“Долдугаар сарын 1” буюу “Хоёрдугаар сарын 1”

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

Өнөөдөр хоёрдугаар сарын 1. АН-аас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн дагуу ард түмнийг тэмцэлд уриалсан өдөр. Хоёрдугаар сарын 1-ний өдрийн жагсаалыг 2008 оны “Долдугаар сарын 1”-ний жагсаалыг удирдсан О.Магнай зохион байгуулна гэхээр ард түмний сэтгэлд нэг зүйл бууж таарна. Яагаад гэхээр 1937 оноос хойш Монгол Улс анх удаа тавын таван хүнээ бусдын нүдэн дээр буудан хороосон хар өдрийг зохион байгуулагч нь О.Магнай. Мөн “Долдугаар сарын 1”-ний жагсаалын зургийг зурж О.Магнай, Ж.Батзандан нарыг “жанжин”-аар томилсон штаб нь Ардчилсан нам.    

Түүхэнд хар өдөр бүтээж өгсөн Ардчилсан намаас Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн шаардлагын дагуу ийнхүү ард түмнийг тэмцэлд уриалаад байгаа нь зөв үү буруу юу гэдгийг тунгаах л ёстой. Сөрөг хүчин бол сөрөхийн нэр биш, тэр тусмаа ард түмнийг тэмцэлд уриалах нь бүр ч буруу. Уг нь АН-ыг мэдэгдэл хүргүүлснээс хойш шатахуун түлшинд ногдуулсан Онцгой албан татвар, бусад татварыг хуучин хэвэнд нь оруулах тал дээр арга хэмжээ авлаа. Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрт орж, цалин тэтгэвэр нэмэх эсэх талаар санал солилцох, тэтгэврийн насны хэм хэмжээнд оруулсан өөрчлөлтийг эргэж харах олон асуудлыг Засгийн газраас УИХ-д оруулан хэлэлцэхээр болчихсон байхад энэ жагсаал илүүдэж байж ч болох юм.

Мэдээжийн хэрэг тэмцэлгүй нийгэм, тэмцэлгүй улстөр гэж юу байхав. Сөрөг хүчин АН бүү хэл ард түмэн ч тэмцэлд бэлэн байгааг харж байна. Гагцхүү хар өдрийн жагсаалыг зурсан АН, удирдсан О.Магнай нар энэхүү тэмцлийг удирдаж байгаад санаа зовж байгаа хүмүүс цөөнгүй бий.  

Гэтэл АН-ын энэхүү өнөөдрийн эсэргүүцлийн жагсаалд Н.Энхбаярын бүлэглэл хүч хавсрах сураг байгааг ч анзаарах хэрэгтэй. Таван хүний аминд хүрсэн жагсаал болж байхад Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тухайн үед Н.Энхбаяр Онц байдал зарлаж, түүхэндээ анх удаа гудамж талбайд буутай цэрэг гарган, хүчит зэвсэг агсаж үзсэн түмэн. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч маань тухайн үед зүрх нь хөөрсөн олны өмнө гарч үүргээ гүйцэтгээгүй. Тиймээс шууд таван хүний аминд хүрч байж энэ жагсаалыг дарсны цаана ямар хүчин зүйл байв гэдэг нь ч нууц хэвээр үлджээ. Эцэст нь хүн амины хэрэгт цагдаагийн хурандаа нар буруутгагдан ял авсан. Харин хурандаа нар өчихдөө “бид тушаалаар хөдөлдөг” гэхээс өөр үг дуугараагүй. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл бид өөрсдөө сайн дураар үймээнийг дарах гэж буун дуу гаргаагүй, хүний аминд хүрээгүй. Ерөнхий командлагчаас өгсөн үүргийг гүйцэтгэсэн гэсэн бололтой. Ерөөсөө тушаалаар л хөдөлсөн гэдгээ өчсөн хэрэг.

