М.Энхсайханыг АТГ-аас дуудав уу, З.Энхболд дуудуулав уу

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

Өнгөрөгч 2012-2016 онд АН-ыг МАХН-МҮАН-тай засагт хамтран маазарч байхад Монгол Улсын сайд хэмээх чиг үүрэг нь тодорхойгүй нэгэн албан тушаалыг гаргаад М.Энхсайханд өгчихөж байсныг уншигч та санаж байгаа байх. Энэ үед Монгол Улсын сайдын эрхлэх хүрээнд яагаад ч юм Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг оруулснаар голлох үүрэг гүйцэтгэсэн хүн нь М.Энхсайхан болж хувирсан. Тэгвэл өдгөө Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг АТГ шалгаж эхэлжээ гэсэн мэдээлэл байна. Учир нь Элчин сайд М.Энхсайхан нь 2014 онд Монгол Улсын Сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэхдээ Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудлаар АТГ шалгаж эхэлсан учраас түүнийг Шведээс дуудуулсан байна.

Энэ үеэр УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд М.Энхсайхан нарын дунд өдөр бүр шахам тулаан өрнөж байсан билээ. Монгол Улсад ашигтай талд хууль ёсны байр суурь эзэлж байсан З.Энхболд М.Энхсайханы гэрээнд оруулсан үзэл санааг өдөр бүр буруушааж байсан ч УИХ олонхиороо түрээд баталчихсан гэдэг. Тэгвэл хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нөлөөлж М.Энхсайханыг шалгуулахаар дуудуулсан гэдэг цуу яриа ч дэгдээд байна. Монгол Улсад ашиггүй, хууль тогтоомж зөрчсөн эсэхийг аль эрт З.Энхболд мэдэж байсан учраас түүнийг шалгуулах эсэхэд нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(172.56.12.163) 2018 оны 03 сарын 05

Zi bol amilsan chutgur anh tarhi ugaalt gedegiig oruulj irch erdenetiig bulaan avch jenko ubs elbeg bayriin maf uusej turiin buh uildber barilgagiig luibardsan uheeriin muu uhdel ustga

0  |  0
Зочин (59.153.112.137) 2018 оны 03 сарын 05

М.Энхсайханыг ер нь Шведийн вант улсад яагаад элчин сайдаар томилсон юм.Элчин сайдаар ажиллах хүмүүс дипломатч мэргэжилийн хүн байх ёстой.МАН АН хоёр 20 гаруй жил төр барихдаа дипломатч албыг бүр үгүй хийж хэн дуртай нь элчин сайдаар томилогддог буруу жишиг тогтоосныг одоо болих хэрэгтэй.Элчин сайдын алба бол маш хариуцлагатай алба болохоос Улс төрийн намуудын шагналын алба биш юм.М.Энхсайхны хувьд элчин сайд хийх мэдлэг боловсролтой хүн биш.Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг яагаад М.Энхсайхан гардан хийх болсон зэрэг нь нийгэмд багагүй шуугиан дэгдээж байсан.Хууль зөрчсөн хариуцлагаа хү

0  |  0
зочин(202.179.26.105) 2018 оны 03 сарын 05

СБаярыг ч гэсэн Дуудах хэрэгтэй,

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2018 оны 03 сарын 05

СБАЯРЫГ ДУУД ШАЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА

0  |  0
Top