МАХН-ынхан галзуурсан уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

Өөрсдийгөө улстөрийн гуравдахь хүчин хэмээн нэрийдэх дуртай МАХН жинхэнэ Их хурлаа хийхээр товлоод байна. Жинхэнэ гэсний учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн Төрийн ордонд шөнө дөлөөр хийлгэж, түр зуур Н.Энхбаярыг намын даргын суудлаас  тамгыг нь тэврүүлж буулгасан хуралтай холбоотой.   Цдахгүй болох их хурлаа угтан айхавтар үгтэй  ухуулга явуулж байна. Монгол Улсын их бүтээн байгуулалтуудыг хийсэн, ЗХУ-д төлөх их өрийг цайруулсан, 1000-ны  замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн гэж ирээд. Уг нь, олон түмний ойлголтоор ч тэр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн огноог харахад 2011 оны 11 дүгээр сар-ын 28-ны өдөр улстөрийн намуудын бүртгэлийн 18 дугаарт МАХН  жагссан байдаг. Байгуулагдаад долоон жилийн нүүр үзэж буй энэ намынхан дотроо эвлэлдэж чадахгүй хэрнээ хэдий завандаа  100 шахам жилийн том бүтээн байгуулалт хийв гэдэг л сонирхолтой юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зэээ(66.181.184.25) 2025 оны 03 сарын 13

Энхбаяр муу уйлийн ур тарьсан нь унэн! Гэвч бас гэж Ард тумэндээ Оросын ерийг барагдуулж егсен гавьяатай улс терч шуу? Одоо гагцхуу Алдаа юугаа ухаарч Монголын хегжил цэцэглэлтийг хангах Улстерийн Талбарт уурлэсэн гадна ,дотнын луйварчдын нелеег Арилгах Ихуйлсийн телее том Хувьсгал эхлуулж бгаад Олон тумэн Дэмжин талархаж бна ! Хамгийн гол Энхбаярын нэг онцлог бол Одоогийн Терийн Аппаратад шургалсан луйварчдыг Ихэнхийг таних учир цэвэрлэгээ хийх томилгооны хумуусийг шууж таних бурэн бололцоотой давуу тальайгаараа их онцлогтой?!МАХН-д Амжилт хусье!!!

1  |  0
зочин(122.201.22.68) 2025 оны 03 сарын 13

Н.Энхбаярын мэдрэл муудаад удаж байгаа шүүдээ.Өөртөө нааж болох юу л байна тэр бүхнийг минийх гэж зүтгэнэ.3 дахь ерөнхийлөгч гээд л малилзах.Тийм сүрхий чадалтай юм бол улиран сонгогдоод 8 жил болчихсон бол тэр үгийг хэлж бас болно.Гэтэл замдаа онхолдоод машин нь дахин сэхэл авахгүй болчихсондоо хөөрхий

1  |  0
Зочин(202.21.99.226) 2025 оны 03 сарын 13

МАН-ыг унагах гэж АН-ынхантай сүүлэрч 2011 онд бүртгүүлсэн хэсэг албан тушаалын хэнээтнүүдийн бөөгнөрөл биз дээ. 100-н жилийн бүтээн байгуулалтыг хийсэн гэхнээ. Ичиж үхлээ.

1  |  0
Top