Гэтэл эрх мэдэлтнүүд өөрсдөөсөө зайлуулж гэм зэмгүй хурандаа нарыг ялласан болоод энэ хэрэг замхарсан. Мөн учраа ололгүй жагсаалд оролцсон олон залуусыг хилсээр ялласан гээд хар үр дагавар ихтэй жагсаалын түүхт хуудсыг хаагаад мартжээ. Гэм зэмгүй ял үүрсэн залуус дундаас шоронд олон гэмт хэрэгтэн “бэлтгэгдсэн” гэдгийг нэгэн хуульч хэлж байсан удаатай.

Аливаа хэрэг явдалд өдөөгч, аливаа зүйлд үндэс язгуур гэж нэг зүйл бий. Тухайн өдөр сонгуулийн үр дүнтэй санал нийлээгүй хэсэг хүмүүс энд тэнд хэвлэлийн хурал зарлав. БНН-ын Б.Жаргалсайхан Хэвлэлийн хүрээлэн дээр, Ж.Батзандан Сонгуулийн ерөнхий хорооны үүдэнд, О.Магнай, Ногоон намын Б.Энхбат нар МАН-ын байрны үүдэнд гэх зэргээр эсэргүүцэл илэрхийлсэн мэдэгдэл хийснээр ард түмэн цугласан. Цуглахдаа ширхэг чулуугүй Улаанбаатарын төв талбай дээр байлдах хэмжээний чулуутай цугласнаас харвал зохион байгуулалттай гэдгийг төвөггүйхэн мэдэж болно.

Ийнхүү хатуу дарсаар дөрөө чангалсан жагсагчдын цөсийг хөөргөсөн хүн нь тухайн үед АН-ын даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж. Тэрбээр ачааны машины тэвшин дээр зогсон Сүхбаатарын талбайг нар зөв хэдэндээ тойрохдоо чанга яригчаар ард түмнийг тэмцэлд уриалж байсан хүн. Талбай дээр ил задгай архидалт, үймээн далимдуулсан хулгай дээрэм ид гаарч байх үед Ц.Элбэгдорж ч алга болсон, жагсаалын хойморт цээжээ дэлдэж байсан О.Магнай. Ж.Батзандан нар ч сураггүй болсон. Өөрөөр хэлбэл зохион байгуулагчид жагсаалыг нэгэнт хяналтаасаа алдсан учраас ийнхүү сүүлээ хавчин зугтахад хүргэсэн хэрэг. Ийм л хар өдрийн түүхийг зурж өгсөн бүлэглэл хоёрдугаар сарын 1-ний өдрийн жагсаалыг зохион байгуулж байна. Тэгэхээр АН болон О.Магнай нараас тайван тэмцэл өрнүүлээрэй хэмээн гуйх хэрэгтэй.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ярдаг(59.153.112.253) 2018 оны 02 сарын 03

АНУ, Соорсын сангийн хөрөнгөөр өнгөт хувьсгалын туршлага судалсан хөөс мангнй, хөөрүү балайзандан нарын сурсан юм нь ”ачаатай тэмээ” болж, ард түмнээ үймүүлэх вм байжээ.

0  |  0
Зочин (103.212.118.81) 2018 оны 02 сарын 01

Өнөөдөр 2 сарын 1 өдөр.Соёлын төв өргөөнд жүжиг үзсэнээс талбай дээр жүжиг үзэх нь инээдэмтэй байлаа.Жагсагчид юуны төлөө яах гэж жагсаж байгаагаа ч мэдэхгүй.Автобус автобусаар жагсагчидыг авчираад л.Зарим нь бүр өнөөдөр хоолны мөнгөтэй боллоо гээд л

0  |  0
ЗОЧИН(202.9.40.160) 2018 оны 02 сарын 01

ХАЙРАН САЙХАН ГЭМГҮЙ 5 ЗАЛУУГИЙН АМИЙГ Ц.ЭЛБЭГДОРЖ АМИАРАА ТӨЛӨХ ЁСТОЙ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Иргэн(150.129.140.21) 2018 оны 02 сарын 01

