У.Хүрэлсүх: Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой, сэтгэл амар амьдрах ёстой

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 28

“Хүчээ нэгтгэе” уриан дор Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр /2018.03.28/ Төрийн ордонд эхэллээ. “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор болох эхний шатны чуулганаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулах юм.

Чуулганыг нээж Ерөнхий сайд үг хэлэв.  Тэрбээр "Бизнес эрхлэгчдийг дарамтлагчидтай хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлээд Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой, сэтгэл амар амьдрах ёстой" гэдгийг онцоллоо.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг. Засгийн  газар  бизнесийн  орчныг  ээлтэй  болгох,  хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын  орчныг  бий  болгох  зорилгоор  татварын  багц  хуулийн өөрчлөлтийг боловсруулжээ.

Иргэдээ чинээлэг болгох Нийгмийн бодлогын реформын хүрээнд "Баялаг бүтээгчдийг дэмжинэ. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байгуулан ажиллаж байна. Татвар төлөгч, бизнес эрхлэгчиддээ дарамтгүй ажиллах нөхцөл бүрдүүлнэ. 

Дундаж давхаргаа дэмжих хүрээнд Монгол хүний хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ажилгүйдэл, ядуурлыг арилгахын тулд ядуурлыг хяналтдаа авах ёстой. 250 мянган ядуу өрхийг бүрэн дүүрэн бүртгэж, ядуурлыг хянаж, шалтгаанаар нь ангилж, ангилал бүрт таарах ажлыг хийж орлогыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хөгжлийн бодлогын хүрээнд 263 мянган ажлын байр бий болно" гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцоллоо.

Монголын эдийн засгийн чуулган үргэлжилж байна.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.134) 2018 оны 04 сарын 01

Ene olon hwreggui Ded said naraaa halacheee ilvv oron too hiih ymgui tatvar tologchdiin mungiig gudrad suuh ymaa.nogoo haruizlaga toozno gesen haa bn shal hudlaa surchignesen amitan

0  |  0
Zochin(202.9.40.134) 2018 оны 04 сарын 01

Hichneen hudlaa guzad bgan boonoor n Solongos ru gargahar yriad iree bizde . Hurelsuhiin tolgoi uneher hurehgui bn bolovsrol muutai ym chinde

0  |  0
зочин(66.181.161.122) 2018 оны 03 сарын 31

Худлаа ишиг шиг майлахаас өөр чадах юмгүй сүржигнэсэн үсчүүр балай тэнэ.г.гар хөдөлгөж ажлаагүй.эхнэр нь өвчнии үүр юугаар яаж тэрбумын орлоготой болж хөлжсөнөө тайлбарла малаа

0  |  0
кк(124.158.78.104) 2018 оны 03 сарын 30

Хэзээ вэ? ёох....... Битгий ХУДЛАА яриад бай

0  |  0
зочин(103.9.90.50) 2018 оны 03 сарын 29

Танай намынхан хууль ойлгохгүй байна. Төрийн албанд хууль зөрчиж томилгоо хийж, халж байна. Ажилтнуудаа ялгаварлан гадуурхах, дарамтлах, доог тохуу хийх, айлган сүрдүүлэх үзэгдэл хэрээс хэтэрлээ. Ажлын эрх ашиг огт сонин биш, хүмүүсийг залхаан цээрлүүлж кайф авч байна. Дэндүү пялдага, чадваргүй. Хуруу гар уншуулах төдийхнөөр ажил дүгнэдэг, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг улам дордуулдаг, хийх бүтээх урам зоригийг нь мохоодог, ховоор ажил явуулдаг, хамт олондоо нэр хүндгүй, чадваргүй.... ийм удирдлагатай танай нам хэр хол явах бол...??

0  |  0
зочин(103.9.90.50) 2018 оны 03 сарын 29

ЕС-аа! Танай намаас томилогдсон шат шатны дарга нар ард түмний тэвчээрийг барж байна шүү! Тэд хуулиас давсан дүрэм журам, шат дамжлага үүсгэн төрийн бүх мэдээллийг хаалттай болгож, зөвхөн эрх ашиг, тойрон хүрээлэл, хов живээр ажил явуулж байна. 4 жилдээ багтааж өөрийн хүмүүсийг ажилд байршуулах, идэж уух зорилгын төлөө байгаа гэдэг нь илэрхий байна. 2012 онд төрийн албыг самрах ажлыг АН эхлүүлсэн ч гэсэн танай нам арай дэндүү байна!!Бүр АН-аасаа ч дор!! Намаасаа ямар ч үнээр хамаагүй юмаа хий гэдэг зааварчилгаа өгөөгүй биз дээ? Хаа сайгүй ижил технологи яваад байх юм.?

