Ч.Хүрэлбаатар: Засгийн газар дээр ”Эрдэнэт”-тэй холбоотой ямар ч маргаан болоогүй

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

УИХ-ын ээлжит чуулган хуралдаж байна. Засгийн газар татварын тухай гурван хуулинд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах Засгийн газрын саналыг УИХ-аар хэлэлцэж байна. Ингээд зарим гишүүдийн асуулт, хариултыг хүргэе.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Би АН-ын тавьж буй зарим шаардлагыг дэмжиж байна. Дарга нарын тансаглалыг ард түмний татварын мөнгөөр төлдөгөө боль гэдгийг дэмжиж байгаа. Зарим нь буруу. Нэмэгдсэн татваруудыг бүгдийг цуцал гээд байх юм. Есөн төрлийн татвар дотор чинь архи тамхины татвар байгаа. Энэ татварыг нэмэх нь зөв шүү дээ.

Шатахууны татварыг тэглэлээ гэж Засгийн газар мэдээлсэн. Халамж хавтгайрлаа гэж АН-ынхан шүүмжилж байна. Өөрсдөө болохоор хэдэн тэрбумаар нь цусалж байгаа. Энэ халамж миний ойлгож байгаа болохоор зорилтот бүлгүүдэд очиж байгаа шүү дээ. Тийм учраас үүнийг болиул гээд байгаа нь ямар учиртай юм бэ.

Мөн Эрдэнэтийг битүүмжилчихсэн юм уу. Энэ талаар мэдээлэл өгөөч. Өдөр бүхэн 35 мянган долларын торгууль төлж байгаа гэж яриад байна. Энэ үнэн юм уу, Сангийн сайд аа?

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

Шатахууны татварыг УИХ дээр оруулж ирсэн үү гэж асууж байна. А80, А92 шатахуун дээрх татварыг тэглэсэн. Үүнийг УИХ дээр оруулж ирж шийдүүлэх хэрэгтэй юу гэж асууж байх шиг байна. 2008 онд Онцгой албан татварыг хөдөлгөх эрхийг УИХ-ын зүгээс Засгийн газарт өгчихсөн. Тиймд УИХ-аас олгосон эрхийн дагуу шатахууны татварыг тэглэсэн.

Эрдэнэт үйлдвэр арбитрын шүүх дээр маргаантай байгаа. Засгийн газар дээр бол Эрдэнэттэй холбоотой маргаан, хэлцэлд ороогүй. Тиймээс энэ талаар би хариулт өгч мэдэхгүй байна.

 

Б.Хурцболд

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэ хэ(202.72.245.206) 2025 оны 03 сарын 13

АА ТИЙМ ҮШ? ТЭГВЭЛ ЯГ Л ЭСРЭГЭЭР НЬ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ДАА, ТА НАР ДАНДАА ЭСРЭГЭЭР НЬ ЯРЬСААР БАЙГААД БИДНИЙГ ЭСРЭГИЙН ЭСРЭГЭЭР ОЙЛГОДОГ БОЛГОЧИХЛОО

1  |  0
Zochin(147.75.209.164) 2025 оны 03 сарын 13

Hezee ni turiin umch Zasagt hamaatai, hezee ni hamaagui boldog bnaa Khurelee. Busadtaigaa adil ichij emeehee bolichihoo yu. Erdenet urund oroh ene zasagt ogt hamaagui geed shuudhan helcheech

1  |  0
zochin(185.39.141.56) 2025 оны 03 сарын 13

amaa hamhi ch. vmhii nvvrschin

1  |  0
Top