ПРОКУРОР: С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг яллагдагчаар татах хүсэлт ирүүлсэн

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс монгол”  компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг бичиг баримттай холбогдох хэрэгт, Оюутолгойн гэрээ болон эрхзүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр татаж, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан. Дээрх хэргүүд дээр АТГ-аас цаашид үргэлжлүүлэн яллагдагчаар татах шаардлагатай гэж прокурорт яллагдагчаар татах санал ирүүлээд байна.

Үүнээс гадна Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгт холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг мөн сэжигтнээр баривчилсан. АТГ-аас мөн цаашид яллагдагчаар татаж шалгах саналаа Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн. Прокуророос хэргийн материалтай танилцаж байна” гэлээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top