Н.Ганбямбын зангараг

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 01

Цагтаа УИХ-ын гишүүнээр ажиллаж сонгогч олноо “Хэнтийн гурван тэнэг”-ийн нэгээр цоллуулж явсан Н.Ганбямба өнгөрөгч сонгуулиар төрөлх нутагтаа өрсөлдөнө ч гэсэнгүй. Түүний хувьд залуу хойч үедээ мандатынхаа орон зайг гаргаж өгөөд аймгийнхаа Засаг даргаар ажиллахаар явсан билээ.

Н.Ганбямба аймгийн Засаг дарга болсноор төрөлх нутагтаа олон ажил өрнүүлж байгааг хэвлэлийн хуудаснаас чамгүй харлаа. Харин Чингис хааны өлгий нутагт Куйветийн хааны гэр бүл очиж амардаг уламжлал бий болжээ. Тиймээс тус нутагт саяхан амраад буцсан Куйветийн хааны гэр бүлийнхэн Хэнтий аймагт буцалтгүй тусламжаар Нисэх буудал барьж өгөхөөр болсон байна. Энэ нь Төрд түмнээ төлөөлж байсан Н.Ганбямбын зангараг юм гэдгийг нутаг зоныхон хэллээ. Төрд шат шатны алба залгуулж Хууль тогтоох дээд байгууллагын танхимд сууж байсан хүнд зангараг гэж нэг зүйл заавал байх ёстой доо.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэнтийн хүн(202.21.96.18) 2025 оны 03 сарын 13

Хэдэн жилийн өмнө Хэнтийн эмч нар арабын ханхүүгийн амийг аварсан .Иймээс арабууд Хэнтий нутагт минь сайнаар хандах болсон юм. Түүнээс биш Ганбямбын гавъяа биш. Эмч нарын гавъяа юм шүү

1  |  0
Зочин(27.123.214.102) 2025 оны 03 сарын 13

Атаач хар шаарнууд шүү нээрээ та нар. Чадах юм байна уу бөөснүүдээ

1  |  0
иргэн(202.70.33.162) 2025 оны 03 сарын 13

Дөнгөж 30 хүрч буй хүүгээ Төрийн банкны захирлаар томилуулсан зангарагтай,,,,

1  |  0
ӨӨӨӨ(119.40.99.2) 2025 оны 03 сарын 13

ХЭНТИЙ АЙМГИЙГ АРАБУУДАД ЗАРСАН БАЙХ ВИЙ.

1  |  0
Зочин (66.181.183.93) 2025 оны 03 сарын 13

Нэг мэдэхэд Куйвётэд газар нутагаа зарчихсан байх вий дээ.Мэдэх л хүмүүс шүү

1  |  0
Пак(27.123.212.141) 2025 оны 03 сарын 13

Зай тавьсан залуу нь боовон толгойт, ялгаа бгаа муу

1  |  0
Хэнтиигиин уугуул(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

КУВЕЙТҮҮДЭД НУТГИИН ГАЗРААС ЭЗЭМШҮҮЛЭЭД МОНГОЛ ИРГЭД ХАЖУУГААР НЬ ЯВАХАХД БУУДДАГ ЯВДАЛ БИИ ШҮҮ АНХААРНА БИЗ НУТГИИН ГАЗАР ШОРООНД Л БҮҮ ХУРУУ Д}РЭЭРЭЙ

1  |  0
Irgen(202.70.34.70) 2025 оны 03 сарын 13

Sain bn. Bayar hurgie!

1  |  0
Top