Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг өнгөрсөн шөнө саатууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

“Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт”-ийн  51 хувийг барьцаалан Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан тухай дуулиан дахин сөхөгдөж улс төрийн хүрээнд халуухан сэдэв болж байна. Тухайн үед "Жаст групп” ХХК нь Стандарт банкнаас 2007 онд 20 сая ам.долларын, 2009 онд 30 сая ам.долларын, 2010 онд “Нэмэлт гэрээ” байгуулж 75 сая.ам доллар болж нэмэгдүүлсэн байна. 2010 онд дахин 27 сая ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулж,  улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр  дахин “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34 сая ам.доллар болгож нэмэгдүүлж байжээ.  Дээрхийг нэгтгэвэл, 2007-2011 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 172 сая ам.долларын зээл авсан гэх тухай бид өмнө нь  мэдээлсэн билээ.

Тухайн үед дээрх таван удаагийн зээлийг авахад  “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, мөн үйлдвэрийн санхүүгийн хэлтсийн дарга Г.Галбаатар,  Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нар 172 сая ам.долларын гэрээний баталгаан дээр  гарын үсэг зурсан гэдэг.

Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсанн Б.Мөнхжаргалыг АТГ-аас урд шөнө  саатуулжээ.

 Түүнчлэн өнгөрсөн амралтын өдөр  “Эрдэнэт үйлдвэрийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг сэжигтнээр татан саатуулаад байгаа юм. Түүнийг АТГ-аас яллагдагчаар татах саналаа Прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амарбат(150.129.142.179) 2018 оны 04 сарын 04

Эрдэнэтийн дарга нарт их но би, ялангуяа худалдаа хариуцсан Амарбатыг сайн шалгавал их юм гарна шүү

0  |  0
mongol(150.129.142.37) 2018 оны 04 сарын 03

ХЯТАДЫН ШЭЭСНҮҮД БОЛОХ ГАЗРЫН НАЙМААЧИН М. ЭНХБОЛД, ХҮЗҮҮГҮЙ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ НАРЫН ТЭРГҮҮТЭЙ НАМ ДАМНАСАН ЛУЙВАРЧИД ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ НЭРЭЭР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ӨӨРСДИЙН ХҮМҮҮСЭЭР ДҮҮРГЭСЭН. ИЙМ БАЙХАД ШУДАРГААР БАЙЦААЖ, ШҮҮНЭ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ. ИХ Л САЙН НАЙРУУЛСАН ЭЭЛЖИТ ЖҮЖИГ БОЛНО.

0  |  0
Отгонтуяа(139.5.216.181) 2018 оны 04 сарын 03

Одоо эрдэнтийн 51 хувь барьцаанд ороод алдах дээрээ тулсан хөөн хэлэлцэх хугацаа нь дууслаа яаралтай холбогдох хүмүүсээр өрийг төлүүлээд шоронд нь хатаах хэрэгтэй

0  |  0
Zochin(103.26.194.83) 2018 оны 04 сарын 03

Oyunbat ch ikh daljgar nuhur gedgiig Erdenetchvvd harin medne dee

0  |  0
Hurts(172.58.44.81) 2018 оны 04 сарын 03

Gol ezen bayar ganzorig haana bn aa

0  |  0
зочин (202.21.118.242) 2018 оны 04 сарын 03

мөнхжаргал их өөдгүй нөхөр дөө Намын дарга буюу аймгийн засаг даргаа хилсээр шоронд явуулж байсан нөхдийн нэг. Нэг нөхөр нь одоо аймгийн засаг дарга хийж байгаа Батлут байгаа юм . Эр хүний замын хүзүү урт гэж энийг хэлж байгаа байх

0  |  0
Зочин (64.119.26.35) 2018 оны 04 сарын 03

Эрдэнэт Үйлдвэрээ барьцаанд тавьсан Ганзориг яагаад сэжигтэн болохгүй байна

0  |  0
Ogi(27.123.214.123) 2018 оны 04 сарын 03

Энэ нохор Д Оюунбат даргыг зоддог мон бол их аагархаад баисан юм Тэгж баяжсан биз Нугэл нудээрэ гарна даа

0  |  0
Зочин(112.72.14.76) 2018 оны 04 сарын 03

Ганзориг даргыг ньбариач жастын батхүүг хэн шоронгоос гаргаж энэ асуудлыг нуусан бэ

0  |  0
Top