтэй бол нүх руу түлхэж орхиод дээгүүр чинь огт тоохгүй алхаад гарахаа мэднээ цаад эрдэнэ батзандан эрдэнэбат нар тэр Ан намаас гишүүн болсон пүрэворж гэж бас яг л элвэгээ юмаа
Жагсаалыг эсэргүүцэж бн та нарын баасыг цэвэрлэх гэж төр засаг ядарч бн энэ засгийн газар ард түмэнд заавал таалагдах албагүй АН намын ямарч боловсролгүй нөхдүүд одоо төрөөр тоглохоо боль та нарыг харахаар бөөлжис цутгах юм та нарыг засаг барьж байхад улс дампуурах шахсан шүү үүнийгээ мэддэггүй юм уу элбэгдорж энхболд алтанхуяг сайханбилэг 4 төрийг самарсандаа
ЭНЭ АНГАРУУД НӨГӨӨ МАНГАРУУДААСАА ДЭЭРДЭХ ЮМ БАЙХГҮЙ Л ДЭЭ ГЭХДЭЭ ИНГЭЖ ОРИЛЖ БАЙХГҮЙ БОЛ МАНГАРУУД БҮР ИХ ХУЛГАЙ ХИЙНЭ ШҮҮ ДЭЭ ИЙМД БИД ДЭМЖИЖ БАЙНА
zandan hurtsiin hereg uy bolson mungu absan uu
МАН дотроо алалцнуу зодолднуу Батзандан чамд огт хамаагүй.Битгий хөөрөгдөад бай. 7 сарын 1 ний 5 хүний амь эрсэдсэн асуудал багадаагүй байгаа шүү.Монголын эдийн засгийг нурааж хаячихаад та нар одоо юугаа ярьдаг юм.Даварсан луйварчангууд
Зодолдвол дотор нь ороод сайхан зодолдох хүч байна гээд л байна. Хүмүүс нүдэнд нь зодолдож байгаагаар харагддаг болсон хүмүүс байна. Хүний харааны өнцөг, хэлбэр ч янз бүр байх юм даа.
Mongolchuudaa zasag toriin esreg bish an Nii aluurchin hulgaich nariig heden darga geh aluurchin arhag hulgaich nariinuud Ni tolgoig ovoolson surt boslogo bolgozgoo
Ene ulaandaa garchihaad hulgaich nar dagaj gadaa holdoj uheh mongol baival hohi Chin ardchilsan hulgaich nar mongol ulsiig chamaig ta nariig iim l bolgoson shuu yaduu zuduu huul es aldagdaj shudarga Bus baidal gazar avsan tord hulgaich uurelsen dandaa aluurchin hulgaich nar oligarhi bolson gazariin bayalag hedhen hulgaichiin gart orson getel ta ter hulgaichiinhaa ugend oron uhel zarailan jagsaj gej baidag . Mongolchuudaa an Nii buzaruudiig ustgah estoi buur nam zohin zuil duusga
Uix iin darga M Enhkbdig 60 terbymin xergeer xysaj chadbal Manan mafid tom tsoxilt ugnu du
Ene neg ard tumniiii ner barisan hutgan uimuulegchidiiig horvooogos zailuul boldoggui ymuuu tur huchgui bnshuuu odo ta narin ugend orood jagsdag teneg hun. Bhgui shuu
Эдийн засаг өсөж, АН-ын нурааж, сүйтгэж хаясаныг цэгцэлж байгаа нь АН-ын тэнэгүүдэд огт таалагдахгүй байна уу, зайлцгаа
Эд нарын үгийг сонсдог амьтан байх уу одоо? Улс орноо дампууруулж тоглосон хүмүүс шүү дээ. Эд нарын тавьсан замбараагүй өр одоо ч асуудал дагуулсаар бна
Улс орноороо тоглож тохуурхаж дуусдаггүй доотхоосоо дор тэнэгүүд юу гэж чалчиж ард түмнээр тоглох санаатай байна Эрдэнэ Энхбаяр хоёрын нам Монголд хэрэггүй хувиа хичээдэг хувалзуудын нүүрэн хаадаг баг юм шүү дээ үүнийг манай ард түмэн мэдэхийн дээдээр мэднээ
Mahan tolgoit Erdenee cham shig taliigaachdiin mongiig buzar novsh mongold baitugai delxiid baixgui shuu
Ovoo xun shig b.san chini xavar doxood shizo ni xodlood ogloo. Ta nariin jagsaal tsuglaan gesen xiimel xeeltuulgend ard tumen xuurtaxaa b.san shuu dee noyon soliotoo. Bitgii ard tumniig mini doromjil.
Балайзандан Соорсын сангаар тэжээлгэж, ард түмнээ хутган үймүүлдэг ганц сурсан юмаа хийх гээд нүд нь оролй дээрээ гарчихжээ. юу л болдог бол дахиад 5 хүн нухах вийдээ. Балайзандан, Болд, Магнай нар хөөрхөөхөө хөөс гоожуулаад яаж ч мэднэ шүү. Үүнээс айгаад Мэнгэт хар хуягласан машинд нуугдаж яваа шүү тамин ээ.