Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой хэргээр шалгагдаж байгаа Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэсэн асуулт гарч байсан. Үүнд АТГ-аас албан ёсны байр суурьилэрхийлжээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж байна. Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор явуулж байна гэжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )
Одоо боллоошдээ, Луйварч даа
Turiin daisnuudiig ard tumen haraandaa oruulaj abah tsag ni negent boljee hulgaichuudaas haraa buu salga
Turiin daisnuudiig ard tumen haraandaa oruulaj abah tsag ni negent boljee hulgaichuudaas haraa buu salga
Ард түмнийг МАН,АН 2 их доромжилж байгаа шүү? 2020 оны сонгуулиар энэ 2 намаас үүрд салмаар байна.Харин Эрдэнэт, Оффшор, Оюу толгойн гэрээ, 60,0 саяын хэрэг гэх мэт-г яаж шийдэхийг ард түмэн сайн харж байгаарай.Энэ 2 нам гадаадынханы гар хол болж Монгол орныг худалдаж санаатайгаар дампууруулж байна.
Хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж л хууль хүчний байгуулга удаагаад байдаг юм биш үү
ОЮУ ТОЛГОЙН ДУБАЙН ГЭРЭЭГ ШАЛГАХ УУ? АЛЬ ЭСВЭЛ АТГ,ПРОКУРОРУУД АЙГААД БАЙНА УУ?
ЭРДЭНЭТИЙН ХАЖУУГААР НӨГӨӨ 60 ТЭРБУМ СУГАРЧИХ БИЙ ДЭЭ.ЭНЭ БҮГДИЙН ХАЖУУГААР ОФФШОРЧИД СУГАРЧИЖ МЭДНЭ ШҮҮ.