УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын нэрэмжит ”Шилдэг бизнес төсөл-2018” уралдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 10

УИХ-ын гишүүн, Жижиг Дунд Үйлдвэрлэлийн Хөгжлийн Дэд Хорооны Дарга Ж.Ганбаатарын санаачлан зохион байгуулдаг "Шилдэг бизнес төсөл-2018” уралдаан Нийслэлийн Баянгол  дүүргийн сурагчдын дунд хоёр дахь жилдээ амжилттай эхэллээ. Тус уралдаан нь төгсөх ангийн сурагчдын сэтгэлгээ, бизнес санааг хөгжүүлэх цаашлаад Монгол Улсад хэрэгжүүлж болохуйц төслийг санааг дэмжиж, хамтран ажиллах боломжийг судлах нээж илрүүлэхэд ч чиглэгдэх ажээ.

  УИХ-ын гишүүн, Жижиг Дунд Үйлдвэрлэлийн Хөгжлийн Дэд Хорооны Дарга Ж.Ганбаатар “Шилдэг бизнес төсөл-2018”  уралдааныхаа  нээлтийн хүрээнд өчигдөр Баянгол дүүргийн ЕБС-ийн 1000 гаруй сурагчидтай уулзаж, төслийн ач холбогдол болон өөрийн хүүхэд нас, мэргэжил сонголт, бас бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлж байсан талаараа  сурагчидтай хуваалцсан юм.


Тэрбээр ярилцлагадаа "Би 1991 онд Налайхын хоёрдугаар дунд сургуулийг төгссөн. Багадаа онгоцны нисгэгч болно гэж мөрөөддөг хүүхэд байлаа. Бусад сурагчдаас онц гойд юмгүй ч гэсэн Улаанбаатар хотод ирж олон хичээлээр олимпиадад оролцдог байсан.

Нягтлан бодогч мэргэжилтэй. Энэ мэргэжил маань бизнес эрхлэхэд дөхөм болсон болов уу гэж боддог. Мэргэжлээ сонгох гэж байгаа дүү нар маань бүтээлч мэргэжлийн эзэд болоосой гэж хувиасаа хүсэж байна. Өнөөдөр нийгмийн төрлийн мэргэжил нь давамгайлаад бизнесийн төрөл нь орхигдож байгаа нь харагддаг.  Бүтээлч мэргэжил буюу инженерүүд , санхүүгийн мэргэжилтнүүд олон төрөөсэй.

Хүүхдүүд маань Япон хүн шиг аливаад нягт нямбай, зохион байгуулалт сайтай  болоосой гэж хүсэж байна. Энэхүү төлөвшил ньь амжилтад хүрэхэд гол түлхүүр нь болдог. Уралдаанд оролцсоноор хүүхэд ядаж google -рүү ороод бизнес төсөл хэрхэн бичих вэ? гэдгийг хайна, бизнесийн хэд хэдэн санаа хайж олно, үүнд дээр энэ уралдааны нэг ач холбогдол оршиж байгаа" юм.


Мөн тэрбээр уралдаанд оролцох сурагчдад хандан “Хамгийн чухал нь өөртэй итгэлтэй байгаарай. Өөртэй илтгэлтэй гэхээр илэн далангүй, шог хошин байх биш юм.  Өөрийгөө голж болохгүй. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Алдаанаасаа нь суралцах нь чухал. Аливаа бизнест жор  гэж байдаггүй. Монгол Улсын ирээдүйд хөрөнгө оруулалт, бүтээгч болох бүтээлч хүмүүс болоорой. Үүний төлөө бага ч гэсэн хөдөлмөрлөж "Бизнес төсөл-2018" уралдаанд амжилттай оролцоорой. Нэг хуудас ч байсан хамаагүй төслөө уралдаанд өгөөрэй. Бизнесийн сайн санаа л байвал нэг эсвэл, 20, 200 хуудастай байх нь хамаагүй. Ямар ч байсан бичсэн бизнес төслөө өгөөрэй" гэсэн юм. 