0  |  0
Зочин(66.181.161.97) 2018 оны 03 сарын 29

Ерөнхий сайд та юу ч яриад хэрэггүЙ наад доод түшмэдүүд чинь тэр чигээрээ хүнд суртал авилгачид хувийн хэвшил тээвэрчидээр голоо зогоогсод юм л бол төрийн нэр нэрээр торгоно өндөр дуугарч арай багаар кармаална цагдаа тээвэр мэргэжлийн хяналт арай л дэндэж байна та жолооч хүний хүүхэд том тэрэгний жолооч нартай нэг сайхан зангиагүй уулзалт хийгээч гуйж байна ноён ерөнхий САЙД аа

0  |  0
Дархад(64.119.16.24) 2018 оны 03 сарын 28

Чалчхаас чаашгүй гөлөг

0  |  0
ba(66.181.161.4) 2018 оны 03 сарын 28

Ard tumen harj bn.am ajil 2r ni her zurhiig saihanl yrihaas tsaashgui ard tumen ymar hund baigaag oilgoh uu?

0  |  0
ba(66.181.161.4) 2018 оны 03 сарын 28

Ard tumen harj bn.am ajil 2r ni her zurhiig saihanl yrihaas tsaashgui ard tumen ymar hund baigaag oilgoh uu?

0  |  0
Zochin(104.4.160.133) 2018 оны 03 сарын 28

Tegeed yariad bailgui hurdan khigeech

0  |  0
Зочин (64.119.24.181) 2018 оны 03 сарын 28

Гаднаас өчнөөн ажиллах хүч авч байхаар ард иргэдээ ажилтай болгох арга хэмжээг авахгүй бол энэ ард иргэд чинь хэцүүдлээ.Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Чин зориг энэ тал дээр ажиллахгүй байна.Энэ үлгэр салган сайд нараа ажилаа хийж чадахгүй бол халаад хийж чаддаг хүнийг тавих хэрэгтэй.Чинзориг өмнө нь сайд хийж байхдаа ч ийм үлгэн салган амьтан байсан.

0  |  0
зочин(202.179.26.5) 2018 оны 03 сарын 28

Ерөнхий сайдаа Ярьж хэлэхэд Амархаан, Бодит зүйл болгох л хэрэгтэй, Монгол Эх орондоо ажиллаж хөдөлмөрлөх дуртай байгаа шүү дээ, Даана ч одоохондоо Ажил хөдөлмөрлөөд сансанаараа сайхан амьдрах нөхцөл бололцоо орчин алга даа,

0  |  0
Зочин(139.59.150.230) 2018 оны 03 сарын 28

Зөв шийдэл байна. Эх гол тулгуур чинь эдийн засаг. Тэр утгаараа бүтээн байгуулалт бий болж, ажлын орон тоо тэр хэмжээгээрэй нэмэгдэх байх. Ядаж л бид амжиргаагаа залгуулах хөрөнгөтэй болноо гэсэн үг.

0  |  0
Топор(64.119.20.160) 2018 оны 03 сарын 28

ХААНА БАЙНА ТЭР АЖИЛ АЖИЛ ОРЛОГО ЧИНЬ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ,,,,,,,,,

0  |  0
зочин(66.181.161.113) 2018 оны 03 сарын 28

энэ хүрэлсүх ёстой ёстой гээд сашсанаад байхаөр ажлын байраа хурдан гаргөөд ажилгүй хүмүүсийг ажлуулаачээ яасан их уриа лоозон жижүүрийн үг хэлээд зугаалаад угтуулаад явдаг балай вэ. Энэ хийсэн юмгүй өчнөөн сар өөригөө рекламдаад сүржигнээд цаг нар алдаад бухимдал үүсгээд байх юм

0  |  0
Зочин (146.185.171.157) 2018 оны 03 сарын 28

Гол нь өөрт байгаа баялагаа зөв зүйтэй зарцуулах шүүдээ.. 3сая байтугай иргэдийг дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд амьдруулах боломж бий шүү. Үүнийг л байх хугацаандаа ажил хэрэг болгодоо

0  |  0
Zochin(66.181.184.156) 2018 оны 03 сарын 28

Zaluuchuudaa solongos yavj amidralaa deeshluul gesniig chini yu gej oilgohuu erunkhii saidaa

0  |  0
Irgen(49.0.149.72) 2018 оны 03 сарын 28

Zuw shvv. Gol ni Uursduu saixan amidarwal amidriishde . Mongoliin diilenx ni zalxuu eswel ajlaa goldog xvmvvs l baigaa xiij baigaa zvildee setgel xangaluun uudrug baixad l bolnoshde uul ni. Neex l shvvmjilsen garsan negnee doosh xiideg xeterxii uxamsar doroi xvmvvs baix yum daa xuurxii.

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2018 оны 03 сарын 28

Хүрэлсүх ээ! Бага нуурт газар эзэмшүүлэх (хятдуудад) гэж байгаа нь зөв үү өмчлөх газаргүй иргэд олноороо байна . Газар шороо зардаг хулгайч нарыгаа Монголын төрөөс зайлуулчих та ч ажиллах гэж янцаглаж байна шүү . Бага нуурт хятдуудад газар эзэмшүүлэхииг ард иргэд мэдэх ёстой шүү . Танай нам газар зарахаа зогсоо !!!!!!!!!

0  |  0
к(202.70.34.30) 2018 оны 03 сарын 28

Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой, сэтгэл амар амьдрах ёстой. тэр нь хаана байгаан болдоо хөөрхий.шүүгч эсвэл дарга болвол сайхан амьдарч магадгүй юм шигээ

0  |  0
Top