Д.Сумъяабазар сайд “Роснефть”-ийн удирдлагуудтай хэлэлцээр хийж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, түлш шатахууны хангамж, геологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байдаг. ОХУ-ын талаас энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаа гэдгээ Шадар сайд Аркадий Дворкович уулзалтын үеэр илэрхийлж, улмаар өнгөрөгч сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагууд ажиллахаар болсон билээ.

Үүний дагуу өнгөрсөн долоо хоногийн дундуур  Роснефть”-ийн төлөөлөгчидтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  хэлэлцээр хийж эхэлсэн байна. Одоогоор хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд  тус асуудлаар хоёр тал байр сууриа нэгтгэсний дараа мэдээлэл өгөх юм байна.


Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hunnu(66.181.186.40) 2025 оны 03 сарын 13

Busdyn gart orj yu l hiih gej bgaa bol doo

1  |  0
Top