22 шүүгч хууль бусаар лиценз сэргээсэн тухай ноцтой баримт дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 27

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Миний бие “C-1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт гуравдугаар сарын 12-нд оролцож, шүүх засаглал ялзраад байна” гэдэг асуудлыг ярьсан. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх  ихэд эмзэглэж, надад мэдэгдэл хүргүүлсэн. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж тавьсан ч 30 минутын дараа буцаан хаасан. Дээрх ярилцлагатай холбоотойгоор Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс намайг уг мэдээллийнхээ холбогдох баримтуудыг эрх бүхий байгууллагад гарган өгч шалгуулах шаардлага албан бичгээр ирүүлсэн.Тэр дундаа  "таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая, өөрийнх нь дансанд нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгч байна” гэдгээ нэр устай нь зарла" гэсэн. Энэ асуудлыг албажуулаад өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хүргэнэ. Бага насны хүүхдийн нэр, дансыг ил болгож болохгүй.  Тиймээс таван настай хүүхдийн дансанд их хэмжээний мөнгөн хөрөнгө хадгалагдаж байсан талаархи мэдээллийг бид тусгайлан битүүмжилсэн дугтуйнд хийж Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. Бид хүүхдийн эрхийг хүндэтгэх учиртай. Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон байдаг. Ашиг сонирхолын зөрчил бүхий мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах үүрэгтэй.

Хоёр дахь асуудал бол 2010-2012 оны хоронд Ашигт малтмалын Ерөнхий газраас хүчингүй болгосон лицензийг  хууль бус эвлэрэл буюу хууль бус шийдвэрээр буцаан сэргээх шийдвэр гаргасан 36 ААН-ийн лизензтэй холбоотой шийдвэр гаргасан 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж олон түмний эргэлзээг тайлж өгөхийг Улсын ерөнхий прокурорын газраас хүсэж байна.

 Яагаад төрд хохиролтой байдлаар шийдвэрлэсэн юм бэ гэдэгт хариулт өгөх ёстой.  Шүүгч нар үнэхээр хууль ёсоор цалингаараа орлогожсон юм бол айгаад байх юм тэдэнд байхгүй.

36 ААН-ИЙН ЖАГСААЛТ


Бидний судалснаар бол лиценз эзэмшигч нь " мэдэгдлийг гардаж аваагүй, эзгүй  байсан" гэсэн үндэслэлээр ихэвчлэн лицензийг нь сэргээсэн байдаг.  Энэ нь адаг сүүлдээ Ашигт малтмалын газар  шүүхийн шийдвэр  харгалзахгүйгээр өөрсдөө дур мэдэн лицензийн эрхийг сэргээсэн практик тогтсон байна. Бид цөөхүүлээ, харин шүүгч нартай холбогдсон үйдэл олон байгаа учраас баримт нотолгоотой хандана.  Эхний ээлжинд  36 ашигт малтмалын лицензийг сэргээсэн  нэр бүхий 22 шүүгчтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж өгөх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргаж байна.

Хулгай хийсэн хүн хулгайлсан зүйлээ гэртээ авчирдаггүй.Ихэнх шүүгч нар Туул голын орчимд Ривер Гарденд амьдарч байгаа. Бид ХОМ-үүдээс харахад ихэнх нь энийгээ дурдаагүй байна лээ. Эсвэл зарим нь түрээсийн орон сууцад амьдраад байгаа юм уу. Энэ тал дээр хамт оршин сууж байгаа хүмүүс нь бидэнд мэдээллэж өгнө үү. Ривер Гардены орон сууцууд ихэвчлэн тэрбум төгрөгөөс дээш үнэтэй байдаг. 3 сая төгрөгийн цалинтай манай шүүгч нар цалингаа огт үрэхгүй 30-40 жил цуглуулж байж ийм орон сууц авна шүү. Энэ бол зүгээр энгийн арифметик шүү" гэлээ.

 

Ш.АДЪЯАМАА

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХАМТРАН ТЭМЦЭЕ(180.149.78.99) 2018 оны 03 сарын 30

НЯМБААТАР ГИШҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. БОЛДОГСОН БОЛ ТЭР ДЭВШИЛТЭД ХОЛБООНД ОЧИЖ ЭЛСЭЭД ХАМТРАН ТЭМЦМЭЭР БАЙНА ШҮҮ. ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮГЧ НАРЫН ИДСЭН УУСНЫГ ЯРИАД БАЙХ ЮМ. ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮГЧ, ПРОКУРОРУУД ГЭЖ АВИЛГА ХЭЭЛ ХАХАУУЛЬД ГАРШСАН АЙМШГИЙН ШУНАХАЙ ХУЛГАЙЧУУДЫГ БАС ШАЛГААЧЭЭ.

