Уул уурхайн дараагийн дэд сайд хэн бэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав сүүлийн үед“Хувийн үзэл бодолдоо хэт автаж, Засгийн газрын байр сууринаас зөрсөн” гэх шүүмжлэл өрнөөд буй. Мөн “Оюутолгойн асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийж, бензин шатахууны үнийг мэдэн будлиж хариулт өгсөн”гэдгийг хэвлэлүүд онцолж байгаа. Энэ олон дургүйцлийг хүргээд амжсан. Дэд сайдын эдгээр асуудлаарЗасгийн газар байр сууриа илэрхийлжшаардлагатай тохиолдолд дэд сайд Д.Загджавыг эргүүлэн татах тухай хүртэл мэдэгдсэн юм.

Шинэхэн Засгийн газрын кабинетдэд сайд нараа ажил хэрэгч, эрч хүчтэй, шинэ залуусаар томилохоор хэлэлцэж эхэлжээ. Нийт есөн дэд сайдын асуудлыг шинээр ярьж байгаагаас хоёр нь эмэгтэй гэдгийг эх сурвалжууд онцлов.

Эдгээр дэд сайдуудаас Засгийн газрын анхаарлыг нэлээд татажбуйУул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдадЗавхан аймгаас гаралтай Б.Дашцэрэн гэх залууг томилох асуудал яригдаж байна. Түүний хувьд МУИС-ийг экологич мэргэжлээр дүүргэсэн. Улмаар хилийн цэрэгт түрүүч цолтойгоор алба хааж, Хил хамгаалах ерөнхий газарт үнэлгээчин, Хан-Уул дүүргийн татварын хэлтэст ажиллаж байжээ.

Мөн Монголын Хүүхдийн байгууллагын ерөнхийлөгч, Монголын Залуучуудын Холбооны удирдах ажилд томилогдож байсан аж.

Түүнчлэн хувийн компанийерөнхий захирлаар ажиллаж буйБ.Дашцэрэнгийн өвөө нь “соц” нийгмийн үеийн МАХН-ын нэртэй удирдах ажилтны нэг төдийгүй гавьяат зоотехникчюм байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийндараагийн дэд сайдаар томилогдохоор яригдаж байгаа энэ залуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны удирдагч байхаас эхлэн ойр дотно, хамтран ажиллаж байсан талаар эх сурвалж дурдсан юм.

 

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р(202.9.40.211) 2025 оны 03 сарын 13

Хаха мөрөөдсөн гар нэг бн да хаха

1  |  0
Ми овогтынхон (202.179.25.151) 2025 оны 03 сарын 13

Ми овогын газрын наймаачин Загджав шудрага царайлж дүүгийнхээ ОТ-д шатахуун нийлүүлдэг бизнесийг Зикагийн нүүрсний тээврийн бизнестэй хамгаалж шоудаад хол явсангүй дээ.

1  |  0
зочин(66.181.161.41) 2025 оны 03 сарын 13

Өө бүр 3-р ээлжийнхэн жагсаж гарч ирж байх шивдээ.энэ бор халзан.тэр билүүн гэж юм хийхгүй сайдын суудал гээд ман намын хэн ч бишүүд ньөөрсдийгөө иймтийм сайдын сэнтийд захиалгаармагтуулж мөрөөдөөд бну

1  |  0
Top