Бусдын лайг үүрсэн үйлтэй Засгийн газар

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 02

Эдийн засаг нь хоёр хувьд уруудаж ирсэн улс орныг Ардчилсан намаас хүлээж авсан эрх баригч намд тулгарч буй бэрхшээлийг тоочоод баршгүй олон. Нэгэнт дор орсон эдийн засагтай улс орон хүлээн авсан ах намынхан юу юуны өмнө ОУВС-д хандаснаар хамтарсан Санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлээд нэг жилийн нүүр үзлээ. Хөтөлбөр хэрэгжихийн зэрэгцээ Н.Алтанхуягийн Засгийн газрын босгож ирсэн “Чингис”, “Самурай” бондын өрийг 2017, 2018 онд төлөхөөс эхлээд тэднийг өөд нар харуулах процесс нэг ч өрнөсөнгүй гэхэд болно. Өнгөрөгч 2012-2016 онд АН-ын самраад орхисон улс орныг эргэн төлөв байдалд оруулна гэдэг амаргүйн зэрэгцээ ах нар дотооддоо дайн өрнүүлсэн нь ч хямралт байдалд нэрмээс болсон байх. Ерөөсөө л бусдын тарьсан лайг үүрч яваа Засгийн газар гэж хэлэхэд болно.

Олон улсын хэмжээнд дампуурлаа зарлахдаа тулаад байсан Монгол Улсад ОУВС-тай хамтарсан Санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээс өөр арга байгаагүй гэдгийг дахин хэлье. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмж, 2019 он хүртэл цалин тэтгэвэр нэмэхгүй байх, тэтгэвэрийн насыг уртасгах хэд хэдэн арга хэмжээ авсан нь өнгөрөгч нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Энэ нь юуны өмнө шатахуун импортлогчдын зүгээс үзүүлсэн шантааж, үүнийг дагасан иргэдийн бухимдал гээд амаргүй хүнд өдрүүд нийгэмд үргэлжилсэн сар байв. Тиймээс өнгөрөгч сарын сүүлээр Засгийн газар 100 дахь хоногийнхоо ажлыг дүгнэхдээ ОУВС-тай хэлэлцээрийн ширээний ард сууж, шатахуун түлшинд оногдуулсан Онцгой албан татвар, Хүн амын орлогын албан татварыг хуучин хэвэнд нь оруулах тухай шийдвэрээ дуулгалаа. Нөгөө талаар тэтгэврийн насыг уртасгасан шийдвэрээ эргэн харж УИХ-аар оруулах, мөнхүү цалин тэтгэврийн нэмэгдлийг эргэн харах нөхцлөө ч дуулгаад авлаа. Нийгэмд асаасан галаа дарахаас өөр аргагүй байдалд ийм шийдвэрт хүрсэн гэхэд болно.

Эдгээр шийдвэрүүдийн шилийг даран төсвийн орлого 500 тэрбумаар давсан, эдийн засаг 4.2 хувьд хүрч өсөх хандлага, нефть нэрэх үйлдвэр барих гээд хэд хэдэн баярлаж болохуйц мэдээ дуулгасан нь нэгдүгээр сард оволзсон иргэдийн бухмдлыг дараад авсан гэхэд болно. Үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа Засгийн газарт үүнээс илүү амжилт гэж хаа байхав гэх зэргээр ойлгож байгаа хүмүүс харьцангуй олон.

Гэтэл хоёрдугаар сарын 1-ний өдрийг АН-аас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эдгэж ядаж байсан иргэдийн бухимдлын галыг өрдөх гэсэн оролдлого нь шалтгаан хайж байгаа төдий зүйл аж. Уг нь АН засаглаж байх үедээ тавьсан өр, будилуулсан улс орныг засахын тулд хэрэгжүүлж буй арга хэмжээ юм шүү дээ. Сөрөг хүчний хийх ёстой акц мөн учраас яалтай ч билээ. Гагцхүү иргэдийн бухимдлын гал унтарч, нурам төдий болсон учраас АН-ын энэ жагсаал тэгтлээ гал өрдсөн зүйл биш байлаа. Харин шинэ сарын 1-ний өглөө гарсан нэг мэдээлэл бол “Жаст”-ын Ш.Батхүү гэх МАН-ын угшилтай нөхөр аль тэртээ 2009 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас 110 сая ам.доллар зээлсэн нь олон жил үргэлжилж, Арбитрын шүүх “Эрдэнэт” үйлдвэрээс “Стандарт” банкинд  90 сая ам.доллар төлүүлэх 2016 оны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн явдал байв. 

