Б.Тулга МАХН-ын “гал тогоо”-г хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

МАХН-ын Их чуулган энэ сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдаж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулгыг, харин тус намын дэд даргаар  Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нарыг улираан сонгосон билээ.

Б.Тулга нь МАХН-ын дарга Н.Энхбаярын туслахаар олон жил ажилласан тул түүнийг "гал тогоо"-ны хүнээ болгосон гэж хэлж болно. МАХН-ын Их хурлаас гаргасан дээрх шийдвэрийг өнөөдөр баталгаажуулж Б.Тулга ажлаа хүлээн авлаа.

Тус Их хурлаас 181 хүний бүрэлдэхүүнтэй Бага чуулганы гишүүд, мөн намын хяналт ёс зүйн хорооны 11 гишүүнийг сонгосноос гадна  МАХН-ын шинэчилсэн мөрийн хөтөлбөр, дүрмээ хэлэлцэж баталсан юм.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zohcin (203.91.115.38) 2025 оны 03 сарын 13

neg hunii nam shuu dee. Enhbayriin ajilchid yum.

1  |  0
Top