Ерөнхий сайд энэ сарын эхээр Хятадад айлчилна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнгөрөгч нэгдүгээр сард  БНСУ-д анхны айлчлалаа  тун амжилттай хийсэн билээ.
Энэ үеэр БНСУ-ын Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийж тус улсаас 700 сая долларын зээл авахаар болсон.  Тус 700 сая ам.доллараас 500 сая ам.долларыг нь агаарын бохирдлын эсрэг зарцуулна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл энэ удаад БНХАУ-д айлчлахаар төлөвлөжээ. Тодруулбал дөрөвдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийнэ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хэн нь  ч урд хөршид албан ёсны айлчлал хийгээгүй байгаа юм.

Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлал хоёр улсын харилцааны хөгжлийг урагшлуулахад чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаа аж.

Б.Алтжин


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (158.69.25.151) 2018 оны 04 сарын 02

Энэ том 2 гүрний дунд ганцаараа бид нар яаж ч хөдөлж чадахгүй. Гол нь зөв л түншлэлцэх хэрэгтэй.

0  |  0
Зочин(188.166.30.68) 2018 оны 04 сарын 02

Өмнө нь хамтран ажилласаар л ирсэн юм чинь хамтарсаар байх байлгүүдээ. Хэдий Хятадууд муу нэртэй ч гэсэн өдий хүртэл хөрөнгө оруулалт хийсээр ирсэн хамтарч ажиллан зөв байх.

0  |  0
Top