Үүнээс үүдэн Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэн “Стандарт” банкинд төлүүлэх мөнгөө нэхэмжилсэн гэх мэдээтэй шинэ сарны 1-ний өглөөг угтсан нь арай гэж дарагдсан бухимдлын галыг өдөөх магадлал бүхий шалтгаан болов. Үнэн хэрэгтээ АН-ын жагсаал ч тэгтлээ ач холбогдолтой зүйл биш.

Үүнээс үүдсэн гал авалцаж, бүхий л бурууг эрх баригч нам, Засгийн газарт тохож байна. Үнэн хэрэгтээ энэ нь өнөөдрийн Засгийн газрын тавьсан өр шир, дордуулсан эдийн засаг биш. “Жаст”-ын Ш.Батхүү МАН-ыг засаглаж байхад тавьсан өр мөн үү гэвэл мөн. Тодотговол, С.Баярын Засгийн газрын үед “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсэгтэйгээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, их хэмжээний доллар зээлсэн нь нэгэнт ил болж өдгөө Монгол Улс төлөх болсон нь туйлын үнэн.

Тэгэхээр иргэд олон нийт МАН-д хаяглан бухимдахаас өөр аргагүй. Энэ бол Монгол Улсын Төрийг арваад жилийн өмнө удирдаж байсан эрхмүүдийн хавсарсан ажиллагаа гэдгийг дээрх мэдээлэл хэлж байна. Гэтэл өнөөдөр бусдын лайг үүрэх учиртай, үйлтэй Засгийн газар хараалгаж байгаа нь ташааралтай л зүйл.

 С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.191.201) 2018 оны 02 сарын 02

Луйварчидтай хүний, өөрийнгэхгүйгээр хариуцлага тооцох хэрэгтэй?!?!

0  |  0
Иргэн(172.58.142.176) 2018 оны 02 сарын 02

Үнэн шүү. Жагсаад бгаа хүмүүс их хуралл сууж байсан ыиз дээ. Одоо ичихгүй жагсаж ард иргэдийг турхираад. Эд нар бол ичих булхирхай луйварчид. Та нар жагсаж эд дахиад суудалдаа суух уу

0  |  0
unshigchdad(202.21.106.147) 2018 оны 02 сарын 02

ardiin namiin ezentei site medeej ingej bichilgui yahav

0  |  0
Засгийн газарт(202.72.245.206) 2018 оны 02 сарын 02

БУСДЫН ЛАЙГ ҮҮРНЭ ГЭЖ ВУ ДОНГОСНО БЭ ГАЙГ НЬ Ч ГАВЬЯАГ НЬ ҮҮРЬЕ ГЭЭД ЭНЭ ЗАСАГТ ОРСОНЮМ БГАА БИЗДЭА, ГАЙ НЬ БУСЛЫНХ ГАВЬЯА НЬ ӨӨРИЙНХ БОЛЧИХСОН УУ, МАРЗАН ЯРИАГАА ЗОГС ЧАЛАЖ Л БГАА БОЛ АЖИЛ АА ДУЖГАЙ ХИЙ

0  |  0
zochin(185.39.141.59) 2018 оны 02 сарын 02

busdiin gesnees elbegdorj mi ovogt 2 shorond orohgvin tuld heden borlon albaar gargaj . uursdiiguu hamgaaluulj deerem hiij tansaglaj bgaa yum bishvvv

0  |  0
zochin(185.39.141.59) 2018 оны 02 сарын 02

busdiin gesnees elbegdorj mi ovogt 2 shorond orohgvin tuld heden borlon albaar gargaj . uursdiiguu hamgaaluulj deerem hiij tansaglaj bgaa yum bishvvv

0  |  0
zochin(185.39.141.59) 2018 оны 02 сарын 02

busdiin gesnees elbegdorj mi ovogt 2 shorond orohgvin tuld heden borlon albaar gargaj . uursdiiguu hamgaaluulj deerem hiij tansaglaj bgaa yum bishvvv

0  |  0
zochin(185.39.141.59) 2018 оны 02 сарын 02

busdiin gesnees elbegdorj mi ovogt 2 shorond orohgvin tuld heden borlon albaar gargaj . uursdiiguu hamgaaluulj deerem hiij tansaglaj bgaa yum bishvvv

0  |  0
zochin(185.39.141.59) 2018 оны 02 сарын 02

busdiin gesnees elbegdorj mi ovogt 2 shorond orohgvin tuld heden borlon albaar gargaj . uursdiiguu hamgaaluulj deerem hiij tansaglaj bgaa yum bishvvv

0  |  0
Зочин (103.212.119.9) 2018 оны 02 сарын 02

АН ын даварсан үйл ажиллагааг МАН таслан зогсоогоочээ.Улс төрийн ашиг хонжоондоо ард иргэдийг уриалан турхирч байна

