Ч.Сайханбилэг: Эх орноо боддог л юм бол улстөрчид Оюутолгойн асуудалд хутгалдах хэрэггүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээний хэргээр "дээлээ нөмөрч" мэдэхээр болж ирлээ. Учир нь Дубайн гэрээг байгуулах явцад авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж АТГ-аас шалгаж эхэлжээ. Тухайн үед “Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Дубайн гэрээнд биечлэн гарын үсэг зурсан Б.Бямбасайханыг АТГ-аас баривчиллаа. Мөн ЗГХЭГ-ын дарга байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга байсан Б.Ариунсан нарыг ч баривчилж, сэжигтнээр тооцон үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа.

Тиймээс энэ хэргийн хамгийн гол сэжигтнээр Ч.Сайханбилэг нэрлэгдэж байгаа нь тодорхой болов. АТГ-аас хийсэн тайлбарт нь энэ тухай шууд дурдсан. Ч.Сайханбилэгээс байцаалт авах шаардлагатай бөгөөд одоогоор гадаадад байгаа гэсэн мэдээллийг өчигдөр АТГ өгсөн билээ.

Дубайн гэрээний хэрэгт Ч.Сайханбилэгээс гадна өөр цөөнгүй хүн ч татагдаж мэднэ. Ч.Сайханбилэг Засгийн газрыг тэргүүлж байхдаа Дубайн гэрээнд гарын үсэг зурахад Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогт,  Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат, Татварын ерөнхий газрын даргаар Б.Ариунсан ажиллаж байсан юм. Тэгвэл ийнхүү асуудал тарьж эхэлсэн Дубайн гэрээг тухайн үед Ч.Сайханбилэг хэрхэн үнэлж, өмгөөлж байсныг уншигчдадаа эргэн сануулъя.

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг:

-Өнөөдрөөс эхлээд Оюутолгой эдийн засаг болон компани хоорондын асуудал болно. Тиймээс улс эх орноо боддог л юм бол өнөөдөр улстөрчид Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй. Одоо Оюутолгойг зүгээр л орхих хэрэгтэй ийм цаг ирсэн. “Эрдэнэт үйлдвэр”-тэй адилхан Оюутолгой гэдэг ийм том бүтээн байгуулалт, энэ том үйлдвэр маань өөрөө үргэлжлүүлж ажиллах шаардлагатай болсон. Оюутолгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйлүүдийг хэлье.  2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудал аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон байгаа. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсан. Үүнийг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан. Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийн хуучин 53 хувь, “Рио тинто”-гийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичгэн дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн.

 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хеерхий монголчууд(122.201.21.58) 2018 оны 04 сарын 04

Хамт ажилдаг гадаад нехер уг нь танайх энэ ОТ-гоороо баян болж булангийн орнууд шиг болох боломжтой. Даанч танайхан гээд угээ залгиад толгойгоо сэгсрээд суусан. Хун хэлээрээ мал хелеерее гэдэгсэндээ. Асуудал байвал дотроо шийдчихээд нэгдсэн бодлогоо гаргаж яримаар юмдаа. Ингээд бух юмаа уралдаж попорч яриад суйтгээд явах юм. Шалгадаг хумуусийн ажлыг хийлгэмээр юмаа.

0  |  0
Зочин (182.160.34.231) 2018 оны 04 сарын 04

Монголчууд мал маллахаа хүнээр заалгадаггүй ард түмэн. Түүн шигээ уул уурхайгаа хүнээр заалгадаггүй болтолоо газар нутагтаа гар хүрэхээ азная. Тэгж байж бид хөгжинө. Тэр болтол хэл хил мал 3 аминд орно.

0  |  0
зочин(109.252.87.115) 2018 оны 04 сарын 03

Сайханбилэг Барцогттой хамт засгийн газар ажиллаж байхдаа маш их монго идсэн . ямар замаар авгай нь унэтэй дэлгуур ажиллаж ур хуухэд нь маш унэтэй хаусанд амьдарч байна. авгай нь ард тумнийг хошигруулаж шулж байна.

0  |  0
Hjd(27.123.212.132) 2018 оны 04 сарын 03

Xalzan ganbold ebe bayar , 2 enxbold zika saixnaa jenco geel saixan list bnda kameriig ni ertxen beldeerei

0  |  0
зочин(59.153.112.180) 2018 оны 04 сарын 03

Монгол хэлний багш юу ч мэддэггүй хүн авилга хахуулиар л албан тушаалд очсоноо сана. Ахиухан авилга авах гэж л эх орноосоо нүүр бууруулан гарын үсэг зурсан биз дээ. Чадваргүй байж сайд хийхчээн аядсанаа юу гэж хэгжүүрэв ээ?

0  |  0
?(112.72.14.122) 2018 оны 04 сарын 03

Ий алаад шатаагаад үнсийг нь цацаад голомтыг нь самархысан энэ физдануудыг

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 04 сарын 03

Zereg eriig 1000 odor tejeej neg odor heregle gedeg, Saihanbileg salbadaig Elbegdorj olon ch jil daguulan tejeej baigaad heregee gargasan daa, Muusain shunaliin tulamnuud

0  |  0
Иргэн(27.123.214.121) 2018 оны 04 сарын 03

Явж байгаа ганц мега төсөлөө зогсоогоод улсаараа хохирцгооё.Та нар энийг л хүсээд байна тэ

0  |  0
Album(64.119.26.178) 2018 оны 04 сарын 03

Луйварчдын хамгийн сүүлийн нуувч бол ”эх орон” гэх худал үг. Тод жишээ нь Баттулга байна даа...

0  |  0
zochin(64.119.17.215) 2018 оны 04 сарын 03

ene.hulgaich.nar.neg.l.ih.ner.hund.yarij.gadnyhany.erh.ashgiig.hamgaalah.gej.oroldoh.yam.Mongol.ulsyn.erh.ashig.chamd.hamaagui.yu

0  |  0
Муухай боллоо(66.181.189.129) 2018 оны 04 сарын 03

сайханбилэг одоо өөрөө ” Муухай ” боллоо. ЕС байхдаа ” босоо ” Гамбааг ” хэвтээ ” боллоо гэж Олон улсын форум дээр зарлаад байсан биз дээ.

0  |  0
зочин(64.119.20.134) 2018 оны 04 сарын 03

2037 онд ашгаа өгнө гэсэн үү. 1990 онд төрсөн хүн 47 настай. Та бид бол байхгүй байх юм байна. Үлгэр жаргах болоогүй байна аа.

0  |  0
зочин(64.119.20.134) 2018 оны 04 сарын 03

Хуулийнхан нэг үнэр авсан байлгүй дээ. Монголыг Катар шиг болгоно гэсэн одоо чимээгүй л байна.

0  |  0
Zochin(27.123.212.141) 2018 оны 04 сарын 03

Elbegdorjiig mash yaraltai barij shalgaachee buh hulgai luivar ene hunii dohiogoor yavdag.mun Halzan Ganbold baina

0  |  0
Сар(139.5.217.252) 2018 оны 04 сарын 03

ОТ н гэрээнд хутгалдахгуй шуу гэж байгаад л монголын ашгаа авах хугацааг хойшлуулдаг яасан эрх мэдлээ хэтруулэн ашиглагч нар вэ анх мэдуулэгтэй найздаа сая тегрегний зээлтэй гэж бичиг байсан одоо ч еер болцгоож дээ

0  |  0
Top