Эргүүтсэн төлөөлөгчид өө, цалин уу, урамшуулал уу, зардал уу ???

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 06

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдөд олгодог урамшууллыг С.Амарсайхан НИТХ-ын дарга болсны дараа хүчингүй болгож, улмаар эргэн олгохдоо хэм хэмжээг бууруулсан тухай маргаан дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Сүүлдээ ИТХ-ын даргаа огцруулах тухай асуудал хөндөснөөр өрнөж буй. Харин өдгөө энэ урамшууллыг янз бүрээр тайлбарлах нь ихэслээ. Тухайлбал, энэ бол урамшуулал биш, тойрогтоо ажиллах төлөөлөгчдийн зардал гэх нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь энэ бол Төрөөс төлөөлөгчдөд олгож буй урамшуулал гэж байна. Гэтэл нөгөө талаас ИТХ-ын төлөөлөгчдөд цалин гэж олгодоггүй. Тиймээс цалингийн оронд өгч байгаа мөнгө гэх зэргээр НИТХ-ын 41 төлөөлөгч 41 янзаар тайлбарлах янзтай. Ийм л эргүүтсэн төлөөлөгчид төрөөс авдаг хэдэн төгрөгөө ямар журмаар олгодгийг ч мэдэх зүйлгүй сууна. Арай л тэтгэвэр тэтгэмж, халамж гэхээс бусад тайлбарыг хэлж байна. Хүүхдэд олгодог 20 мянган төгрөг гэдэг шиг төлөөлөгчид олгодог 10 сая төгрөг ийнхүү чухам ямар нэршлээр ямар журмаар Төрөөс орж ирдгийг тэгээд хэн мэдэх юм бэ.

Б.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(88.130.50.134) 2018 оны 03 сарын 07

Mongo avj l bval, haanaas yasj tologdoj bgaagaa ch medehgui toloologchid hiij bgaa ajildaa ch tentsehgui lalruud. Aryn haalgaar, hahuuli ogch ene alband orchood, ogson hahuulia ergej olj avah geed ulairaad, mangartaj ogoh jum aa. Ichih ch bulchirhajgui jumnuud

0  |  0
Зочин (66.181.183.81) 2018 оны 03 сарын 06

Гудамжны баахан ажилгүй цалингүй амьтасыг авчраад тавьчихсан юм уу хаашаа юм

0  |  0
зочин(66.181.161.14) 2018 оны 03 сарын 06

цалин авдаггүй байж харагдаач. Ийм шуналтай юмс цалин нэмэлт урамшуулал.тэтгэмж гээд мөнгөний төлаө сууж байгаа байлгүй.даанч ажил хийж харагддаггүй юм цалингүй болохоор хөдөлдөггүй юм бн л даа.41хүн 41янзаар тайлбарлахыг бодоход 60тэрбум яаваад бн гэж хардъяа...

0  |  0
Top