УИХ-ын нэр бүхий 9 гишүүнийг Пусанд казино тоглосон гэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

Гал үндэстэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Төмөрбаатар, Ч.Мөнхбаяр, Хундаганай нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.  Тэд Хэвлэлийн бага хурлын эхэнд 2017 оны 11дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол нар долоон эмэгтэй гишүүнийн хамт БНСУ-ын Пусаны “Paradise” казинод гурван хоног байрлан тоглосон тухай мэдээллээ.  Гал үндэстэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мөнхбаяр Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нарын Засгийн газарт орж ажилласан сайд асан Д.Оюунхоролыг Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэж мэдэгдлээ. Түүнчлэн Шийдлийн Засгийн газар  хоёр удаагийн үйлдлээр 5041 га талбайг ойн сангаас, 7904 га талбайг гол, мөрний эх, урсац, хилийн заагаас, 518.7 га талбайг голын хамгаалалтын бүсээс, нийт 13.4 мянган га талбайг хориглосон  нутгаас гаргасан гэж төрийн бус байгууллагын төлөөллүүд үзжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.225) 2025 оны 03 сарын 13

toglox bol baix l asuudal. xarin xenii mungu yaj olson muhguur toglood ywna

1  |  0
тэмцэгч(49.0.218.180) 2025 оны 03 сарын 13

төрийг маань зайдагнасан луйварч новшуудыг таниж авцгаая эдгээр новшнуудыг сонгогдох гээд гуйгаад ирэхэд нь өшөглөөд хөөхийн тулд сайн тэмдэглэж авья

1  |  0
зочин(202.180.218.38) 2025 оны 03 сарын 13

новшнуудыг үзэн ядаж байна

1  |  0
зочин(202.180.218.38) 2025 оны 03 сарын 13

мөнхбатыг бусдаас их хэмжээний мөнгө авсан хэргээр шалгах хэрэгтэй

1  |  0
зочин(59.153.113.249) 2025 оны 03 сарын 13

Оюунхоролыг шалгах нь зев ! Доор нь ажиллаж байсан хvмvvc тvvнтэй цуг авилга авсан гэдгээ хvлээгээд шалгагдаж байгаа!

1  |  0
АМЖИЛТ (202.9.43.43) 2025 оны 03 сарын 13

БАТТУЛГА, ХҮРЭЛСҮХ ХОЁР ОНЦ БАЙДАЛ ЗАРЛААД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХГҮЙ Л ЮМ БОЛ ЭНЭ ХУЛГАЙЧ НАРТАЙ ӨӨРӨӨР ТЭМЦЭЭД ДИЙЛЭХГҮЙ ЮМ ШИГ БАЙНА ДАА.

1  |  0
БАТБАЯР(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

ОФФШОРЧИД ОЛИГАРХУУД ИЙМЭРХҮҮ ЭХ ОРНЫХОО ВАЛЮТИЙГ ХАРЬД ӨГДӨГ ГАРУУДЫГ МАН-Ы ХУУЛИАС АВЧ ХАЯСАН ЭХ ОРНООСОО УРАВСАНД ТООЦОЖ ЯЛАЛДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ЮМ ДАА.

1  |  0
Top