0  |  0
ахмад(202.9.43.204) 2018 оны 02 сарын 02

Сөрөг хүчин өлсөж цанганауу, цуглаж жагсанауу тэдний л асуудал. Мөнгөө л барж ядаж байгаагийн нэг тод илэрхийлэл. Зовлогоо зовоогоогүй мөнгийгл ингэж үрдэг байхдоо. Харин энэ Засгийн газар өмнөө тавьсан тов тодорхой зорилтоо ард түмэндээ танилцуулсан. Одоо ханцуй шамлан орж бүтээн байгуулалтаа эхлүүл. Тулгарсан асуудлуудаа маш шуурхай шийдэж ажиллацгаа. Сая нефтийн асуудалд цаг алдахад ямар хүндрэл чирэгдэл үүсч байгааг анзаарсан байлгүй. Ингэжл цаг алдаж хэзээч болохгүйээ.АМЖИЛТ.

0  |  0
Zochin(202.9.40.75) 2018 оны 02 сарын 02

Yagsh te uursduu l IQ duraad shunal ni hudluud lai tariad baidaa bizdee.

0  |  0
зочин(202.179.25.180) 2018 оны 02 сарын 02

аль ч Нам нь ялгаагүй тэр том том Хулгайч Луйварчид Оффшорчиддоо Арга хэмжээ авч Хуулийн хариуцлага хүлээлгээгүй цагт аль ч Нам Засаг барилаа гээд ялгаагүй ээ

0  |  0
Зочин(122.201.23.83) 2018 оны 02 сарын 02

Хамсаатан С. Баяр Сугар нарын хамт хариуцлага тооцох С.Баярын АНУ-д байгаа байшингуудаас зарахад төлчихөөр байна шүү дээ. Бид яахаараа Батхүүгийн өмнөөс өр төлөх ёстой юм бэ. Тухайн үед ТӨХ дарга байсан Сугар ҮХЦ-д очоод нам жим нуугдсан.

0  |  0
zochin(122.201.23.83) 2018 оны 02 сарын 02

Хамгийн гол нь тухайн үед шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтангууд /С.Баяр, Сугар нар/ ямар хууль эрх зүйн актын дагуу хувийн компанид улсын үйлдвэрийн газрыг барьцаа болгохыг зөвшөөрсөн байх вэ Үүний цаана нөгөө л хээль хахууль байгаа. Жастын Батхүү тэр их мөнгийг зээлэхдээ мэдээж бизнес хийж ашиг олно гэж авсан байх. Тэгвэл юу хийсэн болоод өнөөдөр монгол улс олон улсын өмнө өр төлөх болчихвоо. Батхүү тэр мөнгийг ганцаараа идээгүй гэж бодож байна. Батхүүг одоо яах вэ шоронд хийгээд улс хохирлоо барагдуулж чадах уу. Үгүй гэлээ гээд бусдад ийм жишиг тогтоож өгч яав ч болохгүй.

0  |  0
Иргэд ээ(202.72.245.206) 2018 оны 02 сарын 02

МАНАЙ ЭРХ БАРИГЧИД ГЭГЧИД НАМ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ТӨР ЗАСГИЙГ АТГАЖ БАЙХЫН ТУЛ ЭСРЭГ ТАЛАА ШАЛГАЖ ШОР ОНД ХИЙХГҮЙГЭЭР ТОХИРОЛЦСОН БОЛОЛТОЙ ЮМ АА, ХУЛ ГАЙЧДЫГ ШОР ОНД НЬ ЯВУУЛААД БАЙСАН БОЛ ИНГЭЖ ИХ ДООШ ОРОХГҮЙ Л БАЙХ БАЙСАНДАА, ҮНДСЭН ХУУЛЬ БУСАД ХУУЛИУДЫН МУУД БИШ ЗӨВХӨН ЭНД Л ГОЛ НЬ БАЙСАН БАЙНА ДАА

0  |  0
S(202.179.25.142) 2018 оны 02 сарын 02

Одоо хэдэн оймс гозолзуулчвал нижгэр алга ташилт болох шинжтэй шуу очигдрын жагсаалаас харахад

0  |  0
Зочин (103.212.119.9) 2018 оны 02 сарын 02

Бусдын лайг үүрээд байхаар улс орныг ийм байдалд хүргэж одоо энхийн цагаан тагтаа шиг юм яриад байгаа хүмүүстэйгээ хариуцлага тооцож бодохгүй юу.МАН ингээд дуугай суух эрх байхгүй л гэж бодож байна

0  |  0
Top