Ерөнхийлөгч Х.Баттулга өөртөө холбогдох хэргийг дахин шалгуулж эхэлсэн үү?

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 27

Ерөнхийлөгч Х.Баттулга нарт холбогдох Тавантолгой Ухаа худгийн хэргийг дахин шалгаж эхэлжээ. 2012 оноос хойш хууль хяналтын байгууллагуудын цоожтой авдарт байж хав дарагдсан байсан уг хэрэг гэнэт зургаан жилийн дараа сөхөгдөж эхэллээ. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга хэргээ бүр мөсөн баллаж, цагаатгах гэсэн оролдог биш биз гэж хардах хүмүүс цөөнгүй байна. Өчигдөр АТГ-аас зарласан хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч: Одоогийн Ерөнхийлөгч  Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Таван толгой Ухнаа худагтай холбоотой асуудлыг шалгуулахаар өөрийн биеэр албан тоот өгөхөд шалгаагүй. Гэтэл Ерөнхийлөгч болсон хойно нь шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл цацагдах болсон нь хардлага төрүүлж байна гэдгээ илэрхийлээд уг хэргийн талаар тодруулсан юм.

            Уг хэргийн талаар АТГ тайлбарлахдаа "...2012 оны гуравдугаар сарын 22 ны өдөр тухайн үед УИХ гишүүн байсан Х.Баттулга Таван толгой Ухаа худгийн хэргийг шалгаж өгнөүү гэсэн хүсэлт тавьсан. Уг хэрэгтэй холбоотой үзлэг хийхийг прокуророос зөвшөөрсөний дагуу АТГ шалгалт, үзлэг хийсэн юм.  2012 оны гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 5 хүртэл сар гаран хийсэн үзлэг шалгалтаар Таван толгой Ухаа худгийн асуудал эрүүгийн хэргийн шинж чанартай байна гэж үзээд АТГ -ын зүгээс Нийслэлийн прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэх саналтай байгаагаа илэрхийлэн хэргийг шилжүүлсэн" гэдгийг хэллээ.

Харин тухайн үед прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Гэтэл Х.Баттулга ерөнхийлөгч болоод найман сарын дараа буюу /2018 оны 03 сарын 09/ зургаан жил дарагдсан Таван толгой Ухаа худгийн хэрэг гэнэт сөхөгдөж Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэл нээсэн байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batzaya (174.201.27.165) 2018 оны 03 сарын 28

Bid buruugui

0  |  0
Зочин(73.9.224.125) 2018 оны 03 сарын 28

МАНы мангаруудын зохиосон үлгэр

0  |  0
ЗОЧИН(27.123.214.105) 2018 оны 03 сарын 28

Энэ удаа жүжиг тавьж мултарсан ч дараа чи чадахуу? Хулгайч хулгайчаараа л үлддэг жамтай. Энийг тавилтат жүжиг гэдгийг бүгд мэдэж байгаа. Ард олныг битгий доромжилж басамжил. Хэдэн жилийн дараа ард түмэн чиний үнэн мөнийг харах болно доо.

0  |  0
Мангаруудыг шалга(103.229.121.212) 2018 оны 03 сарын 27

Баттулгад ямар хамаа байнаа мангаруудаа наад төмөр замын ажил 2012-2016 оны хооронд хийгдсэн ямар ч төмөр зам засмал зам тавихад суурь газар шорооны ажил хийгддэг юм тэр үед Баттулга Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд байсан тэр ажил Баттулгад харьяалагдахгүй шүү дээ үхэрүүдээ харин гүтгээд байгаа мангаруудыг баривчлан шалга

0  |  0
Hen unemshig bol(124.126.0.81) 2018 оны 03 сарын 27

Hudlaa jujiglj baigaa baihgui yu daa.

0  |  0
Зочин (64.119.24.234) 2018 оны 03 сарын 27

Шалгуулж нэрээ цэвэрлэх хэрэгтэй.

0  |  0
ОРОС ШОУЧИН(202.179.26.237) 2018 оны 03 сарын 27

ЖЕНКОГИЙН ШОУ ДУУСАХ БИШ ХӨГИЙН НАЦИСТ

0  |  0
zzz(66.181.160.33) 2018 оны 03 сарын 27

Muu golog shalguulsan bolood ooriigoo bolon hamtragchidaa neg moson tsagaatgah gej bgaa biz.

0  |  0
Zochin(27.123.212.139) 2018 оны 03 сарын 27

Shalguulsan bolood buruugui gej zarluulah baihdaa

0  |  0
э(203.91.118.139) 2018 оны 03 сарын 27

Зорилго нь зөв бол болоо доо

0  |  0
Top