0  |  0
zochin(103.26.193.72) 2018 оны 03 сарын 28

shudarga.shuugch.baihgui.shuugch.nar.avilgal.avdag.gej.amtai.bpolgon.l.yaridag.ni.orgui/hudal.bishee

0  |  0
zochin(103.26.193.72) 2018 оны 03 сарын 28

duuliant.herguud.2.yam.uu.3.jiliin.yal.ugsun.bolood.l.zamhardag.mash.olon.herguudiig.sanaj.bna.ene.bol.yah.argagui.avilgaltai.holbootoi

0  |  0
chingis khaan(64.119.25.46) 2018 оны 03 сарын 28

eroosoo oilgomjtoi sh dee yag oros shig alban tushaaliin mafia bolson bna daa mgl uls

0  |  0
Зочин (64.119.24.234) 2018 оны 03 сарын 27

Шүүгч нарыг ерөнхийлөгч томилдог гэл үү.Энэ томилгоон дээр анхаарахгүй бол бүтэхгүй болж дээ.Шуналтай шүүгч нарыг шалгаж огцруулах хэрэгтэй.Шүүхээр асуудалаа шийдүүлж шудрага хандаагүй шүүгч нарын тухай ард иргэдээс санал авах хэрэгтэй юм байна даа

0  |  0
Зочин (64.119.24.234) 2018 оны 03 сарын 27

Ямар нэг дуулиант хэргүүд шүүх дээр очихоороо замхараад байдаг нь шүүгч нарын авилгал хээл хахуултай л холбоотой байдаг юм биш үү.Ийм шүүгч нарт ард иргэд итгэж болох уу.

0  |  0
Зочин(202.9.42.193) 2018 оны 03 сарын 27

Банкуудыг хянах хэрэгтэй . Шүүгч нар хэдии өндөр цалинтай ч иим юм байх үндэслэлгүй . Бизнес хиигээд хиигээд арай чүү л цалин татвар гэээд бизнесменүүдэд ашиг бага байдаг .эд нар бол хувалз хачиг шмиэгч хорхойнууд хэл амтай ч сайн муутай ч эх орондоо бүтээн байгуулалт хиигээд ч үлдэц нь та нарынх шиг биш мэдэв үү дургүй хүрч байна бүтээж хиигээгүй лалрууд иим байхаар шудрага биш байна тэмцэхгүй бол болохоо больж

0  |  0
Иргэн(59.153.115.74) 2018 оны 03 сарын 27

шалгаж ул суурийг олох л хэрэгтэй.шүүхийн их л баян байда.жинхэнэ өөрийн цалингаар амьдарах уу бодох л ёстой ш тэ.их мөнгөтэй хадгала ж гэхэд их л мөнгө харагдаж байна лэ.

0  |  0
Иргэн(27.123.214.118) 2018 оны 03 сарын 27

шалгаж ул суурийг олох л хэрэгтэй.шүүхийн их л баян байда.жинхэнэ өөрийн цалингаар амьдарах уу бодох л ёстой ш тэ.их мөнгөтэй хадгала ж гэхэд их л мөнгө харагдаж байна лэ.

0  |  0
zochin(202.9.42.118) 2018 оны 03 сарын 27

erdenebatiig hurelsuheer solison bolohoos 60-n ter bumiin luivarchid yag heveeree baigaaad l baina aimguudad niigmiin daatgald gants odor ajillaagui hun darga niigeed samarch baina shuu dee

0  |  0
Зовлонт зочин(27.123.214.105) 2018 оны 03 сарын 27

Шүүгчийн шийдвэрт 50 хувь нь гомдож,50 хувь баярладаг гэж шүүхийнхэн олонтаа ярьж өөрсдийгөө хамгаалах бамбай болгодог.

0  |  0
Зочин(202.9.41.139) 2018 оны 03 сарын 27

Бүх шүүгч нар ийм аймшгийн их хөрөнгөтэй биш байлгүй дээ, шүүгчдийн ихэнх нь шударга байх гэж найдах юм даа.

0  |  0
Top