Ярилцлагын төгсгөлд “Шилдэг бизнес төсөл-2017" уралдаанд амжилттай оролцож нийт 480 төслөөс эхний байранд шалгарсан оролцогчид  дүү нартаа хандан төсөл хэрхэн бичих талаар зөвлөмж, зөвлөгөө өгөв.

“Шилдэг бизнес төсөл-2017" уралдааны тэргүүн байрын эзэн, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан М.Номин тунгалаг:


Төсөл бичихэд хамгийн чухал нь санаа. Сэдвийнхээ дагуу сайтар судалгаа хийж, материалаа цуглуулна. Мөн тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг олж уулзаж зөвлөгөө авах. Тухайн төслийг бичихийн тулд би сургуулийнхаа нийгмийн ухааны багшаа зөвлөгөө авч байсан. Судалгаа, зөвлөгөө хоёрыг хослуулаарай гэж дүү нартаа хэлье.

“Шилдэг бизнес төсөл-2017" уралдааны дэд байрын эзэн, Ч.Цацрал

“Шилдэг бизнес төсөл-2017" уралдааны удирдамжийг хамгийн анх ангийн багш бидэнд танилцуулж байсан. Энэ нь миний хүсэж байсан төрлийн уралдаан байсан учраас шийдвэрээ тэр даруй л гаргасан. Ингээд эхний өдрөөс л төслөө бичиж эхэлсэн. Төслийн санааны тухайд багш, сурагч, эцэг эх гурвыг холбосон  сургалтын апплейкшн байсан.  Энэ жилийн  төслийн уралдааны цар хүрээ илүү өргөн зохион байгуулагдана гэж бодож байна. Санаагаа зөв гаргаж, жижиг зүйлийг ч  орхигдуулахгүй маш нямбай хандаарай.  Магадгүй цэгцгүй хандсанаас болж дараа нь төслөө хамгаалахад бэлэн бус,  санаагаа төгс илэрхийлж чадахгүй зэргээс үүдэж  өөртөө итгэлтэй бус байдаг.

“Шилдэг бизнес төсөл-2017" уралдааны гуравдугаар байрын эзэн, МУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Б.Мишээл


Төсөл бичихэд гэр бүл, багш нар маань их дэмжсэн учир бэрхшээл гаргаагүй. Төслийн уралдаанд би хаягдал цаас дахин боловсруулах талаар  бичсэн. Уралдаанд оролцсоноор өөрийгөө өөр талаас харах боломж олдсон. Өөрийн хүрээллээсээ гарч бусад сургуулиудын хүүхдүүдтэй уралдсанаар өөрийгөө ямар түвшинд явж байгаагаа олж хардаг. Мөн бизнес сэтгэлээ сууж аливаад бүтээлчээр хандаж сурдаг. Төслийн санаагаа баяжуулахын тулд олон талын судалгаа, мэдээллийг эрж хайгаарай. Энэ дунд давхар олон зүйлд суралцаж чаддаг.

"Шилдэг бизнес төсөл-2018” уралдааны нийт төсөв нь 52.300.000 бөгөөд үүний 35.750.000 нь шагнал санд багтаж байгаа юм. Төслийн материалыг 4 сарын 7-ныг хүртэл хүлээн авч, шилдэг төслийг шалгаруулна" гэдгийг төслийг санаачлагч  онцлон хэллээ.

 

Ш.АДЪЯАМАА



 







Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
robinguud(66.181.190.204) 2025 оны 03 сарын 13

ALDAANAASAA SURALTSANA GEDEG VAGONII UILDVER BAIGUULHAD UILDVERIIN HAYGDALAAR BARILGIIN MATERIAL UILDVERLEH SHAARDLAG GARDAGTAI IJIL

1  |  0
Top