УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэтийн 51%, 49%-ын талаар мөн С.Зориг агсны хэргийн тухай, Ардчилсан намаас зохиож буй жагсаал болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийн эхэнд "Саяхан Хуульзүйн сайд Ц.Нямдорж 370 сая төгрөгийн үнэтэй машин унасан шалтгаанаа тайлбарлахдаа "С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа учраас аюулгүй байдлыг хангалаа" гэдэг тайлбарыг хийлээ. С.Зоригийн хэргийн талаарх асуудлыг 2017 оны наймдугаар сард Дээд шүүхээс эцэслэсэн байдаг. Тухайн хэрэгт холбогдсон гурван хүн нь миний тойргийн иргэд. Намайг Өргөдлийн байнгын хороонд дарга байхаас эхлээд С.Зоригийн хэрэгт анхаарал хандуулахыг хүсэж байсан.
Эрдэнэтийн 49 хувийн тухайд төр авах нь зөв үү гэвэл зөв. Харин УИХ-аас гарсан тогтоол нь хууль зөрчсөн. Хууль зөрчсөн гэдгийг нь шүүх ч тогтоосон. 49-ийн тал дээрх асуудлаар олон улсын шүүхэд хандчихсан байгаа юм билээ. Надад байгаа албан бус мэдээллээр олон улсын шүүхэд эсрэг талынхан дөрвөн үндэслэлээр гомдол гаргасан гэсэн. Хоёр үндэслэлийг нь хүчингүй болгоод үлдсэн хоёр үндэслэлээр шийдвэр гарсан гэж сонссон. Шийдвэрийн дагуу манайх Лондонгийн шүүхэд хандсан боловч давах эрхгүй гэдэг шийдвэр гарсан юм билээ. Бид өнөөдөр ойролцоогоор 99 сая ам.долларын өрөнд орсон байна.
МАХН-аас Улсын дээд шүүхэд хандан МАХН-ын даргад нэрээ баталгаажуулахаар өгсөн ч одоог хүртэл бичгээр хариу өгөхгүй байна. Хууль бус учраас хариу өгөхгүй байгаа. Цаад шалтгаан нь улс төрийн зорилготой. Энэ хооронд н.Давааням, Гантамир нарын иргэд “О.Баасанхүү эрүүгийн гэмт хэрэгтэн” гэж маш олон удаа ярьсан, мөн хууль хяналтын байгууллагад намайг шалгуулахаар гомдол өгсөн. Харин прокурорын байгууллагаас тэдний ирүүлсэн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа” гэдэг хариуг ирүүлсэн бол Тагнуулын газраас “О.Баасанхүү нарын Төрийн ордонд хийсэн хурал нь хууль ёсны байсан” гэсэн хариуг надад ирүүлээд байна.
-Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Н.Энхбаяртай жагсаал цуглаан хийхээр төлөвлөсөн нь нотлогдох юм бол энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа үйлдэл-
Ардчилсан намынхан маргааш жагсаал зохион байгуулах юм байна. Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга манай МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад энэ жагсаалд дэмжлэг авах талаар хоорондоо ярьж байгаа юм билээ. Бид энийг баталгаажуулна. Яагаад гэвэл Ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч байх ёстой. Хэрэв Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга МАХН-ын дарга Н.Энхбаяртай жагсаал цуглаан хийхээр төлөвлөсөн нь нотлогдох юм бол энэ нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа үйлдэл. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөсөө чөлөөлөгдөх ёстой, эсвэл Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох ёстой. Манай нам дотор архи ууж, хөлсөөр төрийн алба руу дайрдаг мэргэшсэн хүмүүс байдаг. Тэднийг АН хөлсөлж магадгүй юм. Ардчилсан намынхандаа би хандаж хэлье, бусдыг бархирсны дараа хашгирдагаа боль. Надтай хамт яв л даа.
Тэтгэврийн нас, татварын шатлал нэмэгдлээ гэдгийг би аль эрт хэлээд, 19 мянган хүний гарын үсэг зуруулаад хэлэлцүүлэг хийхэд Ардчилсан намынхан чимээгүй байсан атлаа одоо энэ асуудлыг шийдсэний дараа хашгирч байдгаа боль.
Ерөнхий сайдад өнөөдөр би хариуцлагаа чангатга гэдэг албан шаардлага хүргүүлнэ" гэлээ.
АН-д уриалж хэлэхэд, 2020 оны сонгуульд ялмаар байгаа бол шинэ кадер, шинэ хүмүүсээ явуулаарай. 27 жил та нар хулгай хийсэн шүү. Мөн МАН-д хэлэхэд, хулгайчдаасаа салаарай. МАХН-ын тухайд хулгайчдаасаа салах ажил эрчимтэй өрнөж байна.
Мөн тэрбээр цааш хэлэхдээ "МАН-ын 17 гишүүн нь Засгаа огцруулна гээд явж байгаа юм билээ" гэв.
Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 18 )
эрднэтийнхэн энэ баасхүү гэдэг увайгүй хулгайчийг яах гэж сонговоо
5 р тасагт их удсандаа хөөрхий
gojgor baas
gojgor baas
Энэ чинь манай тасгийн эмчлүүлэгч. Цааш нь ярих уу яах уу айн. Хүзүү хөшөөд байна
ene.erguu.bas.yugaa.demiireed.bnaayarisan.yamand.ni.neg.ch,unen,yam,.alga
ene hunii holion bantang concconooc hotiin banhar nohoiniihoo hutsahiig anhaarch conccon ni deer
Kadr gej bichdeg yumaa Orosoor . Momgoloop bo lshine bolovson huchin . Kader gej jug bhgui..
ТЭР 17 -ГОО НЭРЛЭЧИХЭЭ .
Баасанхүү бүр солиорчээ.Сэтгэцийн эмч нар анхааралдаа аваарай.Энэ хүн ер нь эрүүл биш байна шүү
Ene pizda Chin buur zagaansarmorgen garchee ene muu boos ih udahgui nyaslagdana tagnuul gedeg neg jijighen agentlag baas gologiin zov buruugui todorhoilson gazar yum Gene ee huzvaa
Зоригийн хэрэг эцэслэн шийдэгдсэн гээд...., нөгөөдх чинь тойргийнхоо, гэмгүй, хэлмэгдсэн , ядарсан хүмүүсийг өмөөрч, хамгаалах битгий хэл, Хүзүүгүй, Хурц энэтэртэй нийлээд, хэлмэгдүүлэхэд оролцчихсон тууж явна, энэ Хогийг яалтай билээ, удахгүй наадуулдаа өрцөө цоо мөргүүлэх байж, чааваас гэе дээ, өөр юу гэхэв.
Ховч юм бн .ховоор хоол олж иддэг. Тэр тэгэд. Энэ энгэд бн г.м хов зөөгч хүний мууд дурладаг .муу бн .ёс зүй алга
ӨӨРӨӨ ХОЛИОН БАНТАН
Hamj shimeed yu dongosood bgaan dee..huurhii ih l sandarsan baidaltai bna daa.
Энэ нөхөр үнэн хувирамтгай. Унаж яваад морио гэдэг л болж байна.