Төрсөн ганц биений хүрэл зүрх чичирнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

Хотын даргын бодож олсон "зүүн гаргүй" дүрмийг

Хол, ойрын жолооч нар ойлгохгүй байсаар буцаалаа

Шатахуун бинзенд оногдсон онцгой албан татварыг

Шантааж, хомсдолоор дайрсаар долоо хонуулаад буцаалаа

Өндөр цалинтай иргэний өврийг нэгжих хуулиа

Өдөр шөнөгүй загнуулаад өнөө нэг юм буцаалаа

Үхэхийн өмнөхөн амраахаар үзэглэж шийдсэн байснаа

Өөрсдийн дураар болог гээд дуртай дургүй буцаалаа

Хувь хүний орлогоос хуулийн хүрээнд хумслах гээд

Дундаж давхаргын сэхээтнүүдийн дайралтанд өртөөд буцаалаа

Архи, тамхинаас олох арван хувийн нэмэгдлээ

Цагаан сарын өмнө юм гээд цааш нь нэг буцаалаа

Авто машины импортын татаас, мөнгийг нэмсэнээ

Цагийн байдлаас болоод арай гэж л буцаалаа

Гаднаас ирэх тамхины хорт утааны гамшгийг

Улаанбаатарынхтай дүйнэ гээд гувчуур нэмсэнээ ч буцаалаа

Энэ Засгийн шийдсэн ийм долоон буцаалтыг

Их хурлаар шийдэхийг амьсгаа даран хүлээнэ би

Эдгээр долоон хуулийг хэрэгжих вий гэж бодохоор

Төрсөн ганц биений минь хүрэл зүрх чичирнэ!


Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.110) 2025 оны 03 сарын 13

Энэ ман нам юмхийхгүй нь эргэж буцаж АН-н цэгцэлсэн ажлууд зөв .АН-г муу болгох гээд хийсэн бүгд нь буруу болжэргэж буцсаар.одоо огцорч чаддагт ньзайгаа тавьж өг.ЭнэУих тарж хариуцлагаа хүлээ.Ганзул зөв цаашид бичээд бай

1  |  0
зочин(66.181.161.110) 2025 оны 03 сарын 13

203,91,116,222чиний чинээгээрээ орилж харааж байгаа энэ эрх чөлөөг чинь ардчилал чамд өгсөн юм.Зөв ашигла.бусдын гар хөл.хоосон толгой чи.

1  |  0
Зочин (139.5.217.119) 2025 оны 03 сарын 13

Үхсэн ч газар олдохгүй үе удахгүй ирэх байхаа.Нас барагсадаа нутаглуулах гэхээр үнэ тариф нь дийлдэхээ байсан.Гадны хүмүүс газар нутгийг маань авч Мөнхийн цэцэрлэгт хүрээлэн ч гэх шиг.1 хүнийг нутаглуулахад 6-10 сая төг зарцуулдаг.Тэр мөнгө Монголд орж байна уу гадагшаа гараад явчихаж байна уу гэдгийг хэн ч сонирхдоггүй.

1  |  0
Даатгал төлөгч(202.9.42.56) 2025 оны 03 сарын 13

Насны эцэст хоногын хоолондоо зовохгүй амьдрах гээд Наадах цаадахаа тооцоолон байж төлсөн СДДаатгал минү зээ

1  |  0
зочин(203.91.116.222) 2025 оны 03 сарын 13

Өмхий АН-ын 12- 2016 онд тарьсан гай ч үүгээр дуусахгүй байх аа, Төрд ойртуулж болохгүй

1  |  0
Top