УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоногийн баасан гаригт буюу хоёрдугаар сарын 9-нд хаахаар төлөвлөсөн байна. УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас дээрх шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээх дэгтэй ч амралтын өдөртэй давхацсан учир 2017 оны аравдугаар сарын 2-нд нээж байсан.
УИХ-аас 2017 оны намрын чуулганаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс ихэнхийг нь батлаад байгаа юм. Үүнд:
1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2. Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
5. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
11. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15. Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17. Бусад гэсэн асуудлыг багтаасан байдаг.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 1 )
Завсарлаад яах юм бэ.Улс эх орон чинь хэцүү байна