Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд сар, улирал бүр урамшуулал өгдөг. Гэхдэ яг хэдэн төгрөг гэдэг нь тодорхой бус. Уг ньтэд иргэдийнхээ төлөө бараг “толгой”-гоо тасдахад бэлэн байна гэж амладаг. Гэвч одоо сонгосон хүмүүстээ хийсэн ажлаа тайлагнах зардал гээд нэхээд эхэллээ.
Тиймээ. Иргэнийхээ нэрийг бариад Иргэдийн Хурлын Төлөөлөгч болоод тэднийхээ төлөө зүтгэхийн тулд татварынх нь мөнгөнөөс заавал урамшуулал авах ёстой юмсанж гэхүү. Нийслэлийн Төлөөлөгчид өмнө ямар урамшуулал авч ирсэн бэ? Тэд хэдэн удаа хуралдаа суудаг, иргэдийнхээ санал хүсэлтийг хэрхэн илэрхийлдэг нь “нууц”-ын зэрэглэлтэй шахуу. 2017 онд НИТХ 18 удаа хуралджээ. Гэвч ирцийн мэдээлэл ил тод биш. Таван Төлөөлөгч л хуралдаа бүрэн суусан гэх. Зөвхөн ажлын алба нь мэддэг гэлцэх юм.
НИТХ-ын Төлөөлөгчид 2015 онд 54 сая төгрөг, 2017 онд Төлөөлөгч бүрт 50 сая төгрөгийн урамшуулал өгчээ. 2018 онд 40 сая төгрөг болгосон. Гэхдээ л их мөнгө. Хуралдаандаа суусан эсэх нь хамаагүй. Тэдний дунд дүүргийн Засаг даргаас эхлээд нийслэлийн Өмчит байгууллагын дарга нар олон бий. Харин Амарсайхан эл төсвийг 14 сая төгрөгөөр танажээ. Тэр буруутан болж байна. НИТХ-ын Төлөөлөгчид иргэдийнхээ төлөө зүтгэнэ гэж л нэр дэвшээд гарсан. Одоо мөнгө нэхээд сууж байх нь ёс зүй юу. 2012 оноос НИТХ-ын Төлөөлөгчдөд урамшуулал өгч эхэлжээ. Үйл ажиллагааны зардал гэдэг нь 2008 оноос эхлэлтэй юм билээ. Одоо яг аль вэ. Шийдэл алга. Ийм л холион бантан НИТХ дээр болж байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )