Э.Идэрцог: С.Баяраас гэрчийн мэдүүлэг авсан, сэжигтнээр татаж шалгаагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 26

 АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн дараах асуултад хариуллаа.

-Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг хэрэгт татах үндэслэл бий юу. С.Баярыг яллагдагчаар татсан болов уу? 

-"Эрдэнэт"-тэй холбоотой асуудлаас үүдсэн хэд хэдэн асуудал сөхөгдөж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр, “Жаст” компани “Улаанбаатар Стандарт” банкнаас зээл авсан гэх асуудлаар 2003 оноос хойш АТГ нарийвчлан шалгалт хийж байгаа юм. Энэхүү хэрэгтэй холбоотой тухайн үеийн нэр бүхий хүмүүсийг нарийвчилсан шалгалт явагдаж байна.  Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяраас тус хэргийн талаар гэрчийн мэдүүлэг авсан. Сэжигтнээр татаж шалгаагүй.   

Батхүүтэй холбогдолтой хамаарал бүхий иргэний аж ахуй, нэгжийн өмч хөрөнгө нуугдмал хөрөнгийг нь битүүмжлэх сэжүүр бүхий өв хөрөнгөө нэг нэгэндээ бэлэглэсэн, илт хоорондоо худалдсан гэх мэтийн сэжигтэй үйлдлүүдийг илрүүлэх, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлах бусдаас авах авлага өглөг гэх мэтчилэн өмч хөрөнгийн холбоотой асуудал бүр дээр нарийвчлан шалгаж байна. Стандарт банкнаас хэр хэмжээний зээл нийтдээ авсан юм,  энэ нь ямар дансаар яаж Монгол Улсад орж ирэв, яаж зохицуулагдсан юм гэх мэтчилэн бүх аж ахуй нэгж хамааралтай байгууллагуудын данс тооцоог шалгаж байна. Энэ хэрэгт эдийн засгийн аудитын мэдлэгтэй тусгай хүмүүсийг оролцуулсан байгаа.

-Д.Сугарыг байцааж байгаа асуудал юу болсон бэ?

-Төрийн өмчийн хорооны даргаар тухайн үед ажиллаж байсан одоо үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг гэрчээр байцаалт авсан. Харьцуулах шинжилгээгээр гарын үсгийг хуурамчаар зурсан байх магадлалтай байна гэсэн дүгнэлт гарсан.  Тиймээс эдгээр албан тушаалтнуудыг дахин дуудаж байцаалт авна.

Б.АМИРДАА

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.11) 2018 оны 03 сарын 28

Идсэн уусан монголоо ядуу болгосон хумуусээ тёр нь хариуцлага тооцож чадахгуй хумуусээ дуургэжээ тайлбар аваад л боллоо

0  |  0
Зочин(168.1.10.124) 2018 оны 03 сарын 27

Сэжигтнээс гэрчийн мэдүүлэг авна гэж байх уу, хошин шогийн эмгэнэлт жүжиг шиг л юм болох юм даа

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2018 оны 03 сарын 27

Атг-дэндүү үлбэгэр байна атг татан буулгах хэрэгтэй иим арчаагүй малнуудыг цалинжуулах хэрэггүй . Хорьж шалгах хэрэгтэй .

0  |  0
Зочин(150.129.140.69) 2018 оны 03 сарын 27

Та нар шиг юмнууд санжийн Баярыг барахгүй дээ

0  |  0
Д.Сугарт(122.201.21.90) 2018 оны 03 сарын 26

Д.Сугарт олон но бий, удахгүй ирэх 5 сард цэцийн гишүүний хугацаа дуусна тэгэхээр нь баривчлах хэрэгтэй. Д.Сугар ч баривчлагдана гэдгээ мэдэж байгаа.

0  |  0
mongol(27.123.214.108) 2018 оны 03 сарын 26

Gariin useg huuramc bol erdenet uund yamar hamaatai yum. Yahaaraa e.t standart bankind mungu tuldiin. Zalilsan Bathuu ni tulnu biz. Eshul g.useg tamga unen naaduul cini tsag hojij baina.

0  |  0
зайл(203.91.115.40) 2018 оны 03 сарын 26

элгийн юмаа концерт тоглочих юмаа

0  |  0
Сар(66.181.189.11) 2018 оны 03 сарын 26

Нэг л биш дээ

0  |  0
чөмөг(66.181.161.119) 2018 оны 03 сарын 26

Энэ харваас үнэнч биш дологнуур юм бөөрөнхий чадахгүй харах царайнаасаа хоосон толгой ажилж чадахгүй

0  |  0
bayr(122.201.24.50) 2018 оны 03 сарын 26

ta nar chadahguieeeeeee

0  |  0
Зочин(64.119.24.61) 2018 оны 03 сарын 26

АТГ үнэн шудрага ажлахгүй нь тодорхой авилгач нарын гар хөл шүү дээ харж л байгаарай

0  |  0
зочин(202.179.26.5) 2018 оны 03 сарын 26

АТГ-ын одоогийн энэ бүтэц , Удирдлагууд энэ Ноцтой том том Хэргүүдыг Шалгаж шийдвэрлэх ямарч Сонирхолгүй нь харагдаж байна дөө,

0  |  0
suh(124.158.92.27) 2018 оны 03 сарын 26

kkkk

0  |  0
Tsagdaa(73.239.110.215) 2018 оны 03 сарын 26

Bayart baahan zagnuulaad yah uchiraa olohgui bh shig. Ug ni ard tumnee baraadaj avilgachidaa ilchiljbel uurt ni tustaidaa.

0  |  0
ЗОЧИН(202.9.44.73) 2018 оны 03 сарын 26

ЭНЭ ХҮМҮҮС БАЙЦААЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ХААЦАЙЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ САНАА ТӨРӨХГҮЙ БНА УУ. МЭДЭГДЭЛ БҮР НЬ ТИЙМ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭХДЭЭ ДАХИН БАЙЦААЛТ АВНА ГЭХ ШИГ ИЙМ ТУЙЛБАРГҮЙ БАРЬЦГҮЙ ХАНДАЖ БОЛДОГ ЮМ УУ ИЙМ ХҮМҮҮС ХЭРЭГ ИЛЭРҮҮЛЭХГҮЙ Л БОЛОВ УУ? БАРАГ Л БИД ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА ТА ЯАМАР ХАНДЛАГА ХИЙНЭВ БИД ТЭГЭЖ Л ХАНДАНА ГЭСЭН БАЙДЛААР ХАНДААД БАЙХ ШИГ

0  |  0
Top