Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж байна

2018 оны 02 сарын 07

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт  томилолтоор ажиллаж байна. Тэрээр орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулна. Мөн тэдний санал хүсэлтийг сонсож тулгамдаад байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм.

Ерөнхий сайд томилолтынхоо үеэр Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий иргэдэд цол, өргөмжлөлийг нь гардуулж, хэд хэдэн сумын эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.180.210) 2025 оны 03 сарын 13

Ерөнхий сайдад ажлын амжилт хүсч шийдвэртэй хүчирхэг байж ард түмнийхээ төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгт найдаж байна

1  |  0
зочин(49.0.147.60) 2025 оны 03 сарын 13

сайхан хэрэг байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэг

1  |  0
Зочин(138.197.154.118) 2025 оны 03 сарын 13

Ард иргэдтэйгээ ойр ажиллах нь зөв. Шийдэх асуудал их бий. Анхны айлчлалаа зөв газраасаа эхэлж байнаа

1  |  0
sainaa(49.0.147.60) 2025 оны 03 сарын 13

ard irgedteigee uulzaj bodol sanaliig ni sonsoh heregtei tulgamdsan asuudal zunduu bgaa

1  |  0
Top