Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгууллаа

2018 оны 03 сарын 23

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.03.23) Захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогджээ.

Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг Ажлын хэсэгт Захирамжаар даалгасан байна.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(66.181.178.176) 2018 оны 03 сарын 23

tamojiriin udirlag door shalgaad molog ojir shuude

0  |  0
M(202.9.41.240) 2018 оны 03 сарын 23

Ulaan gishvvnig oryylahgvi yasan be

0  |  0
Зочин (139.5.216.241) 2018 оны 03 сарын 23

Ард иргэдээ элгээр нь хэвтүүлж байгаад асуудалыг шийдвэрлэдэг болжээ

0  |  0
zochin(122.201.22.245) 2018 оны 03 сарын 23

bitgi.l.ajil.hiij.bgaa.dur.esgeerei./chin.uneniig.gargana.shuu.harj.l.baiy

0  |  0
Top