66.81.186.144 эргүү балай минь чи тэмээ гэхээр ямаа гээд тэнэгтээд байх . Жинхэнэ үймээнийг дэгдээсэн хүмүүс нь Элбэгдорж,Жаргалсайхан,Батзандан, Магнай нар мөн шүү дээ. Тэр үйл явдлыг хажуунаас нь мөн зурагтаар ард түмэн харж байсан.Дайны хажуугуур дажин гэж хулгайч дээрэмчид эд зүйлс тэвэрчихсэн явж байсан шүү дээ. Энэ бол зохион байгуулалттай хийсэн ажил. Тэр их чулуу, мод гээд бас шатах шингэн зориуд л авчраа шүү дээ. Тухайн үед засаг төр нь шууд бага дээр нам дарах байсан. Их удаан хүлээлт үүсгэсэн энэ алдаа болсон. Төрийн цагдаагийн амь нас юу ч биш болсон үе байсан юм шүү.

0  |  0
зоин(103.212.118.205) 2018 оны 02 сарын 01

Элбэгдоржоо муу новш минт чи аятайхан бгаарай олон хэлэхнүй шүү

0  |  0
B(27.123.214.110) 2018 оны 02 сарын 01

Bolio!!! 2 laa adilhan sh de. Ta nar tur barihdaa iy hiisen ym be. Ur zeel yduural utaa bugd heveere bsan sh de. Ulam dorduulaa biz de. Manan ard tumnii dund ali hedii bhgui bolson shu.

0  |  0
зочин(202.179.26.213) 2018 оны 02 сарын 01

7-н сарын 1ны Үйл явдлын Буруутан нь СБаяр ЦЭлбэгдорж Мөнхоргил нар гэдгийг Монголыг Ард түмэн бүгд л ярьцгаадаг шүү дээ Эднээс заавал 5н Хүний Амийг нэхэж хариуцлага тооцох хэрэгтэй

0  |  0
зочин(66.181.182.149) 2018 оны 02 сарын 01

7сарын 1 ний хариуцлагыг элбэгдорж хүлээж ял үүрэх ёстой

0  |  0
Zochin(103.212.117.133) 2018 оны 02 сарын 01

Elbegdorj Zoljargal 2-g barij shalgaachee ed nar mongoliig iim bolgoson shuudee

0  |  0
иргэн(66.181.186.144) 2018 оны 02 сарын 01

7 сарын 1-нд 5 залууг хөнөөсний гол буруутан нь С. Баяр, Мөнх-Оргил нар биз дээ. Яагаад энэ хөлсний бичээч Магнай руу дайраад байнаа.

0  |  0
Монгол(66.181.161.66) 2018 оны 02 сарын 01

Ичдэггүй нүдний булай нар өөрсдөө улс өрөнд оруулчихаад одоо гэмгүй мэтээр жүжиглэх гэж

0  |  0
trtr(66.181.187.38) 2018 оны 02 сарын 01

man iig an aar solihiin tuluu bol negdehgui Mongoliin tuluu bol yugch hiine shuu

0  |  0
zochin(185.39.141.56) 2018 оны 02 сарын 01

talineee erdenet vidveree . MAN geh tonuulchiddad ali hediin aldsan bn shvv. ene tonuulchid bie bie demjij irsen alnuudiig b ger bvleer ni hvis temtreh tsag irlee uuhai

0  |  0
Иргэн(180.149.78.75) 2018 оны 02 сарын 01

АН-ын луйварчид одоо бас яах гээд байгаа юм?!

0  |  0
Зочин(112.72.15.78) 2018 оны 02 сарын 01

Магнай, Батзандан, Эбгээ 3 бас Эрдэнийн хатгуураар хэдэн хүний аминд хүрэх гээд байнаа. Улс төрийн соёлтой л байл даа

0  |  0
Zochin(122.201.26.172) 2018 оны 02 сарын 01

AN-iinhan ard irgediig taivan bailgaldaa. Yund urailaad baigaa yum be? Bidnii tsuuhun Mongolchuudad ev negdel heregtei.

0  |  0
Top