Н.Учрал: Би аль нэг холбоо, фракцид ороогүй. Манай намд ”МАН” гэсэн ганцхан фракци чухал

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Н.Учрал, Л.Энхболд нар  "Дэвшилтэт холбоо" нэртэй фракц байгуулж байгаа тухай мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхэллээ.



Тэгвэл дээрх фракцад Н.Учрал гишүүн "Ороогүй" гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ  "Дэвшилтэт холбоо" байуулагдсан талаар мөн тус холбоонд намайг  орсон тухай мэдээлэл гарсан байна. Одоогоор дээрх холбооны талаар ойлголт надад алга, гишүүнээр нь ч элсээгүй.  Улс орноо яаж хөгжүүлэх үү,  ард иргэдээ хэрхэн ажилтай, орлоготой байлгах уу зэрэг холбогдох хуулийн төслүүд дээр хамтарч ажиллах нь Их хурлын гишүүдэд нээлттэй байдаг. Гэхдээ аливаа нэг холбоо, жигүүр байгуулснаар асуудлыг шийдэх гол арга зам нь биш. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН 65 суудал авсан. Бид илүү эв нэгдэлтэй байх ёстой. Ирэх 2020 онд  ард түмэн МАН-д л дүн тавих учраас холбоо, жигүүр байгуулах гэхээсээ  илүүтэй бид хамтын ажиллагааг эрхэмлэх нь чухал" гэв.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
орк(59.153.112.59) 2025 оны 03 сарын 13

Монголын төр ард түмнээсээ 18 төрлийн татвар авдаг байсан, бүгд 10%. Энэ жилээс 7 төрлийн татвар нэмэгдэж байгаа. Дээр зөрчилийн тухай хууль гэх аймшигтай өндөр торгуулиуд бий болсон.Төрийн татаас хэрээс хэтэрч байна. Ердөө 4н төрлийн татьар байхад л хангалттай шүү, үүнийг анхаараач ОРКуудхх

1  |  0
Зочин (103.212.117.222) 2025 оны 03 сарын 13

Дотороо сайн хагараад ав.Дотроо олон фракцтай нам болж харагдах гээд байгаа юм уу.Сонгуулиар МАН гэж саналаа өгсөн сонгогчдын саналыг хөсөрдүүллээ дээ.Ард иргэд энэ олон фракцыг хүлээн зөвшөөрөх болов уу даа

1  |  0
hhhhhhhhhhh(66.181.186.240) 2025 оны 03 сарын 13

iim malnuud dandaa urvaj sharvaj ashig honjoo harj yvdag yum.odoo hen neg n chamaig said bolgono gevel hoshgirood naadah chin hun alahaas ch siigehgui.

1  |  0
зочин(66.181.161.90) 2025 оны 03 сарын 13

тэнэгтэж эхлээд эргэн буцдаг манд иймэрхүү бор халзангууд мөн их гай болж бндаа.20оны дүнг чинь яг одоо тавьчаад огцорч зайлаач гээд ард түмэн шаардаж шүүмжлээд байхад энэбор халзан эргүү хурга дахиад 2жил гишүүн байх санаатай яана даа ман нам ч арчигдлаа

1  |  0
Top