Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ. Мөн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл, “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр товлосон.
Чуулганаар яг одоо Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байна.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )
Төрийн аудитын байгууллагын албан хаагч гэж тусгай хүмүүс байдаг юмуу. Төрийн албаны цалингийн нэгдсэн жишгээр тогтоож болддоггүй алба уу. Бүх салбарынханы цалинг тус тусд тогтоох юм байна л даа