Британийн элчин сайд Филип Мэлоүнийг хүлээн авч уулзав

2018 оны 03 сарын 31

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Филип Мэлоүнийг Итгэмжит Жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Филип Мэлоүн Итгэмжлэх итгэмжлэх жуух бичгийн хувийг Дэд сайдад гардуулaв. Тэрээр Британийн Ерөнхий сайд Монгол Улстай харилцах Худалдааны элчээр Парламентын гишүүн Жулиан Найтыг томилсныг онцлоод хоёр орны харилцааг өргөжүүлэх, үндэсний брэндийн чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллахаа тэмдэглэв.

Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд Филип Мэлоүнд баяр хүргэж, энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг онцлов. Мөн хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж буйг дурдаад харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар Элчин сайдтай санал  солилцов.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hugiin sanagdav!(71.246.212.129) 2018 оны 04 сарын 02

Bidniig hund ued angli ch ih l ontsgui baisan da! Ashiggui bainaa ambasygaa bolino geed!!! Polish Bolgar Chech Ungar ch adilhan hund l baisan naashaa manaid elchin saidaa bailgasaar baisan ni ediin zasgiin oroo busgaa aimar ued! Zovoh tsagt nuhriin chanar tanigdana gej!!! Tenhluun baihad temee baigaad yahav dee tevdej baih ued tevne bolj chadaaguichuud!

0  |  0
зочин(202.179.24.50) 2018 оны 04 сарын 01

Ноён урваач Нохой шарваач

0  |  0
mnbvc(193.80.64.152) 2018 оны 03 сарын 31

orosuudiin esreg angli chuudiig demjij bna uu

0  |  0
ГДЕ ЖЕНКО?(202.179.24.179) 2018 оны 03 сарын 31

АНГЛИЙГ АМЕРИКТАЙ АДИЛ ДООШОО ЧИХЭЖ ЯЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА

0  |  0
Top