УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар "Тендерийн тухай хууль"-ийг яаралтай эргэж харах шаардлагатай байгаа талаар хэлэлцжээ. Тендер зарлана, судална гээд хугацаа алддаг байдлыг халах хэрэгтэй. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлийн эхэнд хэллээ.
Мөн тэрбээр Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар дараах тайлбарыг өглөө. "Бид бүлэг дээр Д.Гантулга гишүүнийг өмгөөлж, хамгаалах, авч үлдэх талаар хэлэлцээгүй. Асуудлыг хуулийн дагуу шийдье гэдэг саналыг удирдлагууд бүлгийн гишүүдэд тавьсан. Прокурораас ирсэн бичиг, Д.Гантулга гишүүнээс ирсэн өргөдөлтэй холбогдуулан хуулийн дагуу бүлгийн хурлаар болон УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцүүлж улмаар холбогдох хуулийн байгууллагуудаар хэлэлцэж УИХ-аар оруулах зарчмаар бид явна. Прокурораас ирсэн бичигт "Д.Гантулга гишүүнийг түдгэлзүүлэх саналыг үндэслэхдээ "УИХ-ын тухай хуулийн 6.9-р заалт үндэслэгдсэн. Гэтэл энэ заалт Үндсэн хуулийн цэц дээр хүчингүй болгочихсон. Тиймээс үүн дээр дахин хуульзүйн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг хуульчид зөвлөсөн.
Д.Гантулга гишүүн түдгэлзэх хүсэлтээ өгчихсөн. Гэтэл хуульд гишүүн түдгэлзэх хүсэлтээ өгөх зохицуулалт алга юм байна. Харин УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх заалт Үндсэн хуульд бий. Д.Гантулга гишүүний асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ. Түүнээс биш хэвлэлүүдээр бичигдэж байгаа ч Д.Гантулга гишүүнийг МАН-ын бүлэг хамгаалсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрвээ энэ асуудлыг саяны хэлсэн үндэслэлээр хэлэлцэх юм бол УИХ өөрөө хууль зөрчих болно.
- Дээрх асуудалд УИХ Үндсэн хуулиа бариад ажиллаж боломжгүй юм уу?
-Би хуульч хүн биш учраас нарийн тайлбарлаж чадахгүй байна. УИХ цэц дээр унасан заалтыг үндэслэж, гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж болохгүй. Мөн Үндсэн хуулийн 29.3-ийг дангаар нь барьж болохгүй гэдгийг хуульчдын зүгээс хэлж байгаа. Энэ долоо хоногт Үндсэн хууль болон бусад хуулийг судалж байгаад тодорхой шийдэл гаргана.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 6 )
es zuin aimshigtai yalzral shuudee,omooroh um yuch bhgui,huchin hiisen huniig omoordog huuliin zaalt gej yu baihavdee
ta nar hediichinee huchindegch bandaashiig hamgaalna, tudii chinee uursuddu 20 ond suirel avchrahiig nemegduulne, hohinee mangaruudaa
Янхануудын угэнд хууртагдаад л ....
Ta nar Gantulgiig hicneen udaan hamgaalna. Tudiicinee hurdan laaz ushiglunu.
Мөхөл сүйрэл
МАН мөхлийн замаа улам баталгаажууллаа.Одоо та нарт хэн ч итгэхгүй