АНУ-ыг ч айлгаж буй Хятадын тухай ”аймшигт”13 баримт

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 26

Манай урд хөрш Хятад улсын хөгжлийн хурдыг юутай ч зүйрлэшгүй. Хөгжиж буй орон 10 гаруйхан жилийн дотор геополитикийн аварга гүрэн болон хувирч, одоо АНУ-тай өрсөлдөж байна. Хятад улс одоо дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй. Үүний нууцыг тайлахын тулд энэ орны талаарх эерэг, сөрөг баримтыг харьцуулж үзье.

  1. Хятадын эдийн засаг сүүлийн 10 жилд АНУ-ынхаас долоо дахин хурдан өсчээ. Харьцуулбал 316:43. Тэгэхээр Хятадын ДНБ 15 жилийн дараа АНУ-ынхыг гүйцнэ гэсэн үг.
  2. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнээр /ДНБ/ Хятад нь дэлхийд 91 дүгээр байранд оржээ.
  3. Дэлхий даяар зарагддаг хиймэл гацуурын 85 хувь, хүүхдийн тоглоомын 80 хувийг Хятад үйлдвэрлэдэг.
  4. Бээжингийн дундаж иргэн жилийнхээ бүх орлогыг орон сууцад зарцуулбал ердөө 10м2 талбай л худалдан авна. Хүн л хойно идэж, уух хэрэгтэй тул бүх орлогоо үл хөдлөх хөрөнгөд зарцуулах боломжгүй нь мэдээж. Үүний зэрэгцээ хүн амьдардаггүй бүхэл бүтэн хотууд Хятадад бий. Одоогоор 64 сая байшин хоосон байна. 
  5. Та Хятадын хувьцаа, барааг худалдаж авдаг бол үнэн хэрэгтээ Хятадын Засгийн газрыг санхүүжүүлж байгаа хэрэг. Шанхайн хөрөнгийн биржийн топ 10 компанийн найм нь Хятадын Засгийн газрынх: «PetroChina», «Industrial and Commercial Bank of China», «Sinopec», «Bank of China», «China Shenhua Energy Company», «China Life Insurance Company», «Bank of Communications».
  6. Христийг шүтдэг 54 сая хятад хүн байгаа нь Италийнхаас ч олон юм. Италийн 60 сая иргэнээс 47,4 сая нь Христийн шашинтай аж. Хятадууд секунд тутамд 50 мянган янжуур татдаг.
  7. Дэлхийн 43 орныхыг нийлүүлснээс ч олон гахай Хятадад байдаг.
  8. Шанхай, Бээжингийн хурдны галт тэрэг 302 миль хурдалдаг бол АНУ-ынх 150 миль.
  9. Хятадын элсэн цөл 1400км2 байгаа нь Перу улсын газар нутагтай тэнцэнэ. Усны эх булаг ширгэж, ой модоо хэт их тайрснаас Хятадын элсэн цөл улам нэмэгдэж байгаа аж.
  10. Дэлхийн хамгийн том худалдааны төв Хятадад байдаг ч 2005 оноос хойш 99 хувь нь хоосон байна.
  11. Хятад улс жилд 6000 иргэнээ цаазалдаг. Энэ нь дэлхийн бүх орныхыг нийлүүлснээс ч олон юм. Бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд одоо тариа хийдэг явуулын фургоныг ашиглах болжээ.
  12. Хятадын хууль бус «хар шорон»-д жилд 10 мянган хятад иргэнийг хорьдог. Ийм шоронд хоригдлуудыг өлсгөөж, хүчиндэж, элдвээр доромжилж гутаадаг.
  13. 2025 онд Хятад улсын тэнгэр баганадсан өндөр цамхгуудад Нью-Йорк шиг 10 хот багтах юм. 2030 онд Хятадын хотуудад амьдардаг иргэдийн тоо нь АНУ-ын хүн амаас ч олон болно.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.43.59) 2018 оны 03 сарын 26

Дэлхий дээр ундны ус ховордож байна. Тиймээс олон зуун сая хятадууд ундны усны хомсдолд орж амьдаараа хатаж үхнэ.

0  |  0
Бат(202.9.42.136) 2018 оны 03 сарын 26

Дараагийн зуун хятадын шүү дээ Энэ үгийг одоогоос 450 жил өмнө нэг зөнч хэлсэн байдаг

0  |  0
Teneguud(66.181.179.194) 2018 оны 03 сарын 26

Төгөлдөрөө монголын өвсний тоо дэлхийд нэг гэж цаана чинь дэлхийн статистик бичиж байна

0  |  0
Top