Ховдын МАН-ынхан тулалдаж байна.

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 12

Алс баруун хязгаар, баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймгийн МАН-ын хороо ээлжит хуралдаанаа зохион байгуулж байна. Тус хуралдаанаар тэд дүрмээ шинэчлэн баталж намынхаа даргын сунгааг хийх юм. Өдгөө тус аймгийн МАН-ын үүрийн даргаар аймгийн Засаг дарга Д.Галсандондог ажилладаг бөгөөд энэ удаагийн сунгаанд залуусын баг чамгүй хүчтэй байгааг эх сурвалж хэллээ. Тэр ч бүү хэл тус тойргоос сонгогдсон гишүүд ч уг сонгуульд нөлөөлж байгааг дуулгасан. Намын даргын сунгаанд Булган сумын Засаг даргаар ажиллаж байгаа Б.Амгаланбадрах тэргүүтэй залуусын баг хүч үзэж байгаа бол туршлага бүхий хуучин дарга ч бас мөчөөгөө өгөхгүй гэсэн мэдээлэл байна.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.165.91) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий Ховд нутгийхан удахгүй газар нутгаа булаалдаж зодолдох байхдаа

1  |  0
Иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

Заяамандах гэж цэлцгэнэсэн залуу маш их муу хүндээ .их ч юм идсэн уусан мөнхбаярын гөлөг даа

1  